Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
УТА Ч.Мажигсүрэн
Намрын сэрүү орсон нартай өглөө дүнжингаравын үүдэнд 18 аялагчид цуглан 8 цаг 10 минутад аялалаа эхлүүллээ. Анх удаа явж байгаа 6 хүн 2 дахиа явж байгаа 2 тэр дундаа Хар хорины 3 өсвөрийн тамирчин тэмцээнд орохоосоо өмнө бидэнтэй нэгдсэн байлаа. Заавар зөвлөмжөө өгөөд дүнжингараваас бөөн групп болон гачуурт зүг намрын сэрүүн салхи хагалан жигд хурдтайгаар жийлээ. Гачууртын зам талдаа орж байхад Эрдэнээ хүү биднийг нэхэн ирсэнээр 19 үүлээ
8:58-д Гачуурт суурингийн эцэст ирлээ. Эндээс шинээр нэгдсэн нэгд маань ажил гарсан тул буцав. Цааш хөдөө замруу орно буцах аргагүйг анхааруулахад бүгд цааш замаа дуусгахаар шийдсэн нь бахдалтай. Говь амралтруу эргэн чулуутай шороон замаар өгсөн элдвийг ярилцан инээж хөөрөн нэгэн тэмпээр замыг идсээр. 94км 3 том даваатай энэ аялалд дугуйчин хоёр эгчдээ жаал санаа зовж байсан ч хойноос нь явахад бараа нь харагдахгүй байсаар бөөндөө зогсож байхыг хараад сэтгэл амрав. Хаагуур салахаа хоорондоо хэлэлцэх хэрэгтэй болов. Учир нь урьд жил явсан энэ аялал зураг шигээ яваагүй болж таарав. Бид зураг дээрх шигээ явж үзэхээр шийдэн цааш хөдлөв.
11:10-д зорьсон салдаг зам дээрээ ирэн Нурамтын даваа өгсөн замд тааралдах хашааг даван ой руу оров. Энэ зам эгц ч гэлээ богинохон ажээ. Бүдэг зам даган эгц өөд жийж хүчээ үзэх нь үзэж түрэх нь түрэв. Цэвэр агаар ,чийг, ургамалын үнэр, ойн чимээ, халуун ч биш хүйтэн ч биш таарсан цаг агаар, элдвийн нисдэг бидэнд дурласан шавьжгүй, байгалийн сайхан.
12.21 Нурамтын даваа шинэ залуу биднийг загнан сайхан зураг авч өгөв. Нэг зурагчинтай хамт яваа л юм байна. Одоо уруудна. Өгссөний шагнал уруудах. Салхи татуулан уруудах нь дугуйчин хүний кайф тэр дундаа мөрөөдлийн багийнхны ганц давуу тал болдог үе. Даваанаас нисэж уруудсаар голд тулан завьдах нь завьдаж уртын үсрэлт хийх нь хийж нүцгэн хөлийн гоо үзэсгэлэн үзүүлж хүйтэй ус туулж хүчээр хийх улны мянган чулууны массажанд шаналах авч бидэнрүү харан шал худлаа инээх нь хөгжилтэй. Энд Төгөлдөр Давааcүрэн гишүүд биднийг угтав. Эндээс 2 гишүүнд маань ажил гарсан учир Улиастайн хөндийрүү буцав. Цааш Хадатын давааруу дайрав.
15:15 Хадатын давааруу дугуй, алхалтын спортыг хослуулан мацсаар гарцгаалаа. Энд манай нэг гишүүн Чинболд уламжлал ёсоор инээд алдсаар угтаж мурилзан жийсээр нэгдэв. Хадатын чулуутай уруу бүгд нисэцгээж зарим нэг нь салга болох нь болж заримых нь тоормозны диск улайсч зарим нь накладаа дуустал базжээ.
16:56 Шаргын даваан дээр гарцгааж гэр нэгэнт хаяанд иржээ. Нар доошилж сүүдэр гарахуйд хүйтэн уур амьсгал нөмрөн авлаа. Тэр чигтээ уруудаж өнхөрсөөр
17:30 д Жигжид орлоо. Энд аялал дуусан хотын зүг групп болон уулын дугуй хүржигнэх чимээг цууриатуулан 60км/цаг барин гэрийн зүг одлоо.
Намрын сайхан налгар өдөр хамтдаа 100км сайхан аялсан бүх гишүүддээ баярлалаа Өөрийгөө ялан дийлсэн бүх шинэ гишүүддээ баяр хүргье. 2 удаа дугуй хагарсныг эс тооцвол эвдрэл гэмтэлгүй осолгүй сайхан аялал боллоо. Өөрсдийн авсан зургаа сэтгэгдэл дээр оруулаарай.