Группийн түүх: Эмэгтэй гишүүдийн 2016-2019 онд аялсан аяллын зайг Рейтинг 1-4 хүртэл гаргаж (зураг 1) тооцлоо.
Группийн түүх: Эрэгтэй гишүүдийн 2016-2019 онд аялсан аяллын зайг Рейтинг 1-5 хүртэл гаргаж (зураг 2) тооцлоо.
Группийн түүх: Энэ жилийн IV улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр УТГ Ч.Мажигсүрэн (зураг 3) жийлээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
УБ хотын зүүн хойд хэсгээр чиглэлд унадаг дугуйтай (2019 он 11 сар 2 өдөр) жийсэн гишүүд Жийлтийн гэрчилгээ хүлээж авна уу. Жийлтийн зай 100 км. Замын ангилал IV.
Урьд аялаж байгаагүй Бага Хуандий ам өгсөн давж, нийтдээ 3 даваа 2 хөтөл даваж уруудан жийсэн маш сонирхолтой жийлт боллоо. Мөн НТГ Д.Цолмон, НТГ П.Золзаяа, аялагч гишүүн О.Маралгоо нар сүүтэй цай чанаж, хоол хийж Булгийн амны зүүн хяр дээр аялагч нарыг угтсан билээ. Гачууртаас хот руу явах замд ХТГ Г.Түвшинтөгс анд угтан нийлсэн. Нийт багийн гишүүд болон угтагч багийн хамт олонд халуун талархал дэвшүүлье.
Цаг агаар өнөөдөр яг л зуны өдөр мэт байсан. Зүгээр л жий.