Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #11 - БАЯНБУУРАЛ АМРАЛТ БУЮУ ГАЛТ ТЭРЭГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/15
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
65 км
Давааны тоо
1
Өндөр авалт
496 м
Өндөр алдалт
-812 м
Их өгсөлт
7.2 %
Их уруудалт
-13.4 %
Оролцогчдын тоо
12
Эхлэх цаг
2016 оны 10 сарын 22 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өглөө Жигжидын уулзвар дээр цуглан цагтаа аяллын замдаа гарлаа. Баянбулагийн ам өнгөрч явтал шинэ гишүүн Б.Орхон (033) биднийг зам дээр амдан хамт цуваанд нэгдэв. Хадлангийн даваа даван уруудаж, эртний танил овоотой хяр дээр зургаа авахуулаад Халзангийн амны уужим уруу салхи татуулан өнхөрлөө.

Зураг 1. Энэ аяллын урьдчилсан зар мэдээлэл

Нартай цэлмэг өдөр байлаа. Амнаас гарч цааш уруудан Ишгэн гацаа толгой тойрч төмөр замдаа яльгүй ойртоод, дээш өгсөн тариа, ногооны талбай дундуур Үдлэг суурингийн урдуур баруун хойш чигтэй өнгөрөн гарахаар жийлээ.

Зураг 2. Хадлангийн даваа

Усалгааны шуудуу хөндлөн гарч Үдлэгийг яг дайралгүй товлосон замаараа Баянгол суурин руу чиглэн уулын бэлийн зам руу орох гэж жийж явтал, шижигнэсэн 4 дугуйчин араас гүйцэж ирээд бидэнтэй нэгдэв. Хотоос оройхон гарч бидний араас нэхэн Харганаар даваж, Үдлэгээр дайрч ирээд бидний барааг холоос харсан гэнэ. Бүгд групптэй анх аялах гэж буй шинэ гишүүд байлаа.

Аливаа зөв үйл хэрэг, зөв хүмүүсийг нэгтгэдэг гэдэг ямар үнэн үг билээ. Эдгээр залуус группийн цаашдын хөгжлийн хувь заяанд үнэлж барамгүй их ач тус үзүүлж, мартахын аргагүй том гавьяа байгуулсан даа. Группийн унадаг дугуйны багш болж бидний хүндэтгэл хүлээдэг Г.Манлай (034), одоо мундаг дугуйчин болсон Ж.Дэлгэрбаяр (035), группийн админ болсон Ч.Мажигсүрэн (036), группийн хөдлөгч том хүч анд С.Батмөнх (037) нар байлаа. Унадаг дугуй гэдэг гайхамшигт унааны ачаар ийм сайхан шижигнэсэн 4 залуутай Хүйн голын хөндийд танилцаж байлаа. Сэтгэлд үргэлж уяатай байдаг гэгээн дурсамжийн минь нэг.

Зураг 3. Манай баг. Баянгол суурин

Танилцаад цааш хөдлөнгүүт л аргагүй мундаг дугуйчид гэдэг нь мэдэгдэж байв. Манай багийн ганц бүсгүйг өөд газар араас нь очоод түрээд гаргачихав. Хамтдаа сайхан жийсээр Баянгол суурингийн наад довцог дээр татан амарч, зургаа авахуулан, хүнсээ идээд хөдлөв. Суурингаас цааш гүвээ өгсөн уруудан Сөгнөгөрийн амралтын урд гүүрээр гарч, уулын хормойн чулуутай замаар Баянбууралын зүг явлаа. Шинээр ирсэн Манлай маань та санаа зоволгүй явж л байгаарай, энэ хүүхнийг орхилгүй би цоожлоод явчихна гэж хэллээ. Аяллын замд сонссон хамгийн сайхан үг байлаа.

Зураг 4. Хараа голын хөндийгөөр, манай бүсгүй цоожлогч хоёр

Галт тэрэл (rail bus) 16.40 цагт Баянбуурал дээр хойд зүгээс ирэх хуваарьтай тул бид шамдуухан жийсээр товлосон цагтаа амжин очсон юм. Хүн их байлаа. Энэ бол том бус жижиг галт тэрэг тул урд, хойд дугуйнуудаа салгаж, жижиглэх шийдвэр гаргав. Галт тэрэгний үйлчлэгч их дургүй байсан боловч бид аргыг нь олоод орчихлоо. Замд зогсох өртөө дээр онгойх хаалганы эсрэг хаалга руу дугуйгаа байрлуулсан. Энэ аяллаар олуулаа явахдаа олон нийтийн газар ам амандаа шуугихгүй, нэг нь тухайн газрын хүнтэй харилцаж асуудал шийддэг, бусад нь чимээгүй хүлээдэг зөв соёл групп-т төлөвшихийн эхлэл болсон юм. Хэн нэгэнд нь би хүн бүрээс тэдэн төгрөг цуглуулаад надад өгөөрэй, хүн бүр байр байраа олон хаана ч хамаагүй суугаарай гэж захиад галт тэрэгний ахлах үйлчлэгчтэй ачаа, хүн тээвэрлэх хөлсний талаар ярилцаж байсан.

Зураг 5. Галт тэрэг хүлээх зуур

Энэ аялал нь орон нутгийн галт тэрэгний өдрийн хуваарийг ашиглан хотоос зайдуу суурин руу аялаж чадсан анхны адал явдалт аялал байлаа. Мөн аялал цагт (16 цагт Баянбуурал орох) баригдан явагдсан онцлогтой байв. Бас "эвгүй" юм билээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Тэгшжаргал Б.Орхон Ж.Дэлгэрбаяр П.Рагчаабазар С.Батмөнх Э.Ижилмөрөн Г.Манлай Н.Ууганбаяр С.Энхбаатар Ц.Гантулга Ч.Мажигсүрэн Э.Ожго
Б.Тэгшжаргал
  • 1174 км дутуу
  • 85 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Орхон
  • 1020 км дутуу
  • 239 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Дэлгэрбаяр
  • 361 км дутуу
  • 898 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Рагчаабазар
  • 228 км дутуу
  • 1031 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!