Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Ээлжит аяллын зарын дагуу 22 дугуйчин (эмэгтэй 4 гишүүн) товлосон газраа цуглан аялал 9.05 цагт эхлэв. Гачуурт суурингийн төв зам засварын ажилтай байгаа тул Гачууртын голын голдрил даган салхи сөрөн өгсөж, 11.30 цагт "хот"-оос арай гэж гарлаа. Өөдөөс үлээх салхинд баярлалаа, энэ халуун өдөр их тус хүргэсэн дээ. Мөн өдрийн аялалд богино долгионы радио (3 ширхэг) станцын хэрэглээ, шаардлагын талаар туршилт хийсэн болно.
Голоо гарч урд зүг чиглэн Доргонтын даваа өөд жийлээ. Давааны замын шаварт нам суусан автомашиныг залуус маань оролдож, өргөж, түлхэж, түншсээр байгаад суга татан гаргаж, эзнийг нь "баярлуулаад" жийн одож билээ. Алсын өгсүүр нь жигд бага зэрэг чулуу бүхий замаар манайхан жийсээр, зарим нь түрсээр орой дээр гарав. Дэндүү танил Дэндийн ам уруудан 21 км "давхисаар" Туул голын хөндий, улмаар Гачуурт сууринд 18.00 цагт ирж аялал амжилттай дуусав. Аяллын зай 105 км. Замын зэрэглэл IV.
Энэ аяллаар аялагчийн улбар шар болон ногоон тэмдэгтэй гишүүд "төрлөө". Групптэй нэгдэн аяллаа дуусгасан гишүүн Э.Тэмүүлэн, Б.Ганхуяг болон аяллын явцын зураг авч бичлэг хийн аялсан НТГ П.Батмөнх (006), цоожлогч УШТГ Г.Ганбаяр (118) анд, багийн хамт олон та нартаа халуун талархал илэрхийлье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ц.Энхбаяр | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2433 км |
О.Тэмүүлэн | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1297 км |