Аяллын тэмдэглэл
Баруун хойд зүгээс сэвшээ салхитай нарлаг өдөр боллоо. Группийн гишүүд товлосон газраа цуглаад 9.10 цагт аялал эхлэв. Араас 4 гишүүн, урд 3 гишүүн явж байгаа мэдээ авлаа. Хөшигтийн хурдны замын эхлэл дээр ирэхэд хүмүүс хүүхдээ дагуулан замаар таатайяа алхаж, гүйж, жийж байлаа.
Зураг 1. Хөшигтийн замын эхэндБид ч олны дунд хутгалдан жийсээр алсарч чигээ авлаа. Жирийтэл жийсээр 11.10 цагын орчим Хөшигтийн төгсгөл зам дээр ирэв. Шинээр 4 залуу дугуйчин бидэнтэй нэгдсэн.
Зураг 2. Хөшигтийн хөндийд жирийгээд ирлээСалхины хүч мэдэгдэхүйц ихэсчээ. Энд бага зэрэг ундалж, дурсгалын зургаа татуулаад, хоёр гишүүн В чиглэлээр, үлдсэн 23 аялагч А чиглэлээр замдаа гарлаа. Баруун Дэлгэрийн ам руу зурайх өгсүүр шороон замаар салхи сөрөн цуваа итгэлтэй урагшилна. Дундаа нэг таталт хийгээд өгсөн жийсээр даваа дээр гарлаа. Салхины хүч улам л ихсэж, хоёр нэг хүн "хийсчихгүй байгаа" гэсэн хөгжилтэй бодол толгойд эргэлдэнэ.
Зураг 3. Баруун Дэлгэрийн амаар даваа өгсөх агшинДавааны огцом уруу болгоомжтой уруудан бууж Төв аймгийн засмал замтай нийлэж, Түргэний голын ам руу салсан замаар Өвөр Зайсангийн ам руу өгсөв. Онцгой байдлын алба үүргээ гүйцэтгэж пост, хаалт тавьсан байв.
Зураг 4. Даваа уруудах замдГэхдээ дугуйчид биднийг (ногоон бүс рүү бидний зам орохгүй байсан юм) хүндэтгэн болгоомжтой яваарай, галын аюулаас сэргийлээрэй гэж хэлээд тоо аваад үлдсэн юм.
Зураг 5. Төв замаас салан Түргэний голын замаар гонжийлооСүүлийн даваа огцом байлаа. Группийн ШТГ гишүүн жийсээр байгаад гарчихлаа. Шинээр ирсэн залуус маань аяллын замаа үргэлжүүлсээр ... Овоо дээр түр амраад Жаргалантийн ам руу уруудан УБ хотод 15.10 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 90 км. Замын ангилал IV.
Зураг 6. Албан үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчдыг бид хүндэтгэх үүрэгтэй. Тэд харин биднийг унадаг дугуйг хүндэтгэсэнӨнөөдрийн аяллын агшин бүрийг буулган түүх бүтээж аялсан ШТГ, аяллын гэрл зурагчин Д.Мөнхнаст (088), аяллын цувааг цоожлон жийсэн УШТА С.Бадрал, аялагч гишүүн болсон Mateo Sanchis (214) болон бидэнтэй нэгдэн анхны аяллаа хийсэн Н.Энхмөрөн, Г.Түмэнсайхан, С.Саруултөр, Б.Өсөхбаяр болон багийн нийт анд нартаа талархал илэрхийлье.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Т.Баярсайхан
Г.Түвшинтөгс
А.Батхуяг
Б.Алтан-Оргил
Н.Энхмөрөн
Б.Өсөхбаяр
С.Саруултөр
Д.Ганзориг
S.Mateo
Г.Түмэнсайхан
М.Алтан-Өлзий
О.Тэмүүлэн
Ж.Ванчинсүрэн
Н.Даваасамбуу
Д.Ганбат
Ч.Азжаргал
А.Эрдэнэдулам
Г.Ёндонжамц
Г.Бат-Оргил
Д.Мөнхнаст
Ц.Наранхүү
С.Бадрал
Г.Ганбаяр
Д.Баасансүрэн
Ж.Октябрь
Н.Төгөлдөр
Д.Цолмон
П.Золзаяа
Б.Насанбат
Э.Ожго
Н.Энхмөрөн
- 1169 км дутуу
- 90 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Б.Өсөхбаяр
- 1052 км дутуу
- 207 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
С.Саруултөр
- 301 км дутуу
- 958 км
- 10
- 0
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
С.Бадрал |
Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг |
4717 км |
А.Эрдэнэдулам |
Умард хязгаар 3543 км шар тэмдэг |
3544 км |