Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Баруун хойд зүгээс сэвшээ салхитай нарлаг өдөр боллоо. Группийн гишүүд товлосон газраа цуглаад 9.10 цагт аялал эхлэв. Араас 4 гишүүн, урд 3 гишүүн явж байгаа мэдээ авлаа. Хөшигтийн хурдны замын эхлэл дээр ирэхэд хүмүүс хүүхдээ дагуулан замаар таатайяа алхаж, гүйж, жийж байлаа.
Бид ч олны дунд хутгалдан жийсээр алсарч чигээ авлаа. Жирийтэл жийсээр 11.10 цагын орчим Хөшигтийн төгсгөл зам дээр ирэв. Шинээр 4 залуу дугуйчин бидэнтэй нэгдсэн.Салхины хүч мэдэгдэхүйц ихэсчээ. Энд бага зэрэг ундалж, дурсгалын зургаа татуулаад, хоёр гишүүн В чиглэлээр, үлдсэн 23 аялагч А чиглэлээр замдаа гарлаа. Баруун Дэлгэрийн ам руу зурайх өгсүүр шороон замаар салхи сөрөн цуваа итгэлтэй урагшилна. Дундаа нэг таталт хийгээд өгсөн жийсээр даваа дээр гарлаа. Салхины хүч улам л ихсэж, хоёр нэг хүн "хийсчихгүй байгаа" гэсэн хөгжилтэй бодол толгойд эргэлдэнэ.Давааны огцом уруу болгоомжтой уруудан бууж Төв аймгийн засмал замтай нийлэж, Түргэний голын ам руу салсан замаар Өвөр Зайсангийн ам руу өгсөв. Онцгой байдлын алба үүргээ гүйцэтгэж пост, хаалт тавьсан байв. Гэхдээ дугуйчид биднийг (ногоон бүс рүү бидний зам орохгүй байсан юм) хүндэтгэн болгоомжтой яваарай, галын аюулаас сэргийлээрэй гэж хэлээд тоо аваад үлдсэн юм.Сүүлийн даваа огцом байлаа. Группийн ШТГ гишүүн жийсээр байгаад гарчихлаа. Шинээр ирсэн залуус маань аяллын замаа үргэлжүүлсээр ... Овоо дээр түр амраад Жаргалантийн ам руу уруудан УБ хотод 15.10 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 90 км. Замын ангилал IV. Өнөөдрийн аяллын агшин бүрийг буулган түүх бүтээж аялсан ШТГ, аяллын гэрл зурагчин Д.Мөнхнаст (088), аяллын цувааг цоожлон жийсэн УШТА С.Бадрал, аялагч гишүүн болсон Mateo Sanchis (214) болон бидэнтэй нэгдэн анхны аяллаа хийсэн Н.Энхмөрөн, Г.Түмэнсайхан, С.Саруултөр, Б.Өсөхбаяр болон багийн нийт анд нартаа талархал илэрхийлье.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
С.Бадрал | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4717 км |
А.Эрдэнэдулам | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3544 км |