Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #16 - СӨГНӨГӨР ГОЛ БУЮУ МОНОС ЦЭЦЭГЛЭХ ЦАГААР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/159
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
134 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1193 м
Өндөр алдалт
-1363 м
Их өгсөлт
8.8 %
Их уруудалт
-15.9 %
Оролцогчдын тоо
19
Эхлэх цаг
2020 оны 5 сарын 23 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Маш сайхан өглөө боллоо. УШТА С.Бадрал өглөө 6.30 цагт Батсүмбэр сум орж автомашинаа тавьчихаад, эргэн жийж Гүнтийн даваа даваад Жигжидийн уулзвар дээр 8.40 цагт ороод ирлээ. Жигжид зуслангийн уулзвар дээр цуглан 9.15 цагт аялал эхэллээ. Манай багийг Санзайн уулзвар хүртэл УШТГ Ц.Наранхүү (069) гаргаж (30 км) өгөв.

Зураг 1. Аяллын гараа эндээс эхлэв

5 сарын 23 өдөр. Бямба гариг
Хадлангийн даваа даван, Халзангийн ам уруудан Хүйн голын хөндий рүү орон, хошуу ороосон замаар хойд зүг барин жийсээр, Ишгэн гацаа хэмээх газар аялагч гишүүн Д.Ганболд (201) ахлагчтай Батсүмбэр сумын унадаг дугуйчид товлосон ёсоор биднийг угтан авлаа.

Зураг 2. Батсүмбэр сумын залуустай нийлж манай баг өнөр олуулаа боллоо
Шижигнэсэн сайхан 5 залуу дугуйчин Б.Болорбат, О.Тулга, Г.Ган Эрдэнэ, Э.Өсөхөө. М.Гэрэл Од нар манай багтай нэгдэн ногооны талбай дундуур зурайх суваг дагасан замаар Үдлэг суурингийн урдуур гарч Бангол суурин руу жирийж билээ. Тэнгэр хойд талаас бүрхэн бороон зурвас биднийг тойрон өнгөрнө. Салхины хүч мэдэгдэхүйц ихэслээ. Баянгол суурин орж үдийн хоол идэж, амраад Сөгнөгөр суурин руу гарлаа. Замдаа бороон зурвас дайрч 20 орчим минут байшингийн нөмөрт хорогдож билээ. Бороо зогслоо.

Сөгнөгөр суурин дээр биднийг хүлээж байгаа 2 гишүүнээ нэгтгэн аваад Сөгнөгөрийн голын баруун дэнж дагасан шороо, шавар, чулуу бүхий замаар 7 км орчим өгсөн жийсээр Цагаан нуга амралтын газар ирэв. Эндээс дахин 15 км орчим зам туулж хүссэн газартаа очих учиртай. Замд багийн зарим гишүүний унадаг дугуйны гинж тасрах зэрэг гэмтэл гарч байсан боловч бид урагшилсаар ... Сөгнөгөрийн голын голдрил нарийсан урсгал ширүүсч том том үхэр чулуутай болж зам бартаатай болж байв. Дунджаар 4 км цагийн хурдтай өгсөж байв. Давааны ам хэмээх уужим дэнжтэй газар ирээд цуваа татлаа.

Цаг 17.00. Аяллын хөтөлбөр ёсоор отог дээр буусан байх ёстой. Дахиад ийм замаар 10 км орчим явна. Ийм үед Админ шийдвэр гаргах болдог. Багийн 10-аад гишүүн Батсүмбэр суманд хүлээх автомашин руу буцах ёстой. Сөгнөгөр голын эх дээр энэ удаа очиж болно, гэхдээ буцах гишүүдийн аюулгүй байдалд нөлөөлөх тул, ирэх замд таарсан отоглоход тохиромжтой дэвсэг рүү буцах шийдвэрийг гаргав. Сөгнөгөр голын эх биднийг дараа хүрээд ирээрэй гэж хэлэх шиг, цэцэглэн анхилуун үнэрээ цацах моносны цагаан цэцэгээр даллан үдсэн юм. Дараа дахиж ирнээ гэж дотроо шивнээд ... Бүтэн цаг өгссөн замаа 15 минут уруудаж туулаад отоглолоо.

Зураг 3. Отог дээр, амттай цуйван идэв. Өдрийн аяллын аялагч нар буцахын өмнө
Майханаа барьлаа. Хээрийн цай, хоол гал дээр пор пор хийж, андуудын хөөрөлдөөн аглаг уулын хөндий, шуугин урсах Сөгнөгөр голын чимээтэй хөг нийлэн аяллын танил эгшиг дахин цуурайтана. Батсүмбэр сумын иргэн Г.Мөнгөнхазаар мотоциклтой Цагаан нугаас ирж тун амттай цуйвангаар биднийг дайллаа. 19.00 цагт буцах гишүүд маань Батсүмбэр сумын төв рүү уруудаж, багийн 7 гишүүн хонохоор отог дээр үлдэв.

Зураг 4. Манай отог. Сөгнөгөр голын эрэг
Тэнгэрт одод түгсэн намуухан шөнө болов. Түүдэг гал, шөнийн гэрэл зураг, андуудын хөөрөлдөөн, өдрийн аяллын алжаал, отогын эмх цэгц ... тун сайхан шөнө болсон билээ.

5 сарын 24. Ням гариг
Өглөө тэнгэр давхраат үүлтэй сэвэлзүүр салхитай байлаа. Тун удалгүй нар гарлаа. Отогоо хурааж, өглөөний цай хоолоо идээд хөдөллөө. Цагаан нуга өнгөрөөд уруудаж байтал нэг залуу даллаад нэрээр дуудлаа. Таньсангүй, золтой л зогслоо. ШТГ Д.Сонинбаяр (077) энд урьд шөнө автомашинтай ирээд хонсон байлаа. Хаа сайгүй л манайхан, үнэхээр сайхан уулзалт болоод бид замаа хөөв.

Зураг 5. Отогийн өглөө
Аялагч гишүүн Д.Ганболд бидэнд нутгаа танилцуулж замчлан, Мандал хайрханы орой дээр гарч, түүх сонсон, хайрханы хойд суганд нь байх рашаан дээр ирж алжаал тайлав. Сумын төв орж Д.Ганболд андын гэрт өдрийн хоолоор дайлуулан амраад УБ хотын зүг автомашинтай гарлаа. Гүнтийн даваа хүртэл 4 гишүүн хүргүүлэн, дугуйгаа унан уруудав. Биднийг Жигжид суурин дээр манай группийн 4 аялагч гишүүн угтан авч хамтдаа УБ хотод ирж энэ удаагийн аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 134 км. Замын зэрэглэл III.

Зураг 6. Мандал хайрханы овоо
Аяллыг дэмжин, амжилттай болох нөхцөл бололцоогоор хангасан аялагч гишүүн Д.Ганболд (201) ахлагчтай Батсүмбэр сумын унадаг дугуйчид, Батсүмбэрээс Гүнтийн даваа хүртэл хүргэж өгсөн анд жолооч, угтан авсан ШТА Н.Ууганбаяр (022), УТА Ч.Мажигсүрэн (036), УШТГ Э.Уянга (074), УШТГ Д.Баасансүрэн (134) болон хамтдаа нөхөрлөн аяллаа амжилттай болгосон багийн анд та нартаа халуун талархал илэрхийлье. Хэнтий нурууны аглаг хөвч замаар туулсан бидний энэ удаагийн аялал хэзээ ч мартахгүй гэгээн дурсамж болж үлдлээ. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Ууганбаяр Ц.Наранхүү Ч.Мажигсүрэн Д.Цолмон П.Золзаяа Д.Ганболд Д.Баасаннамхай Ч.Азжаргал Э.Ууганбаяр П.Батмөнх Г.Ганбаяр А.Энхжин Г.Бат-Оргил Н.Төгөлдөр Э.Ожго Э.Уянга Д.Баасансүрэн Г.Гүндалай С.Бадрал
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Д.Ганболд
  • 1982 км
  • 25
  • 1
  • 0
  • 0
  • 0
Д.Баасаннамхай
  • 713 км дутуу
  • 546 км
  • 4
  • 2
  • 0
  • 0
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Э.Ууганбаяр
  • 6352 км
  • 38
  • 9
  • 2
  • 1
  • 1
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Н.Төгөлдөр
  • 11207 км
  • 82
  • 15
  • 3
  • 2
  • 2
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ч.Азжаргал Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1320 км
П.Батмөнх Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1311 км
Зүгээр л жий!