Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #84 - ТӨӨРВӨЛ Ч ТӨӨРӨЕ БУЮУ ШИНЭ ТИВ НЭЭГЧИД

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/142
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
93 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1189 м
Өндөр алдалт
-1189 м
Их өгсөлт
21.7 %
Их уруудалт
-13.4 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2019 оны 10 сарын 12 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

НТГ П.Золзаяа

Өглөөний 8.40 мин. Жигжид зуслангийн "Найзууд" дэлгүүрийн гадна эхнээсээ цугларсаар. 9 цагт сүүлийн хүн ирж 11-үүлээ болов. Өглөөгүүр хасах хэмтэй, нэлээд хүйтэн байсан тул зарим гишүүдээс аялалын маршрутыг богиносгох санал гарлаа. Өнөөдрийн аялал ихэнх гишүүдийн хувьд өмнө явж байгаагүй шинэ зам тул аяллаа маршрутын дагуу хийнэ гэдгээ хэлээд толгойн сэргийлэх, цоожлох хүнээ сонгов. Дэлгүүрээс ус ундаа, зам зуур идэх хүнсээ базаагаад 9.35-д аяллаа эхлэлээ. Хойноосоо нэлээд салхитай, жийхэд зууранги хүндхэн байсан ч ШТГ Төгөлдөрийн хувьд жинхэнэ код нь орсон өдөр байсан юм.

Зураг 1. Манай баг, Жигжид зуслангийн уулзвар. Аялал эхлэх агшин
10.10 мин. Санзайн салдаг уулзвар дээр ирэхэд НТГ Энхбаяр өдөр ажилтай тул эндээс буцна гэдгээ хэлээд бидэнд амжилт хүсээд буцав. Ингээд хасах хэмийн хүйтэн, өөдөөс үлээх хүчтэй салхийг үл ажирах аймшиггүй арван дайчин Хадлангийн даваа өөд жийж гарлаа. 10.35 мин, дтд 1571м, Хадлан даваа. Юу юугүй давааны орой дээр гараад ирэхэд зарим нь итгэж өгөхгүй гайхаж байв. Хатуу замтай, чулуу багатай, сул шороогүй сайхан замтай даваа юм. Даваан дээр гарахад өмнө энэ чиглэлээр явж байсан зарим гишүүдийн дурсамж сэргэж замаа санаж, зарим нэгийнх нь map дээр зам зурайж эхлэв. Ашгүй зам мэддэг хэдэн хүнтэй боллоо. Одоо л сайхан уруудана даа гэсэн чинь бас тийм ч биш юмаа. Уруудсан ч зам зуур жижигхэн өгсүүрүүд таарах. Амны дунд хэсгээс салхи өөдөөс үлээж нэлээд жийж байж зам хорооно.

Амны төгсгөл хэсэгт манайхан Ожго ах байна, куртка нь мөн байна гэцгээхэд нь харвал админ маань машинтай ирчихсэн биднийг хүлээж зогсох нь тэр. Зам мэдэхгүй хэдэн хүн явж байгаад санаа нь зовоод хүрээд иржээ. Мэнд мэдэлцэн авчирсан халуун кофеноос нь уунгаа сонин сайхан ярилцацгааж хэсэг амраад цааш хөдөллөө. Биднийг Үдлэг суурингаас цааш Харганатын ам руу оруулж өгөөд буцна гэхэд нь дотроо ихэд баярлалаа. За одоо Үдлэг суурин хүртэл 9км, замд дтд 1300м-тэй ганц хөтөл байгаа гээд жийсэн чинь /Гэгээн минь гэж/ нөгөө хөтөл рүүгээ дугуйгаа түрж арай гэж гарч ирээд, бас цаашаагаа 5 гүвгэр давж байж хүсэн хүлээсэн суурингийнхаа барааг 12.30 мин-д харав.

Баруун талаараа маш том талбайд нэлэнхүйд нь чацаргана тариалжээ. Жимсийг нь гүйцэд түүж дуусаагүй харагдана. Энэ их жимсийг яаж хураадаг бол гэсэн бодол жийх зуур төрнө. Суурингийн захад нэлээд олон хуучин барилгын суурь байх аж. Цэргийн анги байсан юм болов уу гээд ганц зураг дарчихаад нөхдүүдийн араас дэлгүүр лүү жийлээ. Эндээс Харганат даваа хүртэл 8 км жийнэ. Ус ундаа базааж аваад ойн захад хоолоо идэхээр тохиролцоод цааш жийлээ. Хойноос үе үехэн салхи сэвэлзээд өглөөний зузаан хувцсаа хөнгөлөхгүй бол нэлээд халууцах шинжтэй. Хоол идэх газар хүртэл тэр чигээрээ жийхээр шийдлээ.

Зураг 2. Үдлэг суурингаас зүүн урд зүгт. Одоо эндээс Харгана руу өгсөнө
Даваа руу өгсдөг 3 замын уулзвар дээр админ Ожго машинтайгаа хүлээж байна. Машинаар нь салхиа хааж хоолоо идэж, замаа бас нэг заалгаж аваад цааш хөдөлцгөөлөө. Эндээс л өнөөдрийн аялалын адал явдал эхэлсэн юм. Өгсөх зам үнэхээр сайхан аж.  Залуучууд шижигнэтэл жийгээд алга боллоо. Бүсгүйчүүд хэсэг жийж байгаад дугуйгаа түрэв. Байгаль үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Зарим нэг модод үлгэрийн мэт, зарим нь жижигхэн ногоохон гэрлүүд өлгөсөн мэт наранд гэрэлтэж харагдана. Энэ сайхан байгальд тухтайхан зураг авч чадахгүй яваадаа яльгүй харамсах. Зам хоёр салсан харагдана. Google map хараад зүүн талын замаар өгсөв. Нөгөө хэд маань аль хэдийн даваан дээрээ гарчихсан хүлээж байгаадаа гэж ярилцсаар зарим газар нь жийсээр явав.

Цаг 14.15 мин. Давааны оройгоос 800 м дутуу байхад Цоомоогийн утас дуугарлаа. Юнитель энд сүлжээтэй юм. Бид хоёрыг хүлээж ядаад залгаж байгаа байх гэсэн чинь харин эсрэгээрээ бид хоёр түрүүлээд явж байгаа болж таарав. Салдаг замын тодыг нь дагаад бүгд давааныхаа урд руу буучихжээ. Буцаж өгсөөд салдаг дээрээ ирж байна гэхээр нь зүүн талаараа салаарай гэчихээд хоёул хүлээнгээ энд тэнд зураг дарж эхлэв. Хэсэг зураг авлаа. Уйдлаа. Жаахан даарч эхлэв. Тэрүүхэн доор хүний дуу сонсогдохоор нь ирж байна даа гээд хэсэг суулаа. Байдаггүй дээ. Гэтэл утас дахин дуугарав. Нөгөө зам нь мухардаад замгүй газраар орой руу явж байна гэнэ. Шүглээ гаргаж ирээд шүгэлдээд сонсогдож байна уу гэлээ. Хол байгаа бололтой юу ч сонсогдохгүй байна гэнэ. Тэгээд өөрсдийн байгаа координат хэлэх гэтэл яг хэрэгтэй үед сүлжээ барихаа болилоо. Давааны орой дээр сүлжээтэй байх гээд цааш жийв. Жийх зуур шүгэл үлээсээр, анх удаа шүгэл үлээх чинь ийм хэцүү билүү гэж бодогдлоо. дтд 1581м. Ашгүй давааны орой дээр сүлжээ барьж координатаа хэлснээр биднээс 1 км зайтай байгаагаа мэдэцгээв. Сүлжээгүй байсан бол яанаа гэж ярилцангаа наранд ээж хэсэгтээ дулаацлаа.

Цаг 15.30 мин. Шинэ тив нээгсэд маань хүрээд ирлээ, гэхдээ хоёр нь шинэ гариг нээхээр явсан байдаг юм. Утас нь холбогдохгүй тул мсж бичсэн гэхээр нь аялалаа цааш үргэлжлүүлэв. Хэсэг экстрим энхэл донхолтой, шавар устай замаар жийсний дараа танил зам өмнө дурайн гарч ирлээ. Энэтэй зэрэгцээд үлдсэн хоёр гишүүн маань нэлээд урдуур уруудаад ирж байгаа харагдлаа. Ашгүй аялалын баг бүрдэж Сэлбийн цохио гэсэн самбар дээр бөөндөө зураг даруулаад цааш Жигжид хүртэл шуудхан жийснээр 17 цагт өнөөдрийн адал явдалт аялал маань дуусав. Энд мөн л Админ маань санаа нь зовсон бололтой хүлээн зогсож байсан юм.

Зураг 3. Өнөөдрийн аялал амжилттай дууслаа
Аялалын өмнө аялалд явахаар шийдсэн гишүүд бүгд админий оруулсан зургийг судалж тэмдэглэл хийж сурах хичнээн хэрэгтэйг, хэдийгээр замаа мэддэг ч урд нь л явахгүй тохиолдолд бусад хүмүүс төөрөх бүрэн бололцоотойг өнөөдрийн аялал харууллаа. Мэдлэгт дусал нэмэр гэдэг. Өөрийн байгаа болон очих газрын цэгийн солбицоллыг олоод сурчихсан байхад хүн хэзээ ч төөрөхгүй гэж админ Ожгогийн хэлсэн үгийг энд дахин сануулан бичие. Хамтдаа аялсан та бүхэнд баярлалаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Энхбаяр М.Урсгал Г.Бат-Оргил Г.Ганбаяр Б.Батжаргал Ж.Октябрь Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат
Ц.Энхбаяр
  • 2610 км
  • 22
  • 2
  • 0
  • 1
  • 0
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10738 км
  • 120
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11207 км
  • 82
  • 15
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12721 км
  • 81
  • 6
  • 4
  • 1
  • 2
Зүгээр л жий!