Группийн түүх: Энэ жилийн I улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр ХТГ М.Урсгал (зураг 1) жийлээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Ковид 19 өвчний хөл хорионы үеэр групп нэгдсэн аялал, жийлт зохион байгуулаагүй юм. Харин хувь гишүүдийн биеийн дархалаа, эрүүл мэндийг дэмжих хүрээнд олноороо (5-аас дээш хүн) бөөгнөрөлгүй, ганцаарчилсан чөлөөт жийлтийг УБ хотын бүсэд хийхийг дэмжсэн билээ.
Чөлөөт жийлтийн сарыг гишүүд маш идэвхитэй өнгөрөөж, олон зуун км зам туулан өөрийн бие бялдар, жийлтийн туршлага нь зузаарч байсан билээ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Т.Баярсайхан | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 5354 км |
Д.Баасансүрэн | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4949 км |
С.Бадрал | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 4321 км |
Г.Гүндалай | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3936 км |
Ц.Энхбаяр | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2498 км |
П.Золзаяа | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2468 км |
М.Урсгал | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 3207 км |
Ч.Базар | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1398 км |
Э.Ууганбаяр | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1309 км |