Нарлаг бус үүлэрхэг өглөө боллоо. Манайхан хотоос жирийтэл жийсээр Жигжид зуслан дээр 8.30- 8.50 цагийн хооронд ирлээ. Гүнтийн давааны замд 18 дугуйчин 9.10 цагт гарав. Даваан дээр таталт хийлгүй шууд Шижир багийн дэлгүүр хүртэл жийхийг багийн ахлагч Ч.Мажигсүрэн хэллээ. Энэ удаагийн аяллыг 2 автомашин дагалдан дэмжих боллоо.
Зураг 1. Аяллын ахлагч УТА Ч.МажигсүрэнАвтомашинтай даваа даваад харж байхад аяллын цувааны эхний дугуйчин 9.36 цаг, сүүлийн дугуйчин 9.50 цагийн хооронд л даваа уруудан шурхийн өнгөрч байв. Салхины хүч сул байсан. Гэхдээ манайхан сөрж жийлээ. Батсүмбэрийн засмал замыг хөндлөн гарч Гуравын давааны уужим өгсүүрт жийсээр 11.30 цагт даваа дээр гарав.
Зураг 2. Гуравын даваа өөдДоош уруудан Нарийний голын хөндий өгсөн гуравын зэрэг бага шиг суурингийн хаяагаар өнгөрч Сүүжийн амралт дээр 13.00 цагт ирлээ. Энд халуун хоол идэх гэсэн боловч ”хоол зардаггүй” юм билээ. Манай нэг гишүүний аав, эгч нар нь амралт дээр амарч байсантай таарав. Энд дурсгалын зураг татуулж амсхийгээд 14.10 цагт хөдөлллөө.
Зураг 3. Гуравын даваа өөдГазрын уруу, араас түлхэх салхины аясаар манайхан ч жирийгээд тасрав. Гуравын даваа дээр 15.10 цагт гарчихав. Доош уруудан зарим нь замд хуушуурдаж, нэг хэсэг нь Шижир баг хүртэл жийлээ. Толгойтын даваа дээр биднийг гарч ирэхэд цаг 17.30 болж байлаа. Аяллын зарим гишүүд Гүнтийн даваагаар давж хот руу явсан болно. Нар уулын цаагуур орохуй намрын сэрүү татна. Даваа уруудан хотын зах орохуй дор үдшийн бүрий нөмөрч 19.30 цаг болж байлаа. Аяллын зай 126 км. Замын ангилал 2В. Энэ аяллаас хөх тэмдэгтэй нэг гишүүн “төрлөө”. Мөн 3 бүсгүй дугуйчин жийсэн болно.
Зураг 4. Манай баг. Сүүж амралтГруппийн аяллыг автомашинтай дэмжин оролцсон Б.Баясах бүсгүй, анхны аялалдаа бахархалтай жийсэн шинэ гишүүн Б.Алтантулга бүсгүй, аялагч гишүүн болсон Т.Энхтөр (207) болон багийн ахлагч УТГ Ч.Мажигсүрэн (036), гэрэл зурагчин ХТГ Д.Мөнхнаст (088), цоожлогч ШТГ Ц.Наранхүү (069) анд нартаа болон багийн нийт хамт олонд халуун талархал дэвшүүлье.
Тайлбар: УТГ- улаан тэмдэгтэй гишүүн, ХТГ- хөх тэмдэгтэй гишүүн, ШТГ- шар тэмдэгтэй гишүүн
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.