Аяллын тэмдэглэл
Өглөө товолсон газраа цуглан, Таван шараас 8.15 цагт жийлт эхэллээ. Манай баг 23 дугуйчинтай байв. Орбит улмаар Найрамдалын замаар жигд хэмнэлээр жийсээр Бор толгой тонгойн таталт хийлээ. Бидэнтэй хамт жийхээр ирсэн хоёр шинэ залуу маань замаас буцсан мэдээг цоожлогч хэлэв. Бид 21 дугуйчин аяллаа үргэлжлүүлэв.
Зураг 1. Аяллын замдаа найрсаг зочломтгой айлаар буувАялагч гишүүн Д.Цолмон (193)-гийн авга эгчийн уужим хашаа, тохилог байшин саравчинд өглөөний цай ууж, амтат хайлмаг, салат, боов, жимс, чихэр тэргүүтэнээр дайлуулан амарлаа. Манай группийн аяллыг хүндэтгэн биднийг чин сэтгэлийн угаас дайлсан найрсаг бүсгүйчүүд Д.Рэнцэнханд, Д.Янжин нарт баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлье.
Зураг 2. Найрамдалын хойд давааны замдМанай баг цааш хөдлөн Найрамдал зуслангаар дайран хойд даваа өөд жийсээр 10.40 цагт гарлаа. Даваа уруудан Шижир багийн дэлгүүр дээр хальтхан таталт хийгээд Ар Гүнтийн амны баруун салаагаар өгсөв. Эндээс хоёр гишүүн ажилтай тулд Гүнтийн давааны замаар салан хот руу (74 км) жийлээ. Нар шарж байлаа, салхи үгүй бүгчим хөндийн өгсүүрт махийсаар Зүүн ацын даваа дээр 13.10 цагт гарч, үдийн хоол идэв. Мөн гүзээлзгэнэ хайж бас түүж, хүн бүр л хангайн хишгээс хувь хүртэж чадсан билээ.
Зураг 3. Дээд хярМөн маргааш өглөө УБ хотоос эхлэх "21 аймаг - II" багийн гишүүдийг гарган өгч, аяллын бэлэг өгч, аян замын ерөөл өргөлөө. Ирсэн замаар уруудан 250 м орчим өгсөөд Дугуйчдын даваа дээр ирэв. Уруудан Майхан толгой, Жигжидийн замаар буудсаар УБ хотод 16.00 цагт ирж, энэ удаагийн зуны жийлт амжилттай дууслаа. Жийлтийн зай 84 км. Замын зэрэглэл 2А.
Нэг аялагч гишүүн бахархалын хуудсаа нээж, бас нэг Шар тэмдэгтэй гишүүн "төрлөө". Аяллын явцын зургийг хөх тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) авч, аяллын явцын бичлэгийг улбар шар тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) хийж, аяллын цувааг шар тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) анд бат "цоожилсон" билээ. Баг хамт олондоо баяр хүргье, бид хамтдаа сайхан жийлээ.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Энхбаяр
Г.Гүндалай
С.Энхсайхан
Ч.Базар
О.Дарьхийхүү
А.Батхуяг
Ж.Ванчинсүрэн
А.Энхжин
Г.Түвшинтөгс
М.Урсгал
Г.Бат-Оргил
Д.Мөнхнаст
Ц.Наранхүү
Г.Ганбаяр
Ч.Мажигсүрэн
Ж.Октябрь
Privacy
Д.Цолмон
Б.Насанбат
П.Золзаяа
Э.Ожго