Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #83 - ТӨРХУРАХЫН АМ, ЦЭЦЭЭ ГҮН БУЮУ НАМРЫН ХАЛУУРАЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/141
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
88 км
Давааны тоо
1
Өндөр авалт
1153 м
Өндөр алдалт
-1149 м
Их өгсөлт
13.7 %
Их уруудалт
-13.3 %
Оролцогчдын тоо
18
Эхлэх цаг
2019 оны 10 сарын 5 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Скай Ресортын хашааны хойд хаалга
Цуглах цэгийн солбицол
47.887611, 107.048889
47°53'15.4"N, 107°2'56"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

УУДАГ-ийн ТҮҮХ:
Группийн аяллын 2000 дахь аялагч (зураг 1)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ШТГ Д.Мөнхнаст

2019 оны 10 дугаар сарын 5 буюу намрын адаг сарын энэ өдөр бидний ээлжит аялал зохион байгуулагдлаа. Товлосон газар, болзсон цагтаа 17 дугуйчин цугларав. Бидэнтэй бие, сэтгэлээрээ нэгдсэн бас нэг дугуйчин бол мэдээж Э.Отгонжаргал. Тэрбээр аяллын ахлагч болон бусдад зөвлөн туслахаар ирж...

Мэнд мэдэлцэж, яриа өрнөсөөр нэг л мэдэхнээ аялал эхлэх цаг болсон байлаа. Өнөөдрийн аялал 09:10 минутад эхэлж, хотын зүүн урд хэсгийг чиглэн жирийцгээв. Эрчит дугуйн хурданд уудам газар товчлогдож 60 хормын дотор Хонхор тосгонд ирцгээлээ. Хөлийн голын дэргэд хоцорсон нэгнээ хүлээх зуур тэнд нэг нь боорцог, энд нэг нь ааруулаа үмхэж амжина. Энэ зуур группийн админ, шандаст дугуйчин жийгчдийн дүрийг дүрс бичлэгийн хальснаа буулгаж ч амжлаа. Бидний зарим нь “өнөөдөр бие зууранги, хүндхэн байна шүү”, харин тиймээ гэлцэх яриа чихнээ сонстоно. Хоцорсон гишүүнээ 10 гаруй минут хүлээсний эцэст сая цөм бүрдэж цаашлав. Зуны сар хуртай байсныг илтгэх шиг Хөлийн гол ус ихтэй байлаа.

Хонхор сууринд ирмэгц НТГ Н.Чингүүний дугуйн хүрд нь эвдэрч аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болж хот руу буцав.  Бид Хонхорын цардмал замаар цувцгааж, Төр хурхын амыг чиглэх газарт ирж дэлгүүрдлээ. Замын туршид “өнөөдрийн аялал эрт дуусах нь, Цэцээ гүн рүү гарвал сайхан өдөр байна даа” гэсэн яриа чихнээ дуулдсаар л байв. Энэ яриа үргэлжилсээр дэлгүүрийн гадна нийтийг хамрах нь тэр. Хэд хэдэн гишүүд аяллын удирдагчаас шургуу гуйж, олонхын саналыг авснаар батлагдсан аяллын хөтөлбөрийг зөрчих шийд гарах нь тэр. Үнэндээ би дургуй байсан хэдий ч нөхдийнхөө дэврүүн сэтгэл, дуртай зүйлээ хийхийг хүссэн тэр л хүсэлтийг хэн ч байсан үл хорьж чадна... Гэнэтийн шийдвэрээс шалтгаалж М.Алтан-Өлзий дугуйчин Хонхороос хотыг зорихоор болов. Учир нь тэрбээр энэ өдрийн аяллыг эрт дуусна хэмээгээд алба ажлаа төлөвлөснөө учирлаад хоцров.

Улаанбаатарт 13:30 минут. Тэд дархан газрын нэртэй амыг хэдийн өгсөх замдаа явна. Жийсээр, түрсээр, бүр дугуйгаа өргөсөөр Богдхан уулын дархан цаазат газрын өндөр цэг болох Цэцээ гүний оргилд л хүрэх гэж тэд тэмүүлсээр. Сибирийн их тайгын өмнөд хязгаар, шинэсэн ойн жим, агаар салхи, нарын илч, горхины чимээ, шувуудын жиргээ. Энэ бүхнийг хоёрхон үгээр НАМРЫН ӨНГӨ л гэлтэй. Жоншны хольцтой боржин чулууд, жим дагуух газрыг хаа сайгүй хавж ургасан модны хүчирхэг үндэс урагшлах замд сорилт болсоор л... Тэд зорисондоо хүрч цагаа харвал Улаанбаатарт 14:05. Элдэв төрлийн хоол хүнсээ дор бүрнээ болон хуваалцан зооглож, зургаа татуулаад шалавхан эргэв. Дугуйгаа өргөсөөр, түрсээр, жийсээр, уруудсаар, бүр уралдсаар... Улаанбаатарт 16:20 цаг, дугуйчид дахиад Хонхорт, өнөөх дэлгүүрийн гадна. Ирсэн замаараа буцахаар хэдийн хэлэлцсэн боловч бидний хэдэн нөхөд Налайх чиглэлийн шинэ замаар жирийлгэж болохыг тандахаар шийдэв. Зам харьцангуй эль хуль, ийш тийш давхилдах элдэв тээврийн хэрэгслийн тоо, эрчим нь биднийг энэ замаар жийхэд хүргэв. Шороо, засмалаар ээлжлэн жийсээр... Улаанбаатарт 17:35 минут бид Баянзүрхийн шалган бүртгэх товчоонд, ШТГ Ж.Октябрийн гэр эндээс дөт тул шууд жийхээр боллоо. Улаанбаатарт 17:45 цаг харин бид Туул голын зам дагуух “Увс нуур цайны газар”-т сүүтэй цай оочин, халуун хуушуур зооглоостой. Ийн байх зуур “Ayalal amjilttai duuslaa” гэсэн зурвасыг 88007173 дугаараас 99907562 руу илгээж амжив. Эрхэм хүмүүсийн угталт, халуун цай... Завгүй ажлынхаа хажуугаар жийгээд л хүрээд ирсэн группийн админ С.Бадрал болон Э.Отгонжаргал нартаа их баярлалаа.

Энэ өдрийг товчхон шинжвээс суудал нь “Огторгуй” байж. Тиймийн учир дугуйчид тэнгэр баганадсан тэр оргилыг зорисон ч юм бил үү хэн мэдлээ... Намрын нэгэн сайхан жийлтийг Налайх дүүргийн иргэн Д.Мөнхнаст сийрүүллээ.

Зураг 1. Группийн аяллын 2000 дахь аялагч

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
С.Бадрал Н.Чингүнжав М.Алтан-Өлзий А.Оргил Э.Баттуул Ж.Ванчинсүрэн Л.Батболд Ч.Азжаргал М.Урсгал Г.Бат-Оргил Д.Мөнхнаст Б.Батжаргал Ж.Октябрь Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
А.Оргил
  • 771 км дутуу
  • 488 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Баттуул
  • 581 км дутуу
  • 678 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
Л.Батболд
  • 4779 км
  • 18
  • 3
  • 3
  • 1
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10828 км
  • 121
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11207 км
  • 82
  • 15
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12537 км
  • 115
  • 21
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12721 км
  • 81
  • 6
  • 4
  • 1
  • 2

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
М.Урсгал Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1322 км
Зүгээр л жий!