Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #87 - ГҮНЖИЙН СҮМ 2020

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/158
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
82 км
Давааны тоо
1
Өндөр авалт
617 м
Өндөр алдалт
-617 м
Их өгсөлт
6.1 %
Их уруудалт
-6.4 %
Оролцогчдын тоо
19
Эхлэх цаг
2020 оны 5 сарын 19 Мягмар гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Тэрэлж амралт
Цуглах цэгийн солбицол
47.9865, 107.463556
47°59'11.4"N, 107°27'48.8"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Тэрэлж сууринд тэнгэр цэлмэг, бага зэргийн сэвэлзүүр салхитай өглөө боллоо. Аяллын багийн гишүүд цуглаж эхэллээ. Хоёр гишүүн маань хотоос өглөө 5.40 цагт гарч жийсээр 70 км зам туулж Тэрэлжид 8.40 цагт ирлээ. Бусад гишүүд автомашин хөлөглөв. УШТГ Д.Мөнхнаст (088), гишүүн Ц.Тунгалаг (088А) нар Налайхаас ирж өглөөний цайгаар дайлж, биднийг гаргаж өглөө. Аяллын баг 9.40 цагт замдаа гарлаа. Өнгөрсөн Бямба гаригийн аялал "цонхолсон" тул өнөөдөр буюу Мягмар гаригт нөхөж аялсан билээ.

Зураг 1. Манай баг. Тэрэлж, үдэн гаргагч андуудын хамт
Тэрэлжийн голын татам уруудан жийсээр хөтөл давж Туул голын хөндий өгсөн жийлээ. Салхи "зөөлөн" таатай байв. Шууд жийсээр баруун Баян голын хөндий рүү орох дөрөлж дээр эхний таталт хийв. Манай баг 16 дугуйчин (4 бүсгүй бас нэг хүүхэд)- тай. Торолгүйхэн жийсээр Баруун Баян гол дээр ирж эхний гарамыг гаталлаа. Энэ жил харин гарамын ус бага тул бараг бүгдээрээ жийгээд гарчихлаа. Зарим нь хөлөө усанд дүрж гутлаа хальтхан норгож байлаа. Манай нэг гишүүн шаахай өмсөж, багийн бүсгүйчүүдээ төрөл бүрийн арга техник хослуулан гарамын усаар гаргаж өгч туслав. Энд ундалж түр амраад дараагийн гарамыг бас л туулж гараад Баруун Баянгийн зүүн амнаас эх авах жижиг голын татам руу орж, өгсөн жийсээр Гүнж камп дээр ирлээ.
Зураг 2. Манай баг. Баруун Баянгийн сарьдагийн зүүн амнаас эх авах Гялалзахын голын дэнж
Энд амарч аваад Гүнжийн сүм рүү зорих торлог, шавар бүхий уулын нугын замаар жийлээ.Энэ жил маш гандуу байгаа нь газрын өнгө, үеийн үед ус, шавраар бялхан байдаг энэ замын байдал ... үнэхээр хуурай байлаа. Шавар бүхий томхон голомтууд хатаж, шороо пурхийн бургина. Уулын ам бүрээс урсах горхи, булаг энэ удаа урсацгүй байлаа.

Зураг 3. Манай баг. Гүнжийн сүм
Гүнжийн сүм дээр 13.30 цагт очив. Өдрийн хоол идэж тавтай амарч, сүмээ үзэж сонирхоод буцах замдаа оров. Салхинд хирэндээ туугдан жийрийтэл уруудаж яваад Баруун Баян голын татамаас хоёр дугуйчнаа "олсон" билээ. Өглөө бидний араас нэхсэн боловч зам хазайж, Зүүн Баянгийн голын ам өгсөн биднээс "төөрсөн" байжээ. Ингээд манай баг 18 дугуйчинтай болов.

Зураг 4. Манай багийн 13 настай Т.Гүен хүү. Сайн дугуйчин.
Тэрэлж сууринд толгойн аялагч нар 17.30 цагт ирлээ. Манай багийг ШТГ Д.Цолмон (193), аялагч гишүүн О.Маралгоо (205) нар Тэрэлж дээр угтав. Хүйтэн ундаа, боов боорцог мөн шууд газан плитка дээр чанасан банштай сүүтэй цайгаар дайллаа. Ийнхүү өнөөдрийн аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 82 км. Замын ангилал III (нэг ангилал ахисан)

Өнөөдрийн аяллаас шар тэмдэгтэй нэг гишүүн "төрлөө". Аяллын үеийн зургийг авсан УШТГ Э.Уянга (074), аялагч гишүүн П.Батмөнх (006) нар, өнөөдөр аялагч гишүүн болсон П.Тэнгисболд (216), групптэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн гишүүн Т.Гүен (13 настай хүү аавтайгаа хамт жавхаатай аялсан), Ч.Саруул Оюун бүсгүй болон багийн хамт олон та нартаа халуун баяр хүргье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Мөнхнаст Т.Гүен Ч.Саруул-Оюун Д.Баасаннамхай П.Тэнгисболд Ж.Дэлгэрбаяр Д.Ганзориг О.Тэмүүлэн О.Дарьхийхүү Б.Алтан-Оргил М.Урсгал Э.Ууганбаяр Э.Уянга П.Батмөнх Б.Бадрах Г.Ганбаяр Б.Батжаргал П.Золзаяа Э.Ожго
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Т.Гүен
  • 1177 км дутуу
  • 82 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Саруул-Оюун
  • 1030 км дутуу
  • 229 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Баасаннамхай
  • 713 км дутуу
  • 546 км
  • 4
  • 2
  • 0
  • 0
  • 0
П.Тэнгисболд
  • 671 км дутуу
  • 588 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Дэлгэрбаяр
  • 361 км дутуу
  • 898 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганзориг
  • 1658 км
  • 18
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Алтан-Оргил Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3575 км
Зүгээр л жий!