Аяллын тэмдэглэл
Ээлжит аяллын зарын дагуу 22 дугуйчин (эмэгтэй 4 гишүүн) товлосон газраа цуглан аялал 9.05 цагт эхлэв. Гачуурт суурингийн төв зам засварын ажилтай байгаа тул Гачууртын голын голдрил даган салхи сөрөн өгсөж, 11.30 цагт "хот"-оос арай гэж гарлаа. Өөдөөс үлээх салхинд баярлалаа, энэ халуун өдөр их тус хүргэсэн дээ. Мөн өдрийн аялалд богино долгионы радио (3 ширхэг) станцын хэрэглээ, шаардлагын талаар туршилт хийсэн болно.
Зураг 1. Бугатын ам руу орохын өмнө нэг татлааУрьд өгсөж байгаагүй Бугатын голын хөндийн хойд талын дэнж даган өгслөө. Хойд талд огцом өгсүүр бүхий Ёлтын даваа харагдана. Зам нь бүдгэрч, гуу жалга үүсжээ. Амралт, сувиллын газруудын хашаа давааны замыг хөндлөн хааж, үзүүрт нь айл гэр суурьшсан харагдана. Бидний зорьсон Бугатын даваа урд талд нь сүүмэлзэн гарч ирэв. Алсын өгсүүр, саад бартаагүй цагаан шороон замаар жийсээр ой руу орлоо. Энэ жил харьцангуй сэрүүн байгаа тул ялаа, шумуул тун ховор, шилмүүст мод, ургамал цэцэгсийн үнэр ханхална.
Зураг 2. Бугатын даваа өөд урагшааДавааны замын алсын чиг модонд далдлагадан харагдахгүй байлаа. Зам нь яаж шүү давдаг бол гэж бодохуй харин ч бүр шууд халзагнаад өгслөө. Чулуугүй, шилмүүс бүхий тод шороон замаар бид урагшилна. Улам бүр огцом өгсүүр ихсээд сунжраад, аргагүй л уулын дугуйчин хүний чадвар, тэсвэр, чадлыг шалгасан тун онцлог даваа байв. Манай хэдэн "зэрлэг шаар"-ууд жийсээр байгаад орой дээр нь гарав.
Зураг 3. Манай баг. Бугатын давааЦаг 13.00. Өдрийн хоол идэж, алсын бараа харж, бас ч гэж дуг хийж амраад 13.50 цагт даваа уруудлаа. Тэгшдүү хавтгай орой бүхий ой модон дундуур зурайсан замаар дондогнуулаад, огцом уруу эхлэв. Хоёр хажуугийн хяр нь хадархаг, өвөлжөө бүхий ам руу орж, бага шиг хадан ханын хажуугаар өнгөрч тавиухан уруу (даваан дээрээс 4 км орчим) сүнгэнэж билээ.
Зураг 4. Давааны уруудах замдТэр чигээрээ нэвт уруудвал Тэрэлж гол руу орчихно. Замын хойно зусах айлын гадаа түр саатаж замаа лавлан асуув. Аяллын замын дагуу давах "нэр үл" мэдэх давааг Дорготын даваа гэдэг гэнэ. Айлын эзэн, эзэгтэй нар нохойгоо хорьж, халуухан боорцог, хярамаар биднийг дайлав. Хотын хаяа газар нөгөө үгүйлээд байдаг хөдөөгийн сайхан ард иргэд ийнхүү тайван амгалан амьдарч буйг харахад хүндэтгэл төрж байлаа.
Голоо гарч урд зүг чиглэн Доргонтын даваа өөд жийлээ. Давааны замын шаварт нам суусан автомашиныг залуус маань оролдож, өргөж, түлхэж, түншсээр байгаад суга татан гаргаж, эзнийг нь "баярлуулаад" жийн одож билээ. Алсын өгсүүр нь жигд бага зэрэг чулуу бүхий замаар манайхан жийсээр, зарим нь түрсээр орой дээр гарав. Дэндүү танил Дэндийн ам уруудан 21 км "давхисаар" Туул голын хөндий, улмаар Гачуурт сууринд 18.00 цагт ирж аялал амжилттай дуусав. Аяллын зай 105 км. Замын зэрэглэл IV.
Энэ аяллаар аялагчийн улбар шар болон ногоон тэмдэгтэй гишүүд "төрлөө". Групптэй нэгдэн аяллаа дуусгасан гишүүн Э.Тэмүүлэн, Б.Ганхуяг болон аяллын явцын зураг авч бичлэг хийн аялсан НТГ П.Батмөнх (006), цоожлогч УШТГ Г.Ганбаяр (118) анд, багийн хамт олон та нартаа халуун талархал илэрхийлье. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Э.Тэмүүлэн
Privacy
С.Саруултөр
О.Маралгоо
М.Алтан-Өлзий
Ц.Энхбаяр
Д.Гантөмөр
О.Тэмүүлэн
О.Дарьхийхүү
Ж.Ванчинсүрэн
Ч.Азжаргал
Г.Бат-Оргил
Д.Мөнхнаст
П.Батмөнх
Б.Бадрах
Г.Ганбаяр
Д.Баасансүрэн
Ж.Октябрь
Д.Цолмон
П.Золзаяа
Б.Насанбат
Э.Ожго
Э.Тэмүүлэн
- 1154 км дутуу
- 105 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Privacy
- 874 км дутуу
- 385 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
С.Саруултөр
- 301 км дутуу
- 958 км
- 10
- 0
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
О.Тэмүүлэн |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1297 км |