Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

УБ 240/24 марафон #4 - УБ 240/24 2020

UB 240/24 буюу УБ 240/24 нь заасан маршрутын дагуух 240 км замыг 24 цагийн дотор туулж дуусгадаг, Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрийн хуудас болсон, багийн марафон юм.
Унадаг дугуйчин хүний дуусгаж үзэх нэг маршрут
Орон зай — Цаг хугацаа
Нэг баг — Нэг зорилго
Жилд нэг л удаа
Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/160
Аяллын төрөл
УБ 240/24 марафон
Багийн хуваарилалт
Жийлтийн эрчмээр хуваасан олон баг
Замын урт
240 км
Давааны тоо
4
Өндөр авалт
2732 м
Өндөр алдалт
-2722 м
Их өгсөлт
19.4 %
Их уруудалт
-22.3 %
Оролцогчдын тоо
28
Эхлэх цаг
2020 оны 6 сарын 6 Бямба гараг, 6:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

2017 оноос эхлэн жил бүр УБ 240/24 аяллыг Унадаг дугуйн Мерида клуб-ын удирдах зөвлөлөөс зохион байгуулан явуулдаг уламжлалтай билээ. Харин энэ жил Ковид 19 өвчний хорионд заасан журмын дагуу олон нийтийг хамарсан аялал явагдах боломжгүй болсон юм.

Тиймээс энэ жил, группийн хэмжээнд дуртай энэ аяллаа хийх зорилго тавин, нийт гишүүн хамт олонтойгоо өглөө эрт яг л энэ аялал эхэлдэг цэгээс, цагаас, Монгол улсынхаа төрийн дуулал сонссон хүндэтгэсэний дараа аяллын замдаа гарсан юм.

Энэ аяллын ерөнхий удирдагчаар группийн УТА Ч.Мажигсүрэн, ШТА Н.Ууганбаяр нар ажиллаж, УШТА С.Бадрал аяллын замд гишүүдээ удирдан аяллаа амжилттай дуусгасан билээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УШТГ Ц.Гантулга "УУДАГ-1 багийн тэмдэглэл"
УШТГ Д.Цолмон "УУДАГ-4 багийн тэмдэглэл"
Э.Ожго "УУДАГ-5 багийн тэмдэглэл"

Зураг 1. Оролцогч гишүүдийн туулсан зам, аяллын гэрчилгээний хавсралт

УУДАГ 1 баг
2020.06.06 өдөр. Өглөөний 06:00 цаг дор төрийн дуулал эгшиглүүлж, группийн түмэн олон хуран чуулж, аялал эхлэх нь энэ бөлгөө. Жил бүрийн уламжлал ёсоор Айдасын даваа өөд хойноос нь өгсөн Амгалан хотхоны зүг нэгэн хэмнэлээр мэнд мэдэлцэн яриа өрнүүлсээр жийцгээнэ. За сайн яваарай гэж хэлэх Ожго ахын дуунаар бутран толгойн группын 7 залуу бусдаас тасран жирийлгэх ажээ. Энэ жилийн эл өдрийн цаг агаарын байдал өглөөний 05:00  цагийн байдлаар тогтуун дулаахан байлаа. Өмнөх 3 жилийн аялалаар ийм сайхан ая тухтай өглөөг үзээгүй мэт.

Тайлан бичих амаргүй давааны нэг билээ. Өөрийн бодсон санасан, туулсан, үзсэн харсан, мэдэрсэн, ойлгосоноо бусдад түгээн дэлгэрүүлэх нь нэн тустайг ойлгон чадлаараа сийрэхүүлэх нь гайхалтай юмсанжээ.

Миний гэх тодотголтой, намайг хүрээлэн бий болсон дугуйн дээрх анд нөхөд минь нас хүйс үл харгалзан хорвоогийн эгэл доголыг хамтдаа давж туулж, хамтдаа элэгээ хөштөл инээлдэх цангинаан энэхэн бие сэтгэлийг минь эзэмдсээр өдийг хүргэжээ. Талархал дүүрэн он жилүүд мөр мөрөө даран хуйлран оддогч асар их туршлага, ачаалалыг даах чадвар, танин мэдэх /байгаль/ танин мэдэх /хүн/-ийн хураар өөрийгөө болоод өрөөлийг хурцалж яваадаа баяр хөөртэй байдаг даа. Ийнхүү аяллын цуврал адал явдалдаа орцгооё.

Гүнтийн давааны баруун дор байрлах дэлгүүр дээр Энхбаатар ах, Тэмүүлэн, Урсгал, Энхжин, Бадрал, Ганбаяр миний бие долуул унд усаа базаан жаахан амсхийн цааш ухасхийн Гүнт давааны өөд махийцгаалаа. Түрэх нь түрж, жийх нь жийж явсаар давцгаан уруудах агшинд Мажигаа анд зураг бичлэг аль алийг хийж зогсон угтана. Жигжидийн уулзвар дээр таталт хийн хооллоцгоож байхад манай багийн гишүүн Одбаяр тэргүүтэй ар араасаа хүрэлцэн ирж цааш явах талаар яриа өрнүүлж байлаа. Жигжидээс Одбаяр гишүүнээ үлдээгээд явлаа /биеэ сайн тордоод дараа багаараа ШШ..на/. Хооллож дууссан маниус /Энхбаатар ах, Энхжин, Гантулга/ аялалаа үргэлжлүүлэн Шарга морьтын даваа өөд модноос модны хооронд сүүдэр бараадан ургашилж, Энхбаатар ахынхаа залуу насны түүхтэй танилцан даваан дээр ирж амсхийгээд уруудан юу юугүй Хадатын амны өөд өсгөн махийтал жийлээ. "Зэрлэг шаарууд" гэх тодотголтой шадар гурван дугуйчин ядрал гэхийг үл анзааран Хатадын давааг ажиралгүй давж Улиастайн голын гарам дээр 13.20 цагт ирсэн байлаа. Эл уруу уруудахад Энхжингийн хойд дугуйны 2 хигээс тас явжээ. Энэ явдлаас улбаалж код нь оролгүй энд ирсэн Энхжин дүү минь Улиастайн эцэс дээрээс буцах, цааш явах сонголтон дор Улиастайн голын зүүн биеийг уруудан засмалтай нийлмэгц код орж 2018 оны аялалын цагийг эвдэнэ хэмээн бат итгэн Хужирбулан Гацууртын замаар салхи сөрөн дор бүрнээ бодол болон давхилсаар. Бидний амсхийлт дэлгүүр орж гарах хооронд л байлаа. Гацууртын Хар хушууг тойрон жирийлгэн Туул голтой хамгийн ойр мөргөх замыг сонгон явлаа. Гол ч тууллаа. Тууллаа. Туулахдаа Энхбаатар ахтай зөвлөлдөн энэ хавиар гарвал гүехэн урсгал багатай юм гэж ярилцан голоо гаталлаа. Ийн уламжлал болсон замаас хазайн дур мэдэн зам сонгох болсон шалтгаан надаас шууд хамааралтай билээ. Танин мэдэхүйн дур зоргоор, дур мэдэн гол гаталсан минь амьдралд минь багахан дурсамж, сургамж болж байлаа. "Сайн аялагч хүн замаас хэзээ ч холбирч болохгүйг сануулж байлаа. Мөн айлаас, нутгийн хүнээс зам асуух нь аялалын маршрут зогсолтгүй тууштай явахыг толгой доторх хүн минь сануулсаар байсан даа."

Тодын тод  зам дагалаа. Зам Улаанбаатар хотоос Баянзүрх хайрханы хойгуур Туул голын урдуур /Туул голын зүүн бие/ томоохон амралтын газар чиглэсэн харгуй байж таарлаа. Баруун гар даялан хоорондоо ярилцан үхрийн жим даган зүүн урд руу чиглэн уул руу дугуйгаа түрэн айсуу. Энэ хооронд би - Энэ уулыг даваал Налайх байх учиртай хэмээн их мэдэгчийн дүрд, гэтэл Энхбаатар ах -Үнэн үү? Би ер санахгүй байна. Урьдны 240-ын бичлэг ахад нь алга хэмээсэнд уулан дээр гарч цааш нүд шидтэл дахиад уулс. Инээд алдан ичих ч үгүй давааны цаана даваа гэж мэлзэж орхилоо. Нэгэнт зорьсоных цааш уулаа хэжин дугуйгаа түрэн огцом өөд хамаг байдгаа барах дөхлөө. Баянзүрх уулын зүүн хойд салаануудыг харин ч нэг нүхэлсэн шиг нүхэлж, нүдэлсэн шиг нүдэллээ. Хамар дагаж уруудан авто шороон замтай нийлж айлын хүнээс зам заалгаад сая нэг Налайхын бараа үзлээ дээ. Үүлэрхэг атлаа халуун, салхи зүүн урдаас ч юм шиг баруун урдаас ч юм шиг. Налайхын зам засвартай байгааг мэдсэн ч хүнээр зам заалгаж төвөггүй нэвт ургаш гараад Дөрөлжийн зүг гэдэн годон.

Зураг 2. УУДАГ 1 баг барианд орлоо

МАК-ын цаад уулзвар дээр амсхийн цаг харвал 19:00 болсон байлаа. Мажигаа руу Энхбаатар ах хэл дуулгаж хэсэг амрангаа машинд ачуулах, буцаж Налайх орж хот руу буцах, юухан байсын энийг даваад Зуунмод тэрийг даваад хот гэхчилэн санаа гуравдаж суутал сайхан өндөрлөгөөтэй хоосон портэр алдчихлаа. Санаа гуравдсан багийнханы жийлт нэг л сулбагар болжээ. Сулбагар "Зэрлэг шаарууд" жийсээр Зуунмодыг өнгөрч өгсөж явахтай зэрэгцэн нэгэн хоосон портэрыг шүгэлдэн дуудвал зогслоо, ачлаа, суулаа, явлаа 20-иодхон метрийн цаана байх Мажигааг харах сөхөөгүй болтлоо туйлдсан мэт. Яг л энэ өгсүүр дээр гурвуулангы нь шөрмөс булчин зангирч,  таталдаж эхэлсэн билээ. 300 метр газар портэртлоо. Портэрийн жолооч удаан уулзаагүй багийн найзтайгаа таарснаар Өндөрдов хүргүүлэх нь өнгөрлөө. Буулаа, дугуйндаа мордлоо, жийлээ, ӨНДӨӨӨӨР ДОВ гэж айж байсан минь буруу байжээ. Шөрмөс, булчингаа зангируулан байж дээр нь гарлаа. Салхи сөрөн харин ч нэг уруудахын жаргал эдэллээ. Айдасын даваа өөд Энхбаатар ахын шөрмөс баттай татлаа. Зөөлхөн давж уруудсанаар аялал амжилттай 21:20 цагт өндөрлөлөө.

Зураг 3. Аяллын барианд орох үед тосуулах нь аялагч хүний жаргал

Гүнтийн даваа өөд өгсөх замд Баярсайхан ах бид бүгдийг колагаар дайлж, Налайхыг чиглүүлж өгсөн айлын ах зам зааж, Зуунмодын өгсүүрт угтан хүлээж байсан Ууганбаярын гэр бүлийнхэний хамт Мажигсүрэн анд минь, Айдасын давааны дор халуун цайтай угтсан Цолмон эгч түүний охин, Мажигаа, Ууганаа, Ууганаагийн гэргий, хүүхэд нь гээд халуун сэтгэлт та бүхэндээ маш их баярлалаа. Багийн ахмад гишүүн Энхбаатар ахын гүргэр тууштай зан, Энхжин дүүгийн код нь орсон ч, ороогүй ч өөрийгөө ялдаг зан эн тэнцүү байснаар аялалаа амжилттай дуусгалаа. Багийн 2 гишүүндээ үнэхээр их баярлалаа. Энд багийн гишүүн 10 жилийн анд Бат-Оргилыгоо дурдахгүй байхын аргагүй. Тэр чадсан. Бадрал ахлагчтай багийнхантай нийлж аялалаа, замаа амжилттай дуусгаж чадсанд нь мөн баяр хүргье.

Ирэх жилийн 240 аялал даанч хол байна даа.

УУДАГ 4 баг
Энэ удаагийн 240 км ийн аяллынхаа замын 50%-ийг амжилттай жийнэ гэж админд урьдчилан хэлээд бид 2 аялалдаа гарсан билээ. Үүрийн 5 цагт гэрээсээ гараад аяллын гарааны цэг болох Буянт-Ухаа спорт цогцолборыг чиглэн жийлээ. Унадаг дугуйнд мордох бүрд сэтгэл зүрх баяр жаргалаар бялхдаг тийм нэг мэдрэмжээрээ энэ өглөө ч бас жигүүрлэн тунгалаг сэрүүхэн үүрээр гурвалжингийн гүүр, яармагийн гүүрийг даван анд нөхөдрүүгээ, аяллын замруугаа дөхөж байлаа.

Замд УУДАГ-1 ийн Энхжин, УУДАГ-5 ын Азжаргал нартай зам нийлэн жийхдээ нүдээ аньсан ч харагдахаар нэр дэвшигчдийн самбараас болсон уу нэг л мэдэхэд сонгуулийн яриа руу орлоо. Аяллын тэмдэглэлд сонгууль ч юу ч вэ дээ гэж уншигч та бодож байна уу. Одоо тайлбарлая.

Учир нь дөнгөж 20 шүргэж яваа Энхжин дүү “Энэ жил 3 хүн сонгоно гээ биз дээ. Би судлаад 1 хүнээ бол товлочихсон, харин 2 хүн дээрээ хараахан тогтоогүй байгаа. Судалж амжихгүй л явна. Энэ жил чухал жил гэсэн шүү дээ. Тэгэхээр заавал судалж байгаад сонголтоо хийнээ”. Энэ яриа үнэхээр содон байж одоогийн залуус бараг л хүн биш болоод байгаа гэдэг нийтлэг ойлголтыг няцаасан, аялалд цаг гаргаж өөрийгөө бэлдэж төлөвлөдөг хүн ийм л хувийн зохион байгуулалт сайтай болдог, залуус ч бас эх орныхоо төлөө санаа тавьдаг юм шүү” гэж хэн нэгнүүдэд хэлмээр бахархал төрүүлсэн тул энд зориуд бичмээр санагдсан юм.

Буянт-Ухаа гараан дээр ирэхэд эхний дугуйчид хэдийнээ ирж нэмэгдсээр аялал эхлэх 06 цаг боллоо. Бие биедээ амжилт хүсээд товлосон цагтаа Монгол улсын Төрийн дууллаа зүрхээ анирлан сонсож админий дохиогоор аялал эхлэлээ. Аяллын дүрмийн дагуу засмал замаас уулын замруу салтал бөөнөөрөө бие халаан 23 км/ц бариулан жийж Өлзийт суурин чиглэн уулын арын замруу бас л админы зөвшөөрлөөр бүгд өөр өөрийн хэмнэлээр орцгоолоо.

Золзаяа бид 2 энэ аяллыг төлөвлөхдөө “Угаас залуусаасаа үлдэж таарна, сандарч, шаталгүй хамтдаа өөрсдийн хэмнэлээр жийнэ, өнгөрсөн 1 жилийн хугацаанд хэр сайжирсан, юу сурсанаа мэдэрч өөрсдийгөө үзье” гэж ярилцсан байсан тул сэтгэл цаанаа амар зогсолтгүй урагшилж байлаа.

Өлзийтийн уужим засмал, Биогийн зам дуусч карьерийн шороотой урт хөндий залгалаа. Энэ замаар урагш хойш хэдэнтээ явсных танил ч гэлээ том том тэрэгнүүд хэдийгээр зайтай ч шороогоор дарж өнгөрөх нь төвөгтэй. Гэвч энэ бол аяллын замыг сааруулах саад биш тул бид урагшилсаар Эмээлтийн айлуудын төгсгөлрүү гарч ирэхэд жоохон зүүн тийш даялж засмалруу гарч ирснээ анзаарлаа. Засмал дээр гарч амсхийж амаа чийглээд шууд л Хүй 7 гийн наадмын замруу салдаг уулзварлуу зүтгэлээ. Наадмын талбайруу эргэдэг уулзварын цаадах өндөрлөгийг андуурснаас болж хоёулаа “яанаа энэнийг давж байж цаагуур нь хойшоо эргэхнээ” гэж хальт элийрээд уулзвар маань өндөрлөгийн наагуур хойшоо эргэсэнд бөөн баяр болоод санаа амарлаа. Эмэгтэй л гэхээрээ заавал ингэж том жижиг будилж байх ёсгүй л баймаар... Бас л сурах зүйл зөндөө

Нэгэнт танил зам, засмал дээр гарсан тул эхний мэдээ өгөх 3-61 гарамруу яаруухан жийлээ. Багахан гүвээ даваад наадмын тойрог уулзвар хүртэл дугуй минь бид 2-ыг авч тасралтгүй өөрөө гүйсээр ирэх үед хальтхан зэргэцэнгээ "Яасан сайхан өнхөрвөө ингээд байвал болжийшд 240 км юу байхав дээ" гэж хөгжилдөн ярилцаад аюулгүй байдлаа хангах үүднээс өглөө эрт машин байхгүй ч дүрмийн дагуу цувран хурдаа нэмлээ. Хэдийгээр бусад багаасаа бараа тасарсан, хамгийн сүүлд яваа ч гэлээ өнгөрсөн жил барагдахгүй байсан Хүй 7 гийн хөндий маш хурдан дуусч 3-61 ийн төмөр замын гарам дээр ирэхэд бид биесрүүгээ инээмсэглэн харсан юм. Энэ бол анхны ялалт.

Зүүн гар тийш эргэн хэсэг жийгээд замын хойх нь байх дэлгүүрийн гадаа ирээд шууд л 2 админруу мэдээгээ өглөө “УУДАГ-4 багийн 2 гишүүн 3-61 дээр ирлээ”- энэ богинохон зурвас бол өөрсдийгөө ялсан ялалт, санаа зовж байгаа админ болоод дугуйчидаа хүргэх үг, гэр, ажлаасаа дэмжин суугаа анд нөхөддөө сонсгох захидал билээ.

Энд хэсэгхэн амраад МТ колонкоор хойш эргэн жийлээ. 2 уулахнаа жийж байгаа ч танил аяллын зам тэр чигтээ аяллын түүхээ дурайлган байдаг юм байна. Энд тэр аяллаар таталт хийж байсан, энд тэгж байсан гээд бүх л зүйл нүдэнд харагдаж УУДАГ групээрээ хамт яваагаас ялгаагүй дотно.

Бас л тасралтгүй жийлээ... төмөр замын гарам, Рашаант суурин өнгөрөхөд за барагддаггүй урт хөндийнүүд эхэллээ дээ гэж бодсон ч нэг л мэдэхэд алс хол санагдаж байсан Жаргалант суурингийн шар байшингууд дээр хүрээд ирэхэд бас л догдлон баярлалаа. Одоо удалгүй Гүнтрүү эргэнэ шүү дээ.

Хурдаа нэмэн жийсээр эргэх л юм бол өнхөрнө гэсэн бодол хүч нэмлээ. Эргэлээ... Битгий баярла. Салхи өөдөөс.

Юун өнхрөх вэ жийсээр, ядарсаар, салхи өөдөөс салхиласаар. Хамгийн ард яваа сэтгэлзүй гэдэг жоохон миа л даа. Гэхдээ энэ сэтгэлзүйд автагдалгүй өөрийн хэмнэлээр жийхийн чухлыг админ аялал бүр дээр сануулдаг тул энэ удаа бүтэн жил “үглүүлсэн” чих зөөлөрсөн үү харьцангуй яарч сандрах, сэтгэлээр унах нь гайгүй байлаа. Гэхдээ л салхи бол салхи. 2 уулаа яг л даваа өөд өгсөж байгаа мэт араагаа хөнгөлөөд маш алгуур жийж байлаа. Гүнтийн даваа ертөнцийн нөгөө хязгаарт байгаа мэт . . . машин тэрэг ч бодогдож эхлэтэл “солиороорой өнгөрсөн жилийнхээс сайжирсан эсэхээ үзнэ гээ биз дээ” гэсэн бодол хажуугаас зад загнаж хөлд хүч өгнө.

Бидний амардаг дэлгүүр арай хүрээгүй байтал нэгэн машин урсгал сөрөөд замын хажуугаар өөдөөс наашилж байгааг хараад өөрөө ядаж явж "Энэ одоо эргэх уулзвараа андуурчихаад ингэж яваан байхдаа" гэж бодох зуур өнөө машинаас дугуйчин ах Баярсайхан хүйтэн кола бариад буугаад ирлээ. Тэрээр өнөөдөр ажилтай жийж амжаагүй ч дугуйчдаа тосон ус ундааны хангалт хийж яваа нь тэр ажээ. Цуцсан явахад хэн нэгэн тосоход аав ээжтэйгээ уулзах шиг болдог болохоор бөөн баяр болж цэнэглэгдэж аваад хөдөллөө. Баяраа ахаас манайхан эхнийх нь саяхан Гүнт давсан ихэнх нь одоо давахаар өгсөж байгаа мэдээ сонсоод "Хөөх бид 2 бас ч ханатай яваан байна шүү, бүүр тасарсан" гэж бодсоноо нуулгүй хэллээ.

Нус царайлж салхинаас айж машинд суусан бол онигоо болох байж гэж Баяраа ахыг явсаны дараа инээлдээд хөдөллөө. Хэдийгээр Гүнтийн даваа давж Жигжид зуслангийн уулзвар хүрч мэдээ өгөх ёстой ч админуудаа санаа зовж байгаа байх гэд бодоод “УУДАГ-4 ийн 2 гишүүн даваа өөд дөхөж явна” гэдэг мэдээгээ өгөөд үргэлжүүлэн өгслөө. Ядралт, цуцалт, дугуйгаа түрэлт, давааны цагаан шороо, аз жаргалтай уруудалт энэ бүхний эцэст Жигжид Шарга морьтын уулзвар дээрх хуушуурын газар жолоо татлаа. Энд биднийг хүлээж байсан админууд, бусад багийн гишүүдтэйгээ нийлэн хоол идэж цэнэглэгдэхээр ширээнээ суув.

Одоо Шарга морьтын даваа, Бэлхийн зүүн салааны Хадатын даваа хүлээж байгаа... гар утас дээр гадаа халууныг +29 хэм гэж зааж байлаа... Үргэлжлэлийг ori.mn - ээс ... худлаа худлаа, УУДАГ-5-ын тэмдэглэлээс уншина уу. Энэнээс цааш бид хамтдаа явсан.

УУДАГ 5 баг
... Цоожлогч, үлдээлгүй хэдэн бүсгүйгээ ардаа үлдээж, Амгалан хотхон руу салдаг шороон замаар уруудаж явахдаа би эргэж хараагүй юм...

Салхи гайгүй, санасныг бодоход автомашины хөдөлгөөн бага байв. Өлзийтийн “золбин” зам дээр залуус ч алсраад өглөө. Есөн шидийн үнэрээр арвин Туулын голын гүүр, айлууд, карьерийн дундуур тонгочуулсаар, Хүйтний амын уужим өгсүүрт орж нэг хэмээр эргүүлсээр, урд яваа гишүүдийн бараа харагдаж, хоёр нэгээрээ ойртсоор. Хүй 7 худаг руу салдаг уулзвар дээр Бааска анд сайн яваарай гэж хашгирсаар үдэв. Одбаяр, Матео, Уянга, Батмөнх, Азаа бид хэд ойрхон явсаар дөрөлж даваад уруудав. Энэ дугуйг л дагахгүй бол болохгүй гэж Одбаяр хэлээд Матео-гийн салхинд суугаад, Уянгатай хамт тасраад одов. Гарам дээр 8.11 цагт ирж жаал амарлаа. Багууд ер нь холилдчихсон байв. УУДАГ 1, 2 багууд урагшаа буудаад сураг үгүй. Жаргалант хүрэх урт замд Матео, шинэ залуу (Гантулгын дүү), нэг үе Уянга бид нар салхиа ээлжлэн авч шургуйхан зүтгэлээ.

Харин өглөөний нар гэхэд овоо л шараад эхлэв, халуун агаар нүүр цохино, бие төөнөнө. Хором хормоор арын хэдээсээ алсарсаар, Гүнтийн даваа өгсөх Толгойтын ам руу эргэлээ. Өөдөөс салхи үлээж байна, баярласан гэж, сөрөхөд хүнд ч энэ өдрийн халуунд энэ салхи л биднийг даваан дээр гаргана гэдгийг мэдэж баярлав. Урагшаа ахидаггүй дээ, жижиг хүрдэндээ хийгээд зугуухан эргүүлж эхлэв. Зам дээр нэг автомашин урсгал сөрөөд замын хажууд зогсож байна. Яаж байгаа юм бол гэсэн бодолтой зээгцэн Баяраа анд кола бариад инээгээд тосдог (бүх гишүүдээ ингэж тоссон байна билээ) байгаа.

Баярласан сэтгэл хүч ч оруулдаг гэсэн үнэн шүү. Хашир суух болоогүй шинэхэн дугуйчны маань бараа харагдан, хажуугаар нь би гарлаа. Зүтгээд урд гарчих юм, болоогүй л байна даа. Хэлэх гэснээ болилоо, өөрөө мэдрэг, сураг, тэгэж чадаж байж “манай тал”-ын хүн болно гэж бодлоо. Уг нь суурь бяр сайтай, эвтэйхэн оролдвол бид нартай хэд аялахад илт сайжрах байрын ирээдүйтэй хүү шиг санагдсан. Даваа ойртсоор, залуу халуун настай шинэ хүү маань дугуйгаа түрсээр хоцров. Сайн байна хүү минь, зогсож л болохгүй шүү...

Бие суларчээ, углуурга бүр нь санжсан мэт санагдаж, айлын байшингийн сүүдэрт хүйтэн ус ууж жаал амрав. Зүтгэнэ дээ, хөлийн эрээн булчин ээлжлэн зангирч саатав, нэрмээд гуяын хажуу булчин зангирч, холбоотой шөрмөс нь татаж эхлэв. Хэвтэх юмсан, тоостой зам, сааралтсан өвсөн дунд хэвтэх газар “олдсонгүй”, хөлөө жийж байгаад арай гайгүй боллоо. Энэ удаа аяллын замаа дуустал явж чадахгүй гэдгээ мэдсэн юм. Мордох гэсэн чинь дахин татаж замын дунд гацлаа, нэг автомашин тоос татуулан хурдалж уруудана, гараар дохин аажуухан гэж дохиогоор “хэлсэн”-ийг ч ойлголгүй тун ойрхон, түйрэн шороогоор булаад гараад явчихлаа. Даваан дээрээ дугуйгаа түрсээр гарав. Уруудлаа, удахгүй амарна, хоолоо иднэ, Мажигаа тосоод хүлээж байгаа гэхээр нэг л сайхан.

Зураг 4. Шарга морьтын даваа. Тун халуун өдөр байж билээ

Цаг 11.30 болж байв. Хуушуурдлаа, амарлаа, амсхийлээ. Багийн бүрэлдхүүнд өөрчлөлт орж, холилдож эхлэв. Матео-гийн бэлтгэл сайн, хэмнэл өндөр байсан тул УУДАГ 1 багийнхантай явуулав. Азаа, шинэ хүү хоёр маань энд аяллаа дуусгав. УУДАГ 5 багийн Батмөнх, УУДАГ 4 багийн Цоомоо, Золоо, УУДАГ 3 багийн Э.Ууганааг дагуулаад бараа бараандаа Шарга морьтын даваа руу зүтгэж билээ. Бүгчим халуун, салхи хайгаад олдоггүй, ой модны зах руу орж жаал амсхийв. Даваа дээр 14.30 цагт гарлаа. Хадатыг хамтдаа 15.30 гээд давлаа. Улиастайн голын усанд орохын бөөн хүслээр шороо тоос татуулан уруудсаар гол дээр иртэл УУДАГ 1 багийн Төгөлдөр, Ганбаяр, Урсгал гурав амарч байлаа. Хамтдаа өнөөдрийн аялал, биеийн байдал, урд яваа нөхдийнхөө тухай ярилцаж, эндээс хот руу явахаар боллоо. Цаг 17.30 болж байв.

115 км дахь "шон" дээр аялал дууслаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Энхбаяр Д.Баасансүрэн М.Алтан-Өлзий Ч.Азжаргал Б.Бадрах У.Одбаяр М.Урсгал Э.Ууганбаяр П.Батмөнх Г.Ганбаяр Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго Н.Ууганбаяр Ч.Мажигсүрэн Т.Отгонбаяр Э.Уянга О.Тэмүүлэн Ц.Цэнд-Аюуш С.Энхсайхан S.Mateo А.Энхжин Н.Даваасамбуу С.Энхбаатар Ц.Гантулга Г.Бат-Оргил С.Бадрал
Ц.Энхбаяр
  • 2610 км
  • 22
  • 2
  • 0
  • 1
  • 0
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
У.Одбаяр
  • 12205 км
  • 81
  • 5
  • 3
  • 2
  • 6
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Т.Отгонбаяр
  • 795 км дутуу
  • 464 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ц.Цэнд-Аюуш
  • 492 км дутуу
  • 767 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 1
С.Энхсайхан
  • 1414 км
  • 11
  • 0
  • 0
  • 2
  • 1
S.Mateo
  • 1777 км
  • 13
  • 1
  • 0
  • 1
  • 0
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Н.Даваасамбуу Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2522 км
Зүгээр л жий!