Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #81 - ГҮНТ, ГУРАВЫН ДАВАА, СҮҮЖ АМРАЛТ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/137
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
126 км
Давааны тоо
4
Өндөр авалт
1631 м
Өндөр алдалт
-1632 м
Их өгсөлт
12.7 %
Их уруудалт
-15.3 %
Оролцогчдын тоо
18
Эхлэх цаг
2019 оны 9 сарын 14 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Нарлаг бус үүлэрхэг өглөө боллоо. Манайхан хотоос жирийтэл жийсээр Жигжид зуслан дээр 8.30- 8.50 цагийн хооронд ирлээ. Гүнтийн давааны замд 18 дугуйчин 9.10 цагт гарав. Даваан дээр таталт хийлгүй шууд Шижир багийн дэлгүүр хүртэл жийхийг багийн ахлагч Ч.Мажигсүрэн хэллээ. Энэ удаагийн аяллыг 2 автомашин дагалдан дэмжих боллоо.

Зураг 1. Аяллын ахлагч УТА Ч.Мажигсүрэн
Автомашинтай даваа даваад харж байхад аяллын цувааны эхний дугуйчин 9.36 цаг, сүүлийн дугуйчин 9.50 цагийн хооронд л даваа уруудан шурхийн өнгөрч байв. Салхины хүч сул байсан. Гэхдээ манайхан сөрж жийлээ. Батсүмбэрийн засмал замыг хөндлөн гарч Гуравын давааны уужим өгсүүрт жийсээр 11.30 цагт даваа дээр гарав.
Зураг 2. Гуравын даваа өөд
Доош уруудан Нарийний голын хөндий өгсөн гуравын зэрэг бага шиг суурингийн хаяагаар өнгөрч Сүүжийн амралт дээр 13.00 цагт ирлээ. Энд халуун хоол идэх гэсэн боловч ”хоол зардаггүй” юм билээ. Манай нэг гишүүний аав, эгч нар нь амралт дээр амарч байсантай таарав. Энд дурсгалын зураг татуулж амсхийгээд 14.10 цагт хөдөлллөө.

Зураг 3. Гуравын даваа өөд
Газрын уруу, араас түлхэх салхины аясаар манайхан ч жирийгээд тасрав. Гуравын даваа дээр 15.10 цагт гарчихав. Доош уруудан зарим нь замд хуушуурдаж, нэг хэсэг нь Шижир баг хүртэл жийлээ. Толгойтын даваа дээр биднийг гарч ирэхэд цаг 17.30 болж байлаа. Аяллын зарим гишүүд Гүнтийн даваагаар давж хот руу явсан болно. Нар уулын цаагуур орохуй намрын сэрүү татна. Даваа уруудан хотын зах орохуй дор үдшийн бүрий нөмөрч 19.30 цаг болж байлаа. Аяллын зай 126 км. Замын ангилал 2В. Энэ аяллаас хөх тэмдэгтэй нэг гишүүн “төрлөө”. Мөн 3 бүсгүй дугуйчин жийсэн болно.

Зураг 4. Манай баг. Сүүж амралт
Группийн аяллыг автомашинтай дэмжин оролцсон Б.Баясах бүсгүй, анхны аялалдаа бахархалтай жийсэн шинэ гишүүн Б.Алтантулга бүсгүй, аялагч гишүүн болсон Т.Энхтөр (207) болон багийн ахлагч УТГ Ч.Мажигсүрэн (036), гэрэл зурагчин ХТГ Д.Мөнхнаст (088), цоожлогч ШТГ Ц.Наранхүү (069) анд нартаа болон багийн нийт хамт олонд халуун талархал дэвшүүлье.

Тайлбар: УТГ- улаан тэмдэгтэй гишүүн, ХТГ- хөх тэмдэгтэй гишүүн, ШТГ- шар тэмдэгтэй гишүүн

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Т.Отгонбаатар Б.Алтантулга Т.Энхтөр Э.Даваасүрэн Ч.Базар М.Урсгал Г.Бат-Оргил Д.Мөнхнаст Ц.Наранхүү С.Бадрал Г.Ганбаяр Д.Баасансүрэн Ч.Мажигсүрэн Ж.Октябрь Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат
Т.Отгонбаатар
  • 981 км дутуу
  • 278 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Алтантулга
  • 134 км дутуу
  • 1125 км
  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 112 км дутуу
  • 1147 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
Ч.Базар
  • 2058 км
  • 16
  • 0
  • 0
  • 1
  • 0
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ч.Мажигсүрэн Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8375 км
Ц.Наранхүү Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3562 км
Зүгээр л жий!