Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #25 - БУЛГИЙН ДАВАА БУЮУ ХӨЛ ХОРИО

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/154
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
87 км
Давааны тоо
1
Өндөр авалт
842 м
Өндөр алдалт
-839 м
Их өгсөлт
12 %
Их уруудалт
-16.6 %
Оролцогчдын тоо
21
Эхлэх цаг
2020 оны 4 сарын 18 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өглөө тэнгэр бүрхэг боловч шөнө орсон борооны чийг, озон үнэртсэн, ёстой л хөдөө байгаа мэт орчин хотод маань "айлчилжээ".

Зураг 1. Манайхан цуглаж байна
Манай гишүүдийн ихэнх нь цуглах цэг рүү жийж ирлээ. Унадаг дугуйгаа угсарч, мөн араас ирж буй зарим анд нараа хүлээгээд 9.20 цагт аялал эхлэв. Баянтөхөмийн ам руу ороод л шууд л өгслөө, уул давж орж ирсэн салхи сөрөж манай цуваа ягуухан урагшилна.
Зураг 2. Унадаг дугуйтай хамт хийх дасгал
Чулуу бүхий зам дуусаж, ширэг бүхий зөөлөн замаар өгсөхөд "дугуй хагарчихсан" мэт зууралдан санаан зоргоор үл ахина. Хоёр удаа татаж амраад эхний даваа өөд зурайсан замаар залуус маань шаргуухан жийсээр гарлаа. Энэ даваа уруудах зам хэвгий бас шороо нь сул том том нүхтэй тул ихэнх гишүүд дугуйгаа түрж эвгүй газрыг өнгөрөөд мордлоо. Аюулгүй байдлаа хүн бүр хэнээр ч хэлүүлэлгүй ингэж хангах нь манай группийн гишүүдийн арвин туршлагын илрэл билээ гэж бодон бахархаж явав.
Зураг 3. Өгсүүр замд
Булгийн амыг хөндлөн гарч шууд л дараагийн даваа руу хэжин өгсөв. Энэ даваан дээр өнгөрсөн намар хоол хийж угтсан бүсгүй гишүүдээ манайхан ярьж, үнэхээр сайхан байсан шүү гэж гэрэлтэй нэгэн дурсамжаа хуваалцан өгсөж байлаа.
Зураг 4. Уруудах замд "осол" гарах нь элбэг
Даваа дээр 11.10 цагт гарлаа. Дурсгалын зургаа татуулж, С чиглэл (68 км)- ээр буцах 5 гишүүнээ "гаргаж өгөв".

Зураг 5. Сайхан даваа
Унадаг дугуйгаа "чөлөөтэй тавьж" жирийтэл уруудсаар Шар хоолойн амны төв замтай нийллээ.
Зураг 6. Манай баг. Булгийн даваа
Хуучин алаг үнээний фермийн хаягдсан барилгын хажуугаар өнгөрч бяцхан суурин дундуур жийгээд Шилжрэнгийн давааны уужим өгсүүрт орлоо. Салхи яг араас үлээж, биднийг дэмжсэн. Давааны наад өгсүүрийн гүдгэр дээр таталт хийх газраа мэдэх тул гишүүд өгссөөр ...
Зураг 7. Шилжрэнгийн давааны баруун өвөрт. Үдийн хоол
Нэг цагаан автомашин даваа уруудан явсанаа биднийг амдан ирлээ. Онцгой байдлын албан хаагчид үүргээ гүйцэтгэж, эргүүл хийж явна гэнэ. Хаврын хуурайшил эхэлсэн тул уул руу хүн амьтан зорчуулахгүй байгаа гэдгийг хэлэв. Унаа тэрэг, хүн хүч, шатахуун тос зарцуулан байж үүрэг гүйцэтгэх эдгээр албан хаагчдыг бас төрөө хүндэтгэлгүй яах вэ.

Зураг 8. Шар хоолойн бургас дунд
Тэд бидэнд итгээд уруудлаа. Бид харин өдрийн хоолоо идэж тавтай амраад ирсэн замаараа уруудан, Шижирийн голын хөвөөн дээр, аялагчийн Улбар шар тэмдгийн болзол хангасан анддаа баяр хүргэн тэмдэг гардууллаа.
Зураг 9. Манай группийн С.Бадрал Улбар шар тэмдгийн болзол хангав
Шар хоолой руу ороход араас салхи салхилж, жирийтэл уруудсаар 13.45 цагт Монгол шилтгээний талбай дээр ирж, аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 87 км (В чиглэл) тооцов.

Зураг 10. Тэгэлгүй яах вэ, маш сайн
Аяллын замын турш агшин бүрийг буулган түүх бүтээж аялсан ШТГ, аяллын гэрл зурагчин Д.Мөнхнаст (088), УШТГ, аяллын цоожлогч Ц.Наранхүү, бидэнтэй нэгдэн анхны аяллаа хийсэн Г.Ёндонжамц болон багийн нийт анд нартаа талархал илэрхийлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
М.Алтан-Өлзий Д.Ганзориг Д.Ганбат Б.Бадрах Б.Батжаргал Э.Даваасүрэн Д.Болор-Эрдэнэ S.Mateo О.Тэмүүлэн О.Дарьхийхүү Н.Даваасамбуу Ч.Азжаргал Г.Ёндонжамц Э.Ууганбаяр Г.Бат-Оргил Д.Мөнхнаст Ц.Наранхүү П.Батмөнх С.Бадрал Ж.Октябрь Э.Ожго
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
Д.Ганзориг
  • 1658 км
  • 18
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
Д.Болор-Эрдэнэ
  • 960 км дутуу
  • 299 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
S.Mateo
  • 1777 км
  • 13
  • 1
  • 0
  • 1
  • 0
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ц.Наранхүү Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4744 км
Зүгээр л жий!