Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #9 - ГҮНТ, ШИЖИРИЙН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/13
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
63 км
Давааны тоо
2
Өндөр авалт
847 м
Өндөр алдалт
-971 м
Их өгсөлт
20.2 %
Их уруудалт
-15.3 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2016 оны 10 сарын 8 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Гүнтийн даваа нь группийн аяллын түүхэнд хамгийн олон удаа нааш цааш давсан, бидний дуртай чиглэл билээ. Газарзүйн нэршилийн хувьд Хужиртын даваа гэдэг нэртэй. Жинхэнэ Гүнтийн даваа нь энэ даваанаас урд зүгт их ойрхон яг ой модон дундуур давсан байдаг. Одоо айлын зуслангийн хашаа хороонд хаагдаад энэ давааны зам мартагдаж, нэр нь хүртэл өөр даваа руу "шилжсэн" юм билээ.

Энэ даваа нь зүүн урд, зүүн талаасаа Сэлбийн голын гүүр (дтд 1418м)-ээс дээш 6 км зай туулан, 246 м өндөр аван даваа (дтд 1664м) дээр гарна. Давааны дээд хэсгийн зурвас хэсэг өргөн шороон замтай. Харин баруун талаасаа Хүйн хөндий (дтд 1226м)-гөөс эхлэн 15.1 км зай туулан, 438 м өндөр аван даваа дээр гардаг.

Шижирийн даваа нь баруун хойд талаасаа Шижир баг (дтд 1279м)-аас дээш 9,7 км зай туулан, 358 м өндөр аван даваа (дтд 1627м) дээр гарна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Хавар намрын улирал яг л ааш нь олдохгүй хүн шиг, үе үе хувьсаад л тэгсэнээ налайгаад л, улиралын онцлог юм. Судалгааны аяллын өдөр нойтон цасаар нүдэж, агаарын хэм огцом унаж, хүйтэн салхи хамаг бие хөлдөөх гэж байсан өдрийн дурсамжаас өөр юу ч үлдсэнгүй. Намрын шар нарсан налайсан өдөр болох төлөвтэй. Жигжидээс гараад Гүнтийн даваа руу өгсөн жийлээ. Манай баг 8 хүнтэй байв.

Даваа дээр татахад тохиромжгүй (хойд бэл өгсөн тавьсан төмөр шат бараадан татахаар замын автомашины тоосонд булагддаг, мөн ганц нэг автомашин яг тэнд зогссон байх бий) байдаг тул ер нь энэ давааны орой дээр групп таталт хийхээ больсон юм. Шууд л урууддаг. Энэ аяллаар түр амсхийгээд болгоомжтой уруудаарай гээд хөдөлсөн. Тухайн үеийн зам засвар, арчилгааны байдлаас болоод уруудах зам янз бүр байдаг боловч ер нь осолтой уруу шүү.

Зураг 1. Манай баг. Шижирийн даваа

Манайхан гялалзтал уруудаад доод автобусны буудал дээр хэлсэн ёсоор "соёолон"-гууд татсан байв. Хамтдаа уруудан явсаар засмалаас салж Шижирийн ам руу нүцгэн уулын урд бэл даган хөвөрсөн салаа замаар өгсөж уруудан жийлээ. Шижир баг дээр ирж ээвэр газар татаж хоол цай ууж идэн амарлаа. Хүүхдүүд маань, уулын дээрээс нэг downhill хийе гэж байна. тэгэлгүй яах вэ, тогло гэлээ. Хажуу толгой өөд манай соёолонгууд дугуйгаа үүрч гараад л, чулуу тоос болон уруудаж байна шүү. Үсэрч харайж байна, эмээлийнхээ хойно сууж байна, дөрөө дээрээ босож байна, татаж түлхэж, шарваж налуулж байна үнэхээр гарамгай техник эзэмшсэн нь харагдаж байлаа.

Тайван амарч аваад, Шижирийн ам өгсөн баруун салаагаар нь салж, Шижирийн даваа руу махийлаа. Дээд жалга гараад тоосгон суурьтай хашааны өнцөгт нэг татаад цааш өгсөв. Гишүүн Энхбаатар энэ өдөр гялалзтал жийлээ, тээр урд тасарч жийсээр байгаад давааны наад талын гүдэн даваад алга боллоо. Даваан дээр гарч бие биедээ баяр хүргэн, дурсгалын зургаа татуулсаны дараа даваагаа хярлан уруудаж Найрамдал зуслангийн засмал замдаа нийлж, хотын зүг явсан билээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Мөнхбаатар А.Цэрэндорж А.Тэмүүжин Ган-Эрдэнэ Б.Уулзахбаяр Н.Наранбаатар Т.Батбаяр С.Энхбаатар Э.Ожго
Г.Мөнхбаатар
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Цэрэндорж
  • 1191 км дутуу
  • 68 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Тэмүүжин
  • 1124 км дутуу
  • 135 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ган-Эрдэнэ
  • 860 км дутуу
  • 399 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Уулзахбаяр
  • 744 км дутуу
  • 515 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Наранбаатар
  • 526 км дутуу
  • 733 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батбаяр
  • 521 км дутуу
  • 738 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!