Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #10 - БЭЛХИЙН ЗҮҮН САЛААНЫ ХОЙД ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/14
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
47 км
Давааны тоо
1
Өндөр авалт
747 м
Өндөр алдалт
-747 м
Их өгсөлт
17.6 %
Их уруудалт
-13.4 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2016 оны 10 сарын 16 Ням гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дамбадаржаагийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.980639, 106.937917
47°58'50.3"N, 106°56'16.5"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Тэнгэр цэлмэг сайхан өглөө, салхи баруун хойноос үл ялиг сэвэлзэж байлаа.  Манай багийнхан товолсон газраа цуглан дасгалаа хийж биеийн чилээгээ гаргаад өгсөв. Засмал замаасаа салан Хадат хотхон руу буюй Бэлхийн амны зүүн салаагаар өгслөө. Цас орсон тул автомашины шороон замын чулуу "алга болж" жийхэд төвөггүй байв. Гэхдээ л Хадатын өгсүүр нь харахад сэтгэлд багтдаг боловч бараг 100 м тутам 15 метрээр өндөрсдөг болов уу гэмээр шазруун зам л даа.

Зүтгэсээр байгаад хотхон хүрээд нэг татаж амраад, хотхоны хашаа дагасан бартаат замаар хойд даваа руу жийлээ. Залуу хүүхдүүд годогноод л дээш алсрав. Бургас өнгөрөөд түрлээ. Манай эхний гишүүд даваа дээр гарсан харагдана. Хоол цайгаа идэж уугаад нэг тавтайхан амраад цааш модон дундуур уруудсан тун сайхан цастай замаар уруудав. "Соёолон"-гуудын ам хадуурч магадгүй гэж болгоомжлон, модноос гараад хүлээж байгаарай гэж захив. Замдаа манай хэд хэдэн гишүүд цасанд булхсаныг эс тооцвол жаргалтайхан уруудаад модны чөлөөнөөс гарав.

Зураг 1. Манай баг. Бэлхийн зүүн салааны хойд даваа

Улиастай хөндий уруудсан замаар гонжийтол жийгээд, багахан суурин өнгөрөөд тэр чигт нь Шархад руу жийчихлээ. Улиастай голын өргөн халиа харин ч цастай байлаа. Салхи араас, зам дагтаршсан цастай тул саадгүй явсаар Шархадны автобусны эцсийн буудал дээр ирж аялал дууссан юм. Манай баг 11 хүнтэй байлаа. Өвлийн нэг өдөр, товлосон чиглэлээ гялалзуулан дуусгасан жирийн нэгэн аялал ийнхүү болсон түүхтэй.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Пүрэвдорж Б.Одхүү Г.Доржоо Б.Уулзахбаяр Б.Төмөр-Очир Н.Наранбаатар П.Рагчаабазар Э.Ижилмөрөн Н.Ууганбаяр Ж.Октябрь Э.Ожго
Ц.Пүрэвдорж
  • 1208 км дутуу
  • 51 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Одхүү
  • 1038 км дутуу
  • 221 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Доржоо
  • 1000 км дутуу
  • 259 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Уулзахбаяр
  • 744 км дутуу
  • 515 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Төмөр-Очир
  • 602 км дутуу
  • 657 км
  • 9
  • 5
  • 0
  • 0
  • 0
Н.Наранбаатар
  • 526 км дутуу
  • 733 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Рагчаабазар
  • 228 км дутуу
  • 1031 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Ж.Октябрь
  • 10828 км
  • 121
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!