Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #86 - ӨВӨР БА АР ЖАНЧИВЛАН, ХАВРЫН НЭЭЛТ 2020 ОН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/156
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
109 км
Давааны тоо
1
Өндөр авалт
1349 м
Өндөр алдалт
-1352 м
Их өгсөлт
15 %
Их уруудалт
-7 %
Оролцогчдын тоо
32
Эхлэх цаг
2020 оны 5 сарын 2 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Налайх Оргил худалдааны төвийн замын урд талбай
Цуглах цэгийн солбицол
47.791056, 107.217083
47°47'27.8"N, 107°13'1.5"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Удтал хүлээсэн Хаврын нээлтийн аялал энэ жил ийнхүү оройхон боллоо. Налайх дүүргийн товлосон цэгт, тогтоосон цагт манай гишүүд цуглав. Биднийг, УБ хотоос дугуйтай жийж ирсэн УШТГ Т.Баярсайхан (038), аялагч гишүүн Д.Гантөмөр (168) нар (62 км), мөн Налайх дүүргийн бяцхан дугуйчин М.Билигт хүү унадаг дугуйгаа унан гудамжны үзүүр хүртэл гарган өгч, сайн сайхныг хүсэн үдлээ. Цаг 9.15 болж байв.

Зураг 1. Ар Жанчивлан хүрэх замд
Баруун хойд зүгээс хүчтэйхэн үлээх салхинд уруудан жийсээр тун удалгүй Тонюкукийн хөшөө рүү салдаг уулзвар, цааш шороон замаар жирийсээр 10.20 цагт Ар Жанчивлан сувилалд ирлээ.

Зураг 2. Зүүн Хөндлөнгийн даваа өгсөх замд. Алсад Ар Жанчивлангийн рашаан сувилал харагдаж байна
Түр амсхийгээд шууд л Зүүн Хөндлөнгийн даваа руу өгслөө. Даваан дээр гарч дурсгалын зургаа авахуулж, аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдэг гардуулаад, амаа уруудан нижигнэтэл бууж Өвөр Жанчивлан сувилал дээр 12.00 цагийн орчимд ирэв.

Зураг 3. Манай баг. Зүүн Хөндлөнгийн даваа
Өдрийн хоол идэж тавтай амраад араас жишүүдүү гуядах салхиар дэмжүүлэн Улаан эрэг өгсөн давж, уруудсаар Эрдэнэ сум дээр 14.00 цагт хүрээд ирлээ. Ийнхүү энэ өдөр 62 км замд салхины дэмжлэг авч "эрхэлж" жийлээ. Одоо 47 км зам туулах ёстой.

Зураг 4. Зүүн Хөндлөнгийн даваанаас уруудах замд
Өөдөөс үлээх салхины урсгал сөрөн Баян давааны 10 км өгсүүр замд хамтын хүч хэрэглэн алгуур урагшилсаар давлаа.

Зураг 5. Төв аймаг Эрдэнэ сумын төв. Концерт эхлэхийн өмнө
Уруудлаа, салхинд "бутартал"-аа гуядуулж байсан ч манай багийн 30 дугуйчин урагшилсаар Цонжин болдог, улмаар Налайх дүүрэгт 18.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. аяллын зай 109 км. Замын ангилал IV.

Зураг 6. Манай баг. Баян даваа
Группийн аяллын эхлэл төгсгөлийн цэгт биднийг угтан авч халуун хоол цайгаар дайлж зочилсон группийн гишүүн Ц.Тунгалаг (088А) бүсгүй, бидэнтэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн Д.Жавхланбаяр, Д.Баасаннамхай болон аялагч гэрэл зурагчин, УШТГ Д.Мөнхнаст (088), цувааны цоожлогч УШТА С.Бадрал (177) болон багийн нийт гишүүд та нартаа талархал дэвшүүлье. Бидний хамтын нэгдмэл зорилго, бие биенээ гэсэн халуун дэмжлэг маань аялал бүхэн амжилттай болох үндэс болдог юм. Та нартаа маш их баярлалаа. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Гантөмөр Т.Баярсайхан Д.Жавхланбаяр Д.Энхтүвшин Д.Баасаннамхай Д.Ганзориг S.Mateo Э.Даваасүрэн О.Тэмүүлэн О.Дарьхийхүү А.Батхуяг Ж.Ванчинсүрэн Б.Алтан-Оргил Н.Даваасамбуу С.Энхбаатар Ч.Азжаргал М.Урсгал Э.Ууганбаяр Г.Бат-Оргил Д.Мөнхнаст Ц.Наранхүү П.Батмөнх С.Бадрал Б.Бадрах Г.Ганбаяр Д.Баасансүрэн Б.Батжаргал Ж.Октябрь Н.Төгөлдөр Д.Цолмон Б.Насанбат Э.Ожго
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
Д.Жавхланбаяр
  • 1150 км дутуу
  • 109 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Энхтүвшин
  • 987 км дутуу
  • 272 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Баасаннамхай
  • 713 км дутуу
  • 546 км
  • 4
  • 2
  • 0
  • 0
  • 0
Д.Ганзориг
  • 1658 км
  • 18
  • 0
  • 0
  • 0
  • 0
S.Mateo
  • 1777 км
  • 13
  • 1
  • 0
  • 1
  • 0
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Э.Ууганбаяр
  • 6352 км
  • 38
  • 9
  • 2
  • 1
  • 1
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8852 км
  • 88
  • 2
  • 0
  • 3
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10738 км
  • 120
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11207 км
  • 82
  • 15
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
Б.Насанбат
  • 12721 км
  • 81
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Д.Мөнхнаст Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4733 км
Г.Бат-Оргил Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3626 км
Зүгээр л жий!