Аяллын тэмдэглэл
Өглөө тэнгэр бүрхэг боловч шөнө орсон борооны чийг, озон үнэртсэн, ёстой л хөдөө байгаа мэт орчин хотод маань "айлчилжээ".
Зураг 1. Манайхан цуглаж байнаМанай гишүүдийн ихэнх нь цуглах цэг рүү жийж ирлээ. Унадаг дугуйгаа угсарч, мөн араас ирж буй зарим анд нараа хүлээгээд 9.20 цагт аялал эхлэв. Баянтөхөмийн ам руу ороод л шууд л өгслөө, уул давж орж ирсэн салхи сөрөж манай цуваа ягуухан урагшилна.
Зураг 2. Унадаг дугуйтай хамт хийх дасгалЧулуу бүхий зам дуусаж, ширэг бүхий зөөлөн замаар өгсөхөд "дугуй хагарчихсан" мэт зууралдан санаан зоргоор үл ахина. Хоёр удаа татаж амраад эхний даваа өөд зурайсан замаар залуус маань шаргуухан жийсээр гарлаа. Энэ даваа уруудах зам хэвгий бас шороо нь сул том том нүхтэй тул ихэнх гишүүд дугуйгаа түрж эвгүй газрыг өнгөрөөд мордлоо. Аюулгүй байдлаа хүн бүр хэнээр ч хэлүүлэлгүй ингэж хангах нь манай группийн гишүүдийн арвин туршлагын илрэл билээ гэж бодон бахархаж явав.
Зураг 3. Өгсүүр замдБулгийн амыг хөндлөн гарч шууд л дараагийн даваа руу хэжин өгсөв. Энэ даваан дээр өнгөрсөн намар хоол хийж угтсан бүсгүй гишүүдээ манайхан ярьж, үнэхээр сайхан байсан шүү гэж гэрэлтэй нэгэн дурсамжаа хуваалцан өгсөж байлаа.
Зураг 4. Уруудах замд "осол" гарах нь элбэгДаваа дээр 11.10 цагт гарлаа. Дурсгалын зургаа татуулж, С чиглэл (68 км)- ээр буцах 5 гишүүнээ "гаргаж өгөв".
Зураг 5. Сайхан давааУнадаг дугуйгаа "чөлөөтэй тавьж" жирийтэл уруудсаар Шар хоолойн амны төв замтай нийллээ.
Зураг 6. Манай баг. Булгийн давааХуучин алаг үнээний фермийн хаягдсан барилгын хажуугаар өнгөрч бяцхан суурин дундуур жийгээд Шилжрэнгийн давааны уужим өгсүүрт орлоо. Салхи яг араас үлээж, биднийг дэмжсэн. Давааны наад өгсүүрийн гүдгэр дээр таталт хийх газраа мэдэх тул гишүүд өгссөөр ...
Зураг 7. Шилжрэнгийн давааны баруун өвөрт. Үдийн хоолНэг цагаан автомашин даваа уруудан явсанаа биднийг амдан ирлээ. Онцгой байдлын албан хаагчид үүргээ гүйцэтгэж, эргүүл хийж явна гэнэ. Хаврын хуурайшил эхэлсэн тул уул руу хүн амьтан зорчуулахгүй байгаа гэдгийг хэлэв. Унаа тэрэг, хүн хүч, шатахуун тос зарцуулан байж үүрэг гүйцэтгэх эдгээр албан хаагчдыг бас төрөө хүндэтгэлгүй яах вэ.
Зураг 8. Шар хоолойн бургас дундТэд бидэнд итгээд уруудлаа. Бид харин өдрийн хоолоо идэж тавтай амраад ирсэн замаараа уруудан, Шижирийн голын хөвөөн дээр, аялагчийн Улбар шар тэмдгийн болзол хангасан анддаа баяр хүргэн тэмдэг гардууллаа.
Зураг 9. Манай группийн С.Бадрал Улбар шар тэмдгийн болзол хангавШар хоолой руу ороход араас салхи салхилж, жирийтэл уруудсаар 13.45 цагт Монгол шилтгээний талбай дээр ирж, аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 87 км (В чиглэл) тооцов.
Зураг 10. Тэгэлгүй яах вэ, маш сайнАяллын замын турш агшин бүрийг буулган түүх бүтээж аялсан ШТГ, аяллын гэрл зурагчин Д.Мөнхнаст (088), УШТГ, аяллын цоожлогч Ц.Наранхүү, бидэнтэй нэгдэн анхны аяллаа хийсэн Г.Ёндонжамц болон багийн нийт анд нартаа талархал илэрхийлье.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
М.Алтан-Өлзий
Д.Ганзориг
Д.Ганбат
Б.Бадрах
Б.Батжаргал
Э.Даваасүрэн
Д.Болор-Эрдэнэ
S.Mateo
О.Тэмүүлэн
О.Дарьхийхүү
Н.Даваасамбуу
Ч.Азжаргал
Г.Ёндонжамц
Э.Ууганбаяр
Г.Бат-Оргил
Д.Мөнхнаст
Ц.Наранхүү
П.Батмөнх
С.Бадрал
Ж.Октябрь
Э.Ожго
Д.Болор-Эрдэнэ
- 960 км дутуу
- 299 км
- 3
- 0
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Ц.Наранхүү |
Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг |
4744 км |