Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Цэлмэг өглөө боллоо. Жийлтийн зарыг хязгаарлагдмал хүрээнд "гүм нам" зарласан боловч цуглах цэгт 20 дугуйчин ирж 9.05 цагт жийлт эхлэв. Хотоос гарч Тахилтын амны автобусны эцсийн буудал дээр эхний таталт хийж, дэлгүүр орж хүнсээ базаалаа.
Салхи өмнө зүгээс хүчтэйхэн гуядаж байсан нь бидэнд дэм болон 40 орчим минут жийгээд Тахилтын даваа дээр гарав. Араас "хөөсөн" нэг гишүүн маань ч хүрээд ирлээ. Даваа уруудан тоос татуулан салхинд хөөгдөн нисэх мэт "шарика"-дсаар намхан хяр даван ороож Шижирийн даваа руу чиглэх үед өөдөөс салхилах 10 м/с хурдтай салхинд цохиулав. Уул даваж хөндий уруудсан салхи хүчтэй байдаг. Шижигнэтэл жийсээр манай эхний залуус даваа руу гарч буй нь дор яваа надад багталтай харагдаж байлаа. Хотоос шууд Найрамдал руу жийсэн 2 гишүүнээс зам хаасан байна, хэнийг ч оруулахгүй байна гэсэн мэдээ утсаар авлаа. Удалгүй манай 2 гишүүн эсрэг талаас Шижирийн даваа даван хүрээд ирлээ.Төлөвлөсөн чиглэлд өөрчлөлт орж, В төлөвлөгөөнд шилжин Шижирийн амаа буцаж уруудан, уулын хормой дагасан шороон замаар жийсээр Гүнтийн даваа зүглэх засмал замтай нийлэв. Дахин салхиа сөрөж жийсээр Шижир баг дээр ирж дэлгүүрийн гадаа хооллож ундлав. Эндээс багийн 5 гишүүн Гүнтийн даваа давах, багийн үндсэн хэсэг гишүүд Толгойтын даваа даван жийхээр боллоо.
УБ хотод 16.30 цагт ирж хөл хориотой үед жийсэн бичил аялал амжилттай дууслаа. Ер нь УБ талаас давах уулын даваануудын зам дээр Цагдаагийн пост гараад хаагдсан байна билээ.Аяллын зай 82- 101 км хооронд хэлбэлзэж байв. Замын ангилал IV. Бидэнтэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн Испани улсын иргэн Mateo Sanchis болон аяллын үеийн агшинг "зогсоосон" аялагч гэрэл зурагчин, ШТГ Д.Мөнхнаст, багийн бүсгүйчүүд бусад анд нартаа халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
А.Энхжин | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3543 км |