Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
УБ хотын зүүн болон хойд хэсгийн "тодорхойгүй" чиглэлд өгөгдсөн газарзүйн координатын дагуу аялаж, тухайн цэгт даалгавар гүйцэтгэх (хүнтэй харьцах, нуусан обьект эд зүйл олох, байгаль орчинг ажиглах г.м) зорилготой аялал байв. Төлөвлөсөн чиглэлд Туул голын салааг гатлах "боломжгүй" болж, тойруу замаар 8-р цэг рүү явах шаардлагатай болсон.
Энэ аяллыг группийн админ, ХТГ С.Бадрал (177) анд удирдсан ба сүүлийн 10 дахь цэгт ганцаар ирсэн билээ... Намрын бороо, нойтон цас хаялаж, шамарга шуурсан энэ өдөр багийн гишүүд унадаг дугуйн гэмтэл, мөн хувийн бэлтгэл хувцаслалтын асуудал дээр алдаа гаргасан тул замаас буцсан (42 км) болно. Аяллын замаа дуусгасан андад 10% (79км)-ийн бонус тооцсон ба энэ өдөр нийт 72 км зам туулжээ. Замын ангилал III.Уламжлалт Бямба гаригийн аяллын замыг дуусгасан "ганц дайчин" болон багийн гишүүд, мөн Гоодойн зусланд ирж хоол хүнс бэлтгэн нөхдөө угтсан УШТГ У.Одбаяр (055) андад халуун баяр хүргье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
М.Алтан-Өлзий | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1292 км |