Аяллын тэмдэглэл
Удтал хүлээсэн Хаврын нээлтийн аялал энэ жил ийнхүү оройхон боллоо. Налайх дүүргийн товлосон цэгт, тогтоосон цагт манай гишүүд цуглав. Биднийг, УБ хотоос дугуйтай жийж ирсэн УШТГ Т.Баярсайхан (038), аялагч гишүүн Д.Гантөмөр (168) нар (62 км), мөн Налайх дүүргийн бяцхан дугуйчин М.Билигт хүү унадаг дугуйгаа унан гудамжны үзүүр хүртэл гарган өгч, сайн сайхныг хүсэн үдлээ. Цаг 9.15 болж байв.
Зураг 1. Ар Жанчивлан хүрэх замдБаруун хойд зүгээс хүчтэйхэн үлээх салхинд уруудан жийсээр тун удалгүй Тонюкукийн хөшөө рүү салдаг уулзвар, цааш шороон замаар жирийсээр 10.20 цагт Ар Жанчивлан сувилалд ирлээ.
Зураг 2. Зүүн Хөндлөнгийн даваа өгсөх замд. Алсад Ар Жанчивлангийн рашаан сувилал харагдаж байнаТүр амсхийгээд шууд л Зүүн Хөндлөнгийн даваа руу өгслөө. Даваан дээр гарч дурсгалын зургаа авахуулж, аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдэг гардуулаад, амаа уруудан нижигнэтэл бууж Өвөр Жанчивлан сувилал дээр 12.00 цагийн орчимд ирэв.
Зураг 3. Манай баг. Зүүн Хөндлөнгийн давааӨдрийн хоол идэж тавтай амраад араас жишүүдүү гуядах салхиар дэмжүүлэн Улаан эрэг өгсөн давж, уруудсаар Эрдэнэ сум дээр 14.00 цагт хүрээд ирлээ. Ийнхүү энэ өдөр 62 км замд салхины дэмжлэг авч "эрхэлж" жийлээ. Одоо 47 км зам туулах ёстой.
Зураг 4. Зүүн Хөндлөнгийн даваанаас уруудах замдӨөдөөс үлээх салхины урсгал сөрөн Баян давааны 10 км өгсүүр замд хамтын хүч хэрэглэн алгуур урагшилсаар давлаа.
Зураг 5. Төв аймаг Эрдэнэ сумын төв. Концерт эхлэхийн өмнөУруудлаа, салхинд "бутартал"-аа гуядуулж байсан ч манай багийн 30 дугуйчин урагшилсаар Цонжин болдог, улмаар Налайх дүүрэгт 18.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. аяллын зай 109 км. Замын ангилал IV.
Зураг 6. Манай баг. Баян давааГруппийн аяллын эхлэл төгсгөлийн цэгт биднийг угтан авч халуун хоол цайгаар дайлж зочилсон группийн гишүүн Ц.Тунгалаг (088А) бүсгүй, бидэнтэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн Д.Жавхланбаяр, Д.Баасаннамхай болон аялагч гэрэл зурагчин, УШТГ Д.Мөнхнаст (088), цувааны цоожлогч УШТА С.Бадрал (177) болон багийн нийт гишүүд та нартаа талархал дэвшүүлье. Бидний хамтын нэгдмэл зорилго, бие биенээ гэсэн халуун дэмжлэг маань аялал бүхэн амжилттай болох үндэс болдог юм. Та нартаа маш их баярлалаа. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Д.Гантөмөр
Т.Баярсайхан
Д.Жавхланбаяр
Д.Энхтүвшин
Д.Баасаннамхай
Д.Ганзориг
S.Mateo
Э.Даваасүрэн
О.Тэмүүлэн
О.Дарьхийхүү
А.Батхуяг
Ж.Ванчинсүрэн
Б.Алтан-Оргил
Н.Даваасамбуу
С.Энхбаатар
Ч.Азжаргал
М.Урсгал
Э.Ууганбаяр
Г.Бат-Оргил
Д.Мөнхнаст
Ц.Наранхүү
П.Батмөнх
С.Бадрал
Б.Бадрах
Г.Ганбаяр
Д.Баасансүрэн
Б.Батжаргал
Ж.Октябрь
Н.Төгөлдөр
Д.Цолмон
Б.Насанбат
Э.Ожго
Д.Жавхланбаяр
- 1150 км дутуу
- 109 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Д.Энхтүвшин
- 987 км дутуу
- 272 км
- 3
- 0
- 0
- 0
- 0
Д.Баасаннамхай
- 713 км дутуу
- 546 км
- 4
- 2
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Д.Мөнхнаст |
Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг |
4733 км |
Г.Бат-Оргил |
Умард хязгаар 3543 км шар тэмдэг |
3626 км |