Группийн түүх: Энэ жилийн I улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр ХТГ М.Урсгал (зураг 1) жийлээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Ковид 19 өвчний хөл хорионы үеэр групп нэгдсэн аялал, жийлт зохион байгуулаагүй юм. Харин хувь гишүүдийн биеийн дархалаа, эрүүл мэндийг дэмжих хүрээнд олноороо (5-аас дээш хүн) бөөгнөрөлгүй, ганцаарчилсан чөлөөт жийлтийг УБ хотын бүсэд хийхийг дэмжсэн билээ.
Чөлөөт жийлтийн сарыг гишүүд маш идэвхитэй өнгөрөөж, олон зуун км зам туулан өөрийн бие бялдар, жийлтийн туршлага нь зузаарч байсан билээ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Privacy | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 5100 км |
Privacy | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4753 км |
Т.Баярсайхан | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 5107 км |
Д.Мөнхнаст | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3989 км |
С.Бадрал | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 4109 км |
Г.Гүндалай | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3626 км |
Д.Баасансүрэн | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 4097 км |
А.Энхжин | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2472 км |
М.Урсгал | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 3061 км |
Ж.Ванчинсүрэн | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1682 км |
Ч.Базар | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1398 км |