Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Монгол орны хойд хэсэгт орших Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зохиогддог уламжлалт өвлийн аялал 4 дэхь удаагаа амжилттай болж өнгөрлөө. Группийн 18 аялагч гишүүн Баасан гаригийн оройн галт тэргэнд сууж УБ хотоос хөдлөв. Биднийг Шар тэмдэгтэй гишүүн С.Гарьд (115) анд үдэж өглөө.
Өглөө биднийг Сэлэнгийн дугуйчин Нямлхагва угтаж товлосон газар буудаллаж амарлаа. Өглөөний цайгаа 8.00 цагт ууж, аялалдаа бэлтгэн унадаг дугуйгаа янзлан 9.30 цагт СБ хотоос Шаамар сумын зүг гарлаа. Бидэнтэй М.Дамдинхорол, Б.Төмөр Очир тэргүүтэй Сэлэнгэ аймгийн 7 дугуйчин, Дархан хотын 5 дугуйчин, Хоёр загал клубын нэг дугуйчин нэгдэж нэг автомашин (жолооч Э.Оюунсайхан)-аар дэмжүүлэн өглөөний жавар сөрөн жийсээр Ээж мод дээр ирлээ. Манай багт 6 эмэгтэй дугуйчин байлаа. Аяллын явцын зургийг З.Жаргалмаа охин буулгасан болно. Эндээс нарсан ой дундуур явсаар Шаамар сумын төв дээр ирж Орхон голын гүүр хүртэл аялал үргэлжлэв. Сэлэнгийн дугуйчин анд нарын урьдчилан бэлтгэсэн цайны газар өдрийн хоолоо идэж тухтай амарсаны дараа СБ хотын зүг жийж 14.00 цагт аялал амжилттай болж дуусав. Аяллын зай 52 км. Тохилог байрандаа ирж тухлан амарч, тоглож наадан цагийг хөгжилтэй өнгөрөөж, инээлдэн хөөрөлдөх нэгдмэл хамт олноо харахад үнэхээр сайхан байсан шүү. Сэлэнгийн дугуйчин анд нарын ерөөлөөр үдүүлэн галт тэргэндээ сууж, бүтэн сайн өдрийн өглөө 6.00 цагт УБ хотод ирэхэд хаврын урь орсон мэт л "дулаахан" байж билээ.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
С.Батсуурь | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3591 км |
Д.Сонинбаяр | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3567 км |