Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #27 - ТӨРХУРАХЫН АМ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/163
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
66 км
Давааны тоо
0
Өндөр авалт
661 м
Өндөр алдалт
-655 м
Их өгсөлт
13.7 %
Их уруудалт
-7.4 %
Оролцогчдын тоо
12
Эхлэх цаг
2020 оны 6 сарын 27 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Скай Ресортын хашааны хойд хаалга
Цуглах цэгийн солбицол
47.887611, 107.048889
47°53'15.4"N, 107°2'56"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: Энэ жилийн II улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр НТГ О.Тэмүүлэн (зураг 4) жийлээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Нарлаг, зүүн урдаас салхитай өглөө боллоо. Манайхан цуглаж, 9.20 цагт замдаа гарав. Биднийг НТГ П.Батмөнх (006), УШТГ Ц.Наранхүү (069), НТГ О.Тэмүүлэн (212) нар гаргаж өгөв.

Замдаа дугуй хагарч бяцхан саатаад шууд л Хонхор суурин руу зорьлоо. Зам дагуу маш олон дугуйтай аялагч нар тааралдаж байсан нь юутай бахтай. Налайхаас гарсан нэг гишүүн биднийг Хонхорын дэлгүүрийн гадаа хүлээж байлаа. Хүнсээ базаагаад, Төрхурахын ам руу голын дэнж даган өгслөө. Амарч зугаалж яваа ард түмэн нэн элбэг харагдана. Наадмын уур амьсгал хэдийн орж бөхийн хэд хэдэн гал хөндийд үзэгдэж, гүйлт хийж буй зарим бөхчүүд бидэнтэй зөрөлцөнө. Хотоос биднийг нэхэж гарсан гишүүн маань хүрээд ирлээ.

Зураг 1. Төрхурахын ам руу ороод дасгалаа хийлээ
Амаа өгсөн жийсээр урьд буудаллаж асан газар иртэл гол шургаад хуурай сайр болсон байв. Амрагч нарт зориулан барьсан саравчинд амарч тухлаад буцаж уруудан голын эрэг дээр буулаа.

Зураг 2. Манай баг. Төрхурахын ам

Уулын гол хоржигнон урсаж, хөл хага ташим хүйтэн тунгалаг усанд манайхан орно. Эмэгтэй гишүүн маань тулгаа асааж, гоймонтой шөл хийлээ. Тааваараа амарч хэвтэн, борооны үүл урдаас нүүн ирэхүй бид ч доош уруудав.

Зураг 3. Төхрхурахын амаар уруудахуй

Богд уулын арын ам дамжсан шороон замаар өгсөж, уруудан жийсээр 16.00 цагт Маршалын гүүр дээр ирж энэ удаагийн жийлт амжилттай дууслаа. Жийлтийн зай 66 км.

Бидэнтэй нэгдэн анхны аяллаа хийсэн гишүүн Д.Гарамдорж, жийлтийн үеийн гэрэл зураг буулгасан УШТГ Д.Мөнхнаст (088) болон багийн гишүүдэд халуун талархал дэвшүүлье. Байгалийн сайханд үнэхээр сэтгэл хангалуун жийсэн дээ.

Зураг 4. Улаан хивс. 2020 он 4-6 сар, II улирал

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
О.Тэмүүлэн Ц.Наранхүү П.Батмөнх Д.Гарамдорж Д.Ганболд О.Дарьхийхүү М.Урсгал Д.Мөнхнаст Б.Бадрах Г.Ганбаяр П.Золзаяа Э.Ожго
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Д.Гарамдорж
  • 1679 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 1982 км
  • 25
  • 1
  • 0
  • 0
  • 0
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Б.Бадрах
  • 8852 км
  • 88
  • 2
  • 0
  • 3
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
О.Дарьхийхүү Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2415 км
Зүгээр л жий!