Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Тэнгэр цэлмэг намрын шар нар ээсэн таатай өдөр боллоо. Олон хоног уулзаагүй андууд дахин цуглаж манай багийн 29 дугуйчин 9.20 цагт аяллын замдаа гарав. Аялагч гишүүн П.Золзаяа (198) автомашины дэмжлэг үзүүлэн Шар тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) бид хоёрыг тээвэрлэн хамтдаа аялав.
Шинэ гишүүд олон байлаа. Уламжлал ёсоор Жигжид зуслан дээр эхний таталт хийлээ. Багийн гишүүд гялалзаад л ... жавхаатай жийгээд ирэв. Энд Шар тэмдэгтэй гишүүн Т.Баярсайхан (038) анд биднийг угтав.
Майхан толгой хүрч, нэг гишүүн ажилтай тул хот руу буцлаа. Давааны зам шавартай байв. Манай автомашин зүтгэж, дугуйчид маань дэм өгөн түрсээр даваа дээр 11.00 цагт гарлаа. Манайхан ч араас төдөлгүй ороод ирэв. Группийн админ, Хөх тэмдэгтэй гишүүн Н.Ууганбаяр (022) аяллын цувааг цоожлов. Түүдэг гал асааж хээрийн амттай цай чанаж, аялагч бүр үдийн хоол идэн өнгөрсөн зуны аяллын сонин сайхныг хуучлан тааваараа сайхан амрав. Мөн аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдэг гардуулж бүгд баяраа тэмдэглэв. Нэгэн гэр бүл болон ижилдэн дассан бидний аялал "час хийсэн амттай" юугаар ч үл солих аз жаргалын уур амьсгалаар дүүрэн байв. Багийн хамт олон ирсэн замаар буцаж УБ хотод ирж намрын нээлтийн аялал амжилттай болж өнгөрлөө. Аяллын явцын зургийг Хөх тэмдэгтэй гишүүн, аялагч фото зурагчин Д.Мөнхнаст (088) авсан болно.Бидэнтэй нэгдэн аялсан шинэ гишүүд болон аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүд та нартаа халуун баяр хүргье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Б.Алтан-Оргил | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2398 км |