Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #13 - ЗҮҮН АЦЫН ДАВАА БА ГҮЗЭЭЛЗГЭНЭ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/131
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
84 км
Давааны тоо
2
Өндөр авалт
978 м
Өндөр алдалт
-974 м
Их өгсөлт
11.7 %
Их уруудалт
-16.9 %
Оролцогчдын тоо
21
Эхлэх цаг
2019 оны 7 сарын 20 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Таван шар BSB дэлгүүрийн талбай
Цуглах цэгийн солбицол
47.910222, 106.816861
47°54'36.8"N, 106°49'0.7"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өглөө товолсон газраа цуглан, Таван шараас 8.15 цагт жийлт эхэллээ. Манай баг 23 дугуйчинтай байв. Орбит улмаар Найрамдалын замаар жигд хэмнэлээр жийсээр Бор толгой тонгойн таталт хийлээ. Бидэнтэй хамт жийхээр ирсэн хоёр шинэ залуу маань замаас буцсан мэдээг цоожлогч хэлэв. Бид 21 дугуйчин аяллаа үргэлжлүүлэв.

Зураг 1. Аяллын замдаа найрсаг зочломтгой айлаар буув
Аялагч гишүүн Д.Цолмон (193)-гийн авга эгчийн уужим хашаа, тохилог байшин саравчинд өглөөний цай ууж, амтат хайлмаг, салат, боов, жимс, чихэр тэргүүтэнээр дайлуулан амарлаа. Манай группийн аяллыг хүндэтгэн биднийг чин сэтгэлийн угаас дайлсан найрсаг бүсгүйчүүд Д.Рэнцэнханд, Д.Янжин нарт баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлье.

Зураг 2. Найрамдалын хойд давааны замд
Манай баг цааш хөдлөн Найрамдал зуслангаар дайран хойд даваа өөд жийсээр 10.40 цагт гарлаа. Даваа уруудан Шижир багийн дэлгүүр дээр хальтхан таталт хийгээд Ар Гүнтийн амны баруун салаагаар өгсөв. Эндээс хоёр гишүүн ажилтай тулд Гүнтийн давааны замаар салан хот руу (74 км) жийлээ. Нар шарж байлаа, салхи үгүй бүгчим хөндийн өгсүүрт махийсаар Зүүн ацын даваа дээр 13.10 цагт гарч, үдийн хоол идэв. Мөн гүзээлзгэнэ хайж бас түүж, хүн бүр л хангайн хишгээс хувь хүртэж чадсан билээ.

Зураг 3. Дээд хяр
Мөн маргааш өглөө УБ хотоос эхлэх "21 аймаг - II" багийн гишүүдийг гарган өгч, аяллын бэлэг өгч, аян замын ерөөл өргөлөө. Ирсэн замаар уруудан 250 м орчим өгсөөд Дугуйчдын даваа дээр ирэв. Уруудан Майхан толгой, Жигжидийн замаар буудсаар УБ хотод 16.00 цагт ирж, энэ удаагийн зуны жийлт амжилттай дууслаа. Жийлтийн зай 84 км. Замын зэрэглэл 2А.

Нэг аялагч гишүүн бахархалын хуудсаа нээж, бас нэг Шар тэмдэгтэй гишүүн "төрлөө". Аяллын явцын зургийг хөх тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) авч, аяллын явцын бичлэгийг улбар шар тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) хийж, аяллын цувааг шар тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) анд бат "цоожилсон" билээ. Баг хамт олондоо баяр хүргье, бид хамтдаа сайхан жийлээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Энхбаяр Г.Гүндалай С.Энхсайхан Ч.Базар О.Дарьхийхүү А.Батхуяг Ж.Ванчинсүрэн А.Энхжин Г.Түвшинтөгс М.Урсгал Г.Бат-Оргил Д.Мөнхнаст Ц.Наранхүү Г.Ганбаяр Ч.Мажигсүрэн Ж.Октябрь Д.Цолмон У.Одбаяр П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
Ц.Энхбаяр
  • 2610 км
  • 22
  • 2
  • 0
  • 1
  • 0
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
С.Энхсайхан
  • 1414 км
  • 11
  • 0
  • 0
  • 2
  • 1
Ч.Базар
  • 2058 км
  • 16
  • 0
  • 0
  • 1
  • 0
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
О.Дарьхийхүү Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1270 км
Зүгээр л жий!