Аяллын тэмдэглэл
Цэлмэг өглөө боллоо. Жийлтийн зарыг хязгаарлагдмал хүрээнд "гүм нам" зарласан боловч цуглах цэгт 20 дугуйчин ирж 9.05 цагт жийлт эхлэв. Хотоос гарч Тахилтын амны автобусны эцсийн буудал дээр эхний таталт хийж, дэлгүүр орж хүнсээ базаалаа.
Зураг 1. ИжилсэлСалхи өмнө зүгээс хүчтэйхэн гуядаж байсан нь бидэнд дэм болон 40 орчим минут жийгээд Тахилтын даваа дээр гарав. Араас "хөөсөн" нэг гишүүн маань ч хүрээд ирлээ.
Зураг 2. Тахилтын даваа уруудах замаарДаваа уруудан тоос татуулан салхинд хөөгдөн нисэх мэт "шарика"-дсаар намхан хяр даван ороож Шижирийн даваа руу чиглэх үед өөдөөс салхилах 10 м/с хурдтай салхинд цохиулав. Уул даваж хөндий уруудсан салхи хүчтэй байдаг. Шижигнэтэл жийсээр манай эхний залуус даваа руу гарч буй нь дор яваа надад багталтай харагдаж байлаа. Хотоос шууд Найрамдал руу жийсэн 2 гишүүнээс зам хаасан байна, хэнийг ч оруулахгүй байна гэсэн мэдээ утсаар авлаа. Удалгүй манай 2 гишүүн эсрэг талаас Шижирийн даваа даван хүрээд ирлээ.
Зураг 3. Манай баг. Шижирийн даваа
Төлөвлөсөн чиглэлд өөрчлөлт орж, В төлөвлөгөөнд шилжин Шижирийн амаа буцаж уруудан, уулын хормой дагасан шороон замаар жийсээр Гүнтийн даваа зүглэх засмал замтай нийлэв. Дахин салхиа сөрөж жийсээр Шижир баг дээр ирж дэлгүүрийн гадаа хооллож ундлав. Эндээс багийн 5 гишүүн Гүнтийн даваа давах, багийн үндсэн хэсэг гишүүд Толгойтын даваа даван жийхээр боллоо.
Зураг 4. Аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүдУБ хотод 16.30 цагт ирж хөл хориотой үед жийсэн бичил аялал амжилттай дууслаа. Ер нь УБ талаас давах уулын даваануудын зам дээр Цагдаагийн пост гараад хаагдсан байна билээ.
Аяллын зай 82- 101 км хооронд хэлбэлзэж байв. Замын ангилал IV. Бидэнтэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн Испани улсын иргэн Mateo Sanchis болон аяллын үеийн агшинг "зогсоосон" аялагч гэрэл зурагчин, ШТГ Д.Мөнхнаст, багийн бүсгүйчүүд бусад анд нартаа халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Д.Ганзориг
С.Энхсайхан
Ч.Азжаргал
П.Золзаяа
Д.Цолмон
А.Батхуяг
М.Урсгал
Ц.Наранхүү
S.Mateo
О.Тэмүүлэн
Б.Батбаатар
Б.Алтан-Оргил
А.Энхжин
Н.Даваасамбуу
Д.Сонинбаяр
Г.Түвшинтөгс
Д.Мөнхнаст
Privacy
С.Бадрал
Б.Бадрах
Г.Ганбаяр
Privacy
Ч.Мажигсүрэн
Ж.Октябрь
Privacy
Privacy
Б.Насанбат
Э.Ожго
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
П.Золзаяа |
Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг |
2416 км |