Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #26 - БАРУУН ДЭЛГЭРИЙН АМ БУЮУ ХӨЛ ХОРИО

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/155
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
90 км
Давааны тоо
1
Өндөр авалт
810 м
Өндөр алдалт
-808 м
Их өгсөлт
7 %
Их уруудалт
-12.5 %
Оролцогчдын тоо
30
Эхлэх цаг
2020 оны 4 сарын 25 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Хөшигтийн хурдны замын эхлэл
Цуглах цэгийн солбицол
47.828778, 106.78425
47°49'43.6"N, 106°47'3.3"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Баруун хойд зүгээс сэвшээ салхитай нарлаг өдөр боллоо. Группийн гишүүд товлосон газраа цуглаад 9.10 цагт аялал эхлэв. Араас 4 гишүүн, урд 3 гишүүн явж байгаа мэдээ авлаа. Хөшигтийн хурдны замын эхлэл дээр ирэхэд хүмүүс хүүхдээ дагуулан замаар таатайяа алхаж, гүйж, жийж байлаа.

Зураг 1. Хөшигтийн замын эхэнд
Бид ч олны дунд хутгалдан жийсээр алсарч чигээ авлаа. Жирийтэл жийсээр 11.10 цагын орчим Хөшигтийн төгсгөл зам дээр ирэв. Шинээр 4 залуу дугуйчин бидэнтэй нэгдсэн.
Зураг 2. Хөшигтийн хөндийд жирийгээд ирлээ
Салхины хүч мэдэгдэхүйц ихэсчээ. Энд бага зэрэг ундалж, дурсгалын зургаа татуулаад, хоёр гишүүн В чиглэлээр, үлдсэн 23 аялагч А чиглэлээр замдаа гарлаа. Баруун Дэлгэрийн ам руу зурайх өгсүүр шороон замаар салхи сөрөн цуваа итгэлтэй урагшилна. Дундаа нэг таталт хийгээд өгсөн жийсээр даваа дээр гарлаа. Салхины хүч улам л ихсэж, хоёр нэг хүн "хийсчихгүй байгаа" гэсэн хөгжилтэй бодол толгойд эргэлдэнэ.
Зураг 3. Баруун Дэлгэрийн амаар даваа өгсөх агшин
Давааны огцом уруу болгоомжтой уруудан бууж Төв аймгийн засмал замтай нийлэж, Түргэний голын ам руу салсан замаар Өвөр Зайсангийн ам руу өгсөв. Онцгой байдлын алба үүргээ гүйцэтгэж пост, хаалт тавьсан байв.
Зураг 4. Даваа уруудах замд
Гэхдээ дугуйчид биднийг (ногоон бүс рүү бидний зам орохгүй байсан юм) хүндэтгэн болгоомжтой яваарай, галын аюулаас сэргийлээрэй гэж хэлээд тоо аваад үлдсэн юм.
Зураг 5. Төв замаас салан Түргэний голын замаар гонжийлоо
Сүүлийн даваа огцом байлаа. Группийн ШТГ гишүүн жийсээр байгаад гарчихлаа. Шинээр ирсэн залуус маань аяллын замаа үргэлжүүлсээр ... Овоо дээр түр амраад Жаргалантийн ам руу уруудан УБ хотод 15.10 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 90 км. Замын ангилал IV.

Зураг 6. Албан үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчдыг бид хүндэтгэх үүрэгтэй. Тэд харин биднийг унадаг дугуйг хүндэтгэсэн
Өнөөдрийн аяллын агшин бүрийг буулган түүх бүтээж аялсан ШТГ, аяллын гэрл зурагчин Д.Мөнхнаст (088), аяллын цувааг цоожлон жийсэн УШТА С.Бадрал, аялагч гишүүн болсон Mateo Sanchis (214) болон бидэнтэй нэгдэн анхны аяллаа хийсэн Н.Энхмөрөн, Г.Түмэнсайхан, С.Саруултөр, Б.Өсөхбаяр болон багийн нийт анд нартаа талархал илэрхийлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Т.Баярсайхан Г.Түвшинтөгс А.Батхуяг Б.Алтан-Оргил Н.Энхмөрөн Б.Өсөхбаяр С.Саруултөр Д.Ганзориг S.Mateo Г.Түмэнсайхан М.Алтан-Өлзий О.Тэмүүлэн Ж.Ванчинсүрэн Н.Даваасамбуу Д.Ганбат Ч.Азжаргал А.Эрдэнэдулам Г.Ёндонжамц Г.Бат-Оргил Д.Мөнхнаст Ц.Наранхүү С.Бадрал Г.Ганбаяр Д.Баасансүрэн Ж.Октябрь Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
Н.Энхмөрөн
  • 1169 км дутуу
  • 90 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Өсөхбаяр
  • 1052 км дутуу
  • 207 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Саруултөр
  • 301 км дутуу
  • 958 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганзориг
  • 1658 км
  • 18
  • 0
  • 0
  • 0
  • 0
S.Mateo
  • 1777 км
  • 13
  • 1
  • 0
  • 1
  • 0
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12864 км
  • 83
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Бадрал Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4717 км
А.Эрдэнэдулам Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3544 км
Зүгээр л жий!