Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #88 - БУГАТЫН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/161
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
105 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1207 м
Өндөр алдалт
-1214 м
Их өгсөлт
21.9 %
Их уруудалт
-19.8 %
Оролцогчдын тоо
22
Эхлэх цаг
2020 оны 6 сарын 13 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Ээлжит аяллын зарын дагуу 22 дугуйчин (эмэгтэй 4 гишүүн) товлосон газраа цуглан аялал 9.05 цагт эхлэв. Гачуурт суурингийн төв зам засварын ажилтай байгаа тул Гачууртын голын голдрил даган салхи сөрөн өгсөж, 11.30 цагт "хот"-оос арай гэж гарлаа. Өөдөөс үлээх салхинд баярлалаа, энэ халуун өдөр их тус хүргэсэн дээ. Мөн өдрийн аялалд богино долгионы радио (3 ширхэг) станцын хэрэглээ, шаардлагын талаар туршилт хийсэн болно.

Зураг 1. Бугатын ам руу орохын өмнө нэг татлаа
Урьд өгсөж байгаагүй Бугатын голын хөндийн хойд талын дэнж даган өгслөө. Хойд талд огцом өгсүүр бүхий Ёлтын даваа харагдана. Зам нь бүдгэрч, гуу жалга үүсжээ. Амралт, сувиллын газруудын хашаа давааны замыг хөндлөн хааж, үзүүрт нь айл гэр суурьшсан харагдана. Бидний зорьсон Бугатын даваа урд талд нь сүүмэлзэн гарч ирэв. Алсын өгсүүр, саад бартаагүй цагаан шороон замаар жийсээр ой руу орлоо. Энэ жил харьцангуй сэрүүн байгаа тул ялаа, шумуул тун ховор, шилмүүст мод, ургамал цэцэгсийн үнэр ханхална.

Зураг 2. Бугатын даваа өөд урагшаа
Давааны замын алсын чиг модонд далдлагадан харагдахгүй байлаа. Зам нь яаж шүү давдаг бол гэж бодохуй харин ч бүр шууд халзагнаад өгслөө. Чулуугүй, шилмүүс бүхий тод шороон замаар бид урагшилна. Улам бүр огцом өгсүүр ихсээд сунжраад, аргагүй л уулын дугуйчин хүний чадвар, тэсвэр, чадлыг шалгасан тун онцлог даваа байв. Манай хэдэн "зэрлэг шаар"-ууд жийсээр байгаад орой дээр нь гарав.

Зураг 3. Манай баг. Бугатын даваа
Цаг 13.00. Өдрийн хоол идэж, алсын бараа харж, бас ч гэж дуг хийж амраад 13.50 цагт даваа уруудлаа. Тэгшдүү хавтгай орой бүхий ой модон дундуур зурайсан замаар дондогнуулаад, огцом уруу эхлэв. Хоёр хажуугийн хяр нь хадархаг, өвөлжөө бүхий ам руу орж, бага шиг хадан ханын хажуугаар өнгөрч тавиухан уруу (даваан дээрээс 4 км орчим) сүнгэнэж билээ.
Зураг 4. Давааны уруудах замд
Тэр чигээрээ нэвт уруудвал Тэрэлж гол руу орчихно. Замын хойно зусах айлын гадаа түр саатаж замаа лавлан асуув. Аяллын замын дагуу давах "нэр үл" мэдэх давааг Дорготын даваа гэдэг гэнэ. Айлын эзэн, эзэгтэй нар нохойгоо хорьж, халуухан боорцог, хярамаар биднийг дайлав. Хотын хаяа газар нөгөө үгүйлээд байдаг хөдөөгийн сайхан ард иргэд ийнхүү тайван амгалан амьдарч буйг харахад хүндэтгэл төрж байлаа.

Голоо гарч урд зүг чиглэн Доргонтын даваа өөд жийлээ. Давааны замын шаварт нам суусан автомашиныг залуус маань оролдож, өргөж, түлхэж, түншсээр байгаад суга татан гаргаж, эзнийг нь "баярлуулаад" жийн одож билээ. Алсын өгсүүр нь жигд бага зэрэг чулуу бүхий замаар манайхан жийсээр, зарим нь түрсээр орой дээр гарав. Дэндүү танил Дэндийн ам уруудан 21 км "давхисаар" Туул голын хөндий, улмаар Гачуурт сууринд 18.00 цагт ирж аялал амжилттай дуусав. Аяллын зай 105 км. Замын зэрэглэл IV.

Энэ аяллаар аялагчийн улбар шар болон ногоон тэмдэгтэй гишүүд "төрлөө". Групптэй нэгдэн аяллаа дуусгасан гишүүн Э.Тэмүүлэн, Б.Ганхуяг болон аяллын явцын зураг авч бичлэг хийн аялсан НТГ П.Батмөнх (006), цоожлогч УШТГ Г.Ганбаяр (118) анд, багийн хамт олон та нартаа халуун талархал илэрхийлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Тэмүүлэн Privacy С.Саруултөр О.Маралгоо М.Алтан-Өлзий Ц.Энхбаяр Д.Гантөмөр О.Тэмүүлэн О.Дарьхийхүү Ж.Ванчинсүрэн Ч.Азжаргал Г.Бат-Оргил Д.Мөнхнаст П.Батмөнх Б.Бадрах Г.Ганбаяр Д.Баасансүрэн Ж.Октябрь Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
Э.Тэмүүлэн
  • 1154 км дутуу
  • 105 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 874 км дутуу
  • 385 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Саруултөр
  • 301 км дутуу
  • 958 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Маралгоо
  • 1497 км
  • 17
  • 2
  • 0
  • 0
  • 0
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
Ц.Энхбаяр
  • 2610 км
  • 22
  • 2
  • 0
  • 1
  • 0
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
О.Тэмүүлэн Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1297 км
Зүгээр л жий!