Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #17 - ӨЛГИЙ ГОЛ БУЮУ ГАЛТ ТЭРЭГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/162
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
33 км
Давааны тоо
0
Өндөр авалт
282 м
Өндөр алдалт
-336 м
Их өгсөлт
12 %
Их уруудалт
-10 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2020 оны 6 сарын 19 Баасан гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Төв аймаг, Батсүмбэр сумын төв
Цуглах цэгийн солбицол
48.366962, 106.739136
48°22'1.1"N, 106°44'20.9"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Группийн зуны хаалт эхэлсэн тул, ганцаараа олон хоногийн аялал Төв аймгийн Лүн, Заамар, Булган, Эрдэнэт хотын чиглэлд хийхээр төлөвлөж байсанаа, группийн хэсэг гишүүдийн аяллын тухай мэдээ сонсоод, аяллын өглөө гэнэт "халуурч" хойшоо гараад Батсүмбэр рүү гарлаа. Гүнтийн давааг портер-дож даваад, уруудан жийсээр зорьсон газартаа 10.50 цагт ирлээ.

Зураг 1. Хараа гол үертэй байлаа
Манай багийнхан араас автомашинд 3 дугуйгаа ачаад хүрээд ирэв. Нарлаг сэвэлзүүр салхитай зуны сайхан өдөр боллоо. Батсүмбэр суманд амьдардаг нэг гишүүнийхээ хашаанд машин тэргээ тавьж, цай унд уугаад төмөр замаа дагасан замаар жийж, аялал эхэллээ. Бүрэн ачаатай дугуй маань намалзан, бага зэргийн шавар усыг итгэлтэй дайран явсаар хуучин Батсүмбэр суурин өнгөрч төмөр зам, уулын бэлийн хоорондох шахааны замаар орлоо. Энэ замаар анх удаа явж байгаа тул үзэж харах зүйл ихтэй байв. Даваагаа давлаа. Мотоциклтой нутгийн залуугаас давааны нэрийг асуухад Хөх даваа гэдэг гэнэ. Газрын зураг дээрээс лавлан, эх сурвалжийг нь харвал Хар модон даваа давжээ. Нөгөө л газар усны нэрний ялгаатай байдал дахин давтагдлаа.

Зураг 2. Хар модон давааны зам
Даваа уруудан сэнгэтэл давхисаар Хараа голын хөндий рүү орж гол уруудан дэнжийн замаар жийв. Хараа гол үерлэж "улаанаараа эргэлдэн" урсана. Зорьсон газар харьцангуй ойр тул тааваараа урагшилж, гэрэл зураг авч байгалийн үзэмжид "уусан амарч" явлаа. Шатанг өртөө дээр ирж айлд цай ууж амарч, нутгийн хүүхдүүдийг цуглуулан манай хоёр гишүүн явуулын номын сан "ажиллуулж", Монгол уран зохиолын ном уншиж, хэлэлцүүлэг зохион байгуулж, 6 шинэ ном бэлэг болгон үлдээгээд бид цааш хөдлөв.

Зураг 3. Өлгий гол бас үертэй байв
Хараа гол, Шатанг голын бэлчирээр дайран, төмөр замын бяцхан "точка" хүрч, дүүжин гүүрээр Хараа гол гарч, үдээс хойш 17.00 цагт Өлгий голын хойд татамын бага шиг довцог дээр отоглов. Шөнийн турш шиврэн орох бороо, хажуугаар түжигнэн өнгөрөх галт тэрэгний чимээ бидэнд саад болсонгүй, цэвэр агаарт цохиулан нам унтаж билээ.

Зураг 4. Манай отог

Өглөө босоход бороо шивэрсээр ... хөндийг хүрээлэх уулын орой, хяраар манан сууж, будантана. Уг нь бид Өлгий голоо өгсөн улмаар Өлийн даваа, Тэрэгтийн даваа даваж Батсүмбэр рүү буцах төлөвлөгөөтөй байсан. Өглөөний цай хоолоо хийж идэн, ачаалаад ирсэн замаар Шатанг өртөө рүү буцах шийдвэрийг админ гаргалаа. Зам борооны усанд дэвтэж, хар шороон хөрс шавар болон дугуйнд наалдан овоорч гулбилзана. Замын хажуугийн ширэг даган урагшилсаар Шатанг өртөө дээр ирлээ. Цааш явах нь дэндүү эрсдэлтэй тул энд суудлын вагон хүлээж билээ. Замд их хэмжээний үер бууж, голын хөндий дагасан автомашины зам эвдэрсэн мэдээг өртөөний диспетчер-ээс сонслоо.

Зураг 5. Шатанг өртөө. Одоо удахгүй хойд, урд чиглэлээс галт тэрэг зэрэг ирж зорчигч нар дунд нь зогсож байгаад вагон-доо суудаг юм билээ
Хоёр гишүүн маань Мандал өртөө дээр бууж автомашин руу явж, нөгөө хоёр гишүүн галт тэргээр УБ хотод ирж, энэ удаагийн гэнэтийн хоногийн аялал амжилттай дууслаа. Аяллын зай 33 км. Хамтдаа аялсан багийн гишүүдэдээ халуун талархал илэрхийлье. Маш сайхан аялал болсон доо.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Даваасамбуу Э.Ууганбаяр Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!