Аяллын тэмдэглэл
Монгол орны хойд хэсэгт орших Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зохиогддог уламжлалт өвлийн аялал 4 дэхь удаагаа амжилттай болж өнгөрлөө. Группийн 18 аялагч гишүүн Баасан гаригийн оройн галт тэргэнд сууж УБ хотоос хөдлөв. Биднийг Шар тэмдэгтэй гишүүн С.Гарьд (115) анд үдэж өглөө.
Зураг 1. Аялагч нар аяллын гараа дээрӨглөө биднийг Сэлэнгийн дугуйчин Нямлхагва угтаж товлосон газар буудаллаж амарлаа. Өглөөний цайгаа 8.00 цагт ууж, аялалдаа бэлтгэн унадаг дугуйгаа янзлан 9.30 цагт СБ хотоос Шаамар сумын зүг гарлаа. Бидэнтэй М.Дамдинхорол, Б.Төмөр Очир тэргүүтэй Сэлэнгэ аймгийн 7 дугуйчин, Дархан хотын 5 дугуйчин, Хоёр загал клубын нэг дугуйчин нэгдэж нэг автомашин (жолооч Э.Оюунсайхан)-аар дэмжүүлэн өглөөний жавар сөрөн жийсээр Ээж мод дээр ирлээ. Манай багт 6 эмэгтэй дугуйчин байлаа. Аяллын явцын зургийг З.Жаргалмаа охин буулгасан болно.
Зураг 2. Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Орхон голын баруун эрэгЭндээс нарсан ой дундуур явсаар Шаамар сумын төв дээр ирж Орхон голын гүүр хүртэл аялал үргэлжлэв. Сэлэнгийн дугуйчин анд нарын урьдчилан бэлтгэсэн цайны газар өдрийн хоолоо идэж тухтай амарсаны дараа СБ хотын зүг жийж 14.00 цагт аялал амжилттай болж дуусав. Аяллын зай 52 км.
Зураг 3. МанайханТохилог байрандаа ирж тухлан амарч, тоглож наадан цагийг хөгжилтэй өнгөрөөж, инээлдэн хөөрөлдөх нэгдмэл хамт олноо харахад үнэхээр сайхан байсан шүү. Сэлэнгийн дугуйчин анд нарын ерөөлөөр үдүүлэн галт тэргэндээ сууж, бүтэн сайн өдрийн өглөө 6.00 цагт УБ хотод ирэхэд хаврын урь орсон мэт л "дулаахан" байж билээ.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
М.Дамдинхорол
Б.Төмөр-Очир
О.Дарьхийхүү
А.Батхуяг
С.Батсуурь
Н.Даваасамбуу
Д.Сонинбаяр
Г.Түвшинтөгс
М.Урсгал
Э.Ууганбаяр
Г.Бат-Оргил
Ц.Наранхүү
Г.Ганбаяр
Б.Батжаргал
Н.Төгөлдөр
Д.Цолмон
П.Золзаяа
Б.Насанбат
М.Дамдинхорол
- 1185 км дутуу
- 74 км
- 2
- 2
- 0
- 0
- 0
Б.Төмөр-Очир
- 602 км дутуу
- 657 км
- 9
- 5
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
С.Батсуурь |
Умард хязгаар 3543 км шар тэмдэг |
3591 км |
Д.Сонинбаяр |
Умард хязгаар 3543 км шар тэмдэг |
3567 км |