Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #14 - СЭЛЭНГЭ АЙМАГ 2020

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/147
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
52 км
Давааны тоо
0
Өндөр авалт
213 м
Өндөр алдалт
-212 м
Их өгсөлт
7 %
Их уруудалт
-7.3 %
Оролцогчдын тоо
18
Эхлэх цаг
2020 оны 1 сарын 8 Лхагва гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот
Цуглах цэгийн солбицол
50.236139, 106.199611
50°14'10.1"N, 106°11'58.6"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Монгол орны хойд хэсэгт орших Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зохиогддог уламжлалт өвлийн аялал 4 дэхь удаагаа амжилттай болж өнгөрлөө. Группийн 18 аялагч гишүүн Баасан гаригийн оройн галт тэргэнд сууж УБ хотоос хөдлөв. Биднийг Шар тэмдэгтэй гишүүн С.Гарьд (115) анд үдэж өглөө.

Зураг 1. Аялагч нар аяллын гараа дээр
Өглөө биднийг Сэлэнгийн дугуйчин Нямлхагва угтаж товлосон газар буудаллаж амарлаа. Өглөөний цайгаа 8.00 цагт ууж, аялалдаа бэлтгэн унадаг дугуйгаа янзлан 9.30 цагт СБ хотоос Шаамар сумын зүг гарлаа. Бидэнтэй М.Дамдинхорол, Б.Төмөр Очир тэргүүтэй Сэлэнгэ аймгийн 7 дугуйчин, Дархан хотын 5 дугуйчин, Хоёр загал клубын нэг дугуйчин нэгдэж нэг автомашин (жолооч Э.Оюунсайхан)-аар дэмжүүлэн өглөөний жавар сөрөн жийсээр Ээж мод дээр ирлээ. Манай багт 6 эмэгтэй дугуйчин байлаа. Аяллын явцын зургийг З.Жаргалмаа охин буулгасан болно.

Зураг 2. Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Орхон голын баруун эрэг
Эндээс нарсан ой дундуур явсаар Шаамар сумын төв дээр ирж Орхон голын гүүр хүртэл аялал үргэлжлэв. Сэлэнгийн дугуйчин анд нарын урьдчилан бэлтгэсэн цайны газар өдрийн хоолоо идэж тухтай амарсаны дараа СБ хотын зүг жийж 14.00 цагт аялал амжилттай болж дуусав. Аяллын зай 52 км.

Зураг 3. Манайхан
Тохилог байрандаа ирж тухлан амарч, тоглож наадан цагийг хөгжилтэй өнгөрөөж, инээлдэн хөөрөлдөх нэгдмэл хамт олноо харахад үнэхээр сайхан байсан шүү. Сэлэнгийн дугуйчин анд нарын ерөөлөөр үдүүлэн галт тэргэндээ сууж, бүтэн сайн өдрийн өглөө 6.00 цагт УБ хотод ирэхэд хаврын урь орсон мэт л "дулаахан" байж билээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
М.Дамдинхорол Б.Төмөр-Очир О.Дарьхийхүү А.Батхуяг С.Батсуурь Н.Даваасамбуу Д.Сонинбаяр Г.Түвшинтөгс М.Урсгал Э.Ууганбаяр Г.Бат-Оргил Ц.Наранхүү Г.Ганбаяр Б.Батжаргал Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат
М.Дамдинхорол
  • 1185 км дутуу
  • 74 км
  • 2
  • 2
  • 0
  • 0
  • 0
Б.Төмөр-Очир
  • 602 км дутуу
  • 657 км
  • 9
  • 5
  • 0
  • 0
  • 0
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Э.Ууганбаяр
  • 6352 км
  • 38
  • 9
  • 2
  • 1
  • 1
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
Н.Төгөлдөр
  • 11207 км
  • 82
  • 15
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12721 км
  • 81
  • 6
  • 4
  • 1
  • 2

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Батсуурь Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3591 км
Д.Сонинбаяр Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3567 км
Зүгээр л жий!