Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #15 - ГОВЬ СҮМБЭР АЙМАГ, ЧОЙР ХОТ БУЮУ САЛХИНД ТУУГДАГСАД

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/157
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
225 км
Давааны тоо
0
Өндөр авалт
1189 м
Өндөр алдалт
-1205 м
Их өгсөлт
7.9 %
Их уруудалт
-7.3 %
Оролцогчдын тоо
27
Эхлэх цаг
2020 оны 5 сарын 9 Бямба гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өнгөрсөн долоо хоногийн салхинд бутартлаа сөрж жийсэн Бямба гаригийн аялал дууссаны маргааш, салхины "мэргэжилтэн" нэг гишүүн маань "Салхины чиглэлийн урьдчилсан төлөв"-ийг харуулсан газрын зураг нийтэлж билээ. Их л хүчтэй (10-12м/с хурдтай) баруун хойноос салхилсан хаврын "шуурга" байлаа. Хорхой хүрээд л явчихлаа. Манай групп түүхэндээ салхи сөрж, уул давааны өгсүүрт жийж махийсан нь даанч олон ...

Салхинд туугдан бүтэн өдөр аялах зорилго төлөвлөн өдөр бүр л салхины чигийг газрын зурагнаас харж байлаа. Агаарын температур огцом унаж хүсэн хүлээсэн өдөр ч ирлээ. Цас хялмаалан хаялсан зэврүүн салхитай өглөө Дүнжингарав худалдааны талбайд цуглан 6.15 цагт аялал эхлэв. Манай багийн 26 дугуйчин (3 бүсгүй), бага оврын нэг ачааны автомашинаар дэмжүүлэн Налайхын зүг хөдөллөө. Биднийг аялагч гишүүн Д.Гантөмөр (168) анд гаргаж өгөв. Замд цас орж зам чийгтэнэ. Шаргуухан жийсээр Налайхд хальтхан амсхийгээд шууд л Хоолтын даваа руу зүтгэж 62 км өгсүүр замаа туулаад нэг татлаа. Хоолтын давааны өгсүүрт нэг автомашин хажуугаар зөөлөн орж ирсэнээ Сайн уу ахаа гэлээ. УТГ У.Одбаяр (055) анд Хоолтын даваа дээрээс биднийг гаргаж өгөхөөр ирсэн нь энэ байлаа.

Зураг 1. Ийм улаан шуурган зурвастай тааралдана. Алсад Багахангай дүүрэг. Араасаа түрүүлсээр ...
Салхины хүч аргагүй л их, араас тууж дэмжих нь давааны өгсүүрт шууд мэдэгдэж байлаа. Хоолтын давааны уруу зай барин хэд бүлгээрээ уруудан "нисэж", араа ханахын "зовлон"-г мэдрэн 40- 50 км/цагийн хурдтай аялаж явлаа. Толгой ороон задгай тал руу орох мөчид сул хөрс, элс хуйларсан шороон шуурга урд харагдана.
Зураг 2. Багахангай дүүрэг, хоолондоо
Багахангай дүүрэг дээр 9.30 цагт хүрээд ирэв. Товлосон айлдаа дэндүү эрт ирээд эздийг нь жаахан сандраалаа. Гэрийн эзэн Пүрэвсүрэн, эзэгтэй Батгэрэл нарт аяллын багийн хамт олон халуун талархал илэрхийлэн, амтлаг халуун хуушуур, сүүтэй цай, ногооны салатаар бид дайлуулан амарч 10.40 цагт замдаа гарлаа. Биднийг сайн явахын ерөөл өргөн гэрийн эзэд үдэж, Багахангай дүүргийн ахлах ахлагч Батбаатар цагдаагийн автомашинаар хамгаалан дүүргийн захад гаргаж өглөө.

Зураг 3. Маш амттай хуушуур, салат ... Чойр хүртэл гэдэс цатгалан явсан
Сайхан амтлаг хоол идэж сэтгэл ханасан жаргал, салхинд туугдсан эрч хүчээрээ Баян сумыг нэвт сүвлэн Чойр хотын зүг бидний цуваа хөвөрнө. Алсад харагдаж байсан улаан шороот шуургын голомтыг бид гүйцээд авлаа. Дунд нь ч орлоо. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул багийн дугуйчид гэрэл чийдэнгээ асаан хурдаа хадгалан жийсээр... Ийм цаг агаартай үед замдаа таталт хийлгүй, олноор бус цомхон 2-4 хүнтэй групп болон салхины хүчээ ашиглан хурдаа хадгалах замаар жийх нь оновчтой санагдсан. Задгай тал, ухаа гүвээт хөндийд таталт хийх ч боломжгүй бөгөөд жаахан л зогсоход хүйтэн салхи жихүүцэл төрүүлж байсан. Замын эргэлт, чигээс шалтгаалан салхи зүүн болон баруун талаас жишүү болж чиглэл нь өөрчлөгдөнө.

Зураг 4. Ийм нөхцөлд бөөнөөрөө бус аялагч бүр өөрийн хурдаар явах онцлогтой
Гэхдээ л араас түрэх нь сайхан. Үе үе зурвасаар говийн угалз гэмээр улаан шороо, тоос хуйлран шуурч биднийг дайрна. Зам үзэгдэхгүй болох мөчид ганц хоёр гишүүн замаас хальтхан гарч байсан. Зөрж өнгөрөх том, жижиг ачааны автомашины салхинд цохигдон гуйвах, тэнцвэр алдах, заримдаа салхинд нь"соруулах" гэх мэт эрсдэл туулан урагшилж буйг тухайн автомашины жолооч нар яахан мэднэ.

Зураг 5. Туугдагсдын жаргалтай жийлт
Багахангай дүүргээс гарч замдаа нэг таталт хийгээд шууд л Чойр хот руу жирийж 14.15 цагт эхний гишүүд хүрч ирж билээ. Бас л цагийн хуваариа "зөрчин" дэндүү эрт иржээ. Өдрийн хоол идсэний дараа товлосон байрандаа байрлав. Салхинд туугдахын давуу болон сөрөг талыг биеээр мэдэрсэн гишүүд дунд унадаг дугуйны хүрд арааны талаар дуусашгүй яриа өрнөнө. Уулын дугуйгаар 74 км/цагийн хурдыг тэгш зам дээр үзүүлсэн гишүүн ч байна.
Зураг 6. Чойр алсад харагдана. Манай нэг гишүүний уулын дугуйгаар өнөөдөр туулсан хурдны үзүүлэлт
Нэг гишүүн ганцаараа УБ хотоос 14.00 цагийн үед гарч жийсээр бидэнтэй ирж нийллээ. Аялагчдын дундаж хурд 33- 42 км/цагийг зааж байсан. Улбар шар, шар, ногоон тэмдгийн болзол хангасан гишүүдэд аялагчийн тэмдэг гардуулж төгсгөлгүй урт аяллын тухай дуртай сэдвээрээ ярилцсаар бид амарлаа.

Зураг 7. Аяллыг дэмжин бидэнтэй хамт давхисан манай хөөрхөн автомашин. Өглөө вагон-оос буухад биднийг тоссон юм
Өглөө 4.00 цагт эртлэн босоод галт тэргэнд сууж Ням гаригийн өглөөний 10.40 цагт УБ хотод ирж, аялал амжилттай болж дуусав. Аяллын зай 225 км. Замын ангилал III.

Группийн энэ удаагийн аялалд гүн дэмжлэг үзүүлж тусалсан Багахангай дүүргийн иргэн Пүрэвсүрэн, Батгэрэл, Чойр хотод угтан авч дулаан тохилог байраар хангасан биеийн тамирын багш, дасгалжуулагч Б.Буянтогтох, аяллын аюулгүй байдлыг ханган, гишүүдийг хүнс, уух ус ундаагаар ханган автомашинаа жолоодон аялсан НТГ Э.Ууганбаяр (206), Багахангай дүүрэгт үдийн хоолыг зохион байгуулсан ШТГ М.Урсгал (198), Чойр хотод байрлах байрны асуудлыг шийдэж өгсөн аялагч гишүүн О.Тэмүүлэн (212) та нарт чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье. Нэгэн зорилго, хүсэл өвөрлөн хамтдаа аялсан анд нартаа маш их баярлалаа. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Баасаннамхай Б.Элбэг-Эрдэнэ S.Mateo Э.Даваасүрэн Э.Нинждорж О.Тэмүүлэн О.Дарьхийхүү А.Энхжин Н.Даваасамбуу С.Энхбаатар Ц.Гантулга Д.Сонинбаяр Г.Түвшинтөгс Ч.Азжаргал М.Урсгал Э.Ууганбаяр С.Бадрал Б.Бадрах Г.Ганбаяр Д.Баасансүрэн Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
Д.Баасаннамхай
  • 713 км дутуу
  • 546 км
  • 4
  • 2
  • 0
  • 0
  • 0
Б.Элбэг-Эрдэнэ
  • 1486 км
  • 13
  • 2
  • 0
  • 0
  • 0
S.Mateo
  • 1777 км
  • 13
  • 1
  • 0
  • 1
  • 0
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12864 км
  • 83
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Г.Түвшинтөгс Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4875 км
М.Урсгал Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3739 км
Э.Даваасүрэн Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1389 км
Зүгээр л жий!