Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #13 - ШУРГАЙТЫН ДАВАА БУЮУ БАЯН ГОЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/130
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
149 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1620 м
Өндөр алдалт
-1617 м
Их өгсөлт
11.7 %
Их уруудалт
-14.4 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2019 оны 7 сарын 6 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Шархадны автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.934472, 107.005889
47°56'4.1"N, 107°0'21.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Ачаатай дугуй, иж бүрэн өвч "зэвсэглэсэн" энэ унааны эерэг болоод сөрөг талыг бид мэднэ. Гэхдээ аялагч хүн унаагаа мэдэрч чадвал ачаатай дугуй нь аялахад маш тавтай, тохилог унаа билээ. Үүнийг манай баг энэ удаагийн аяллаар бүрэн харуулж чадлаа. Бид нар хоёр өдөрт 149 км аяллын зам тууллаа. Эвсэг, нэг нэгнээ гэсэн дулаан халуун сэтгэлийн биелэл аяллыг амжилттай болох гол түлхүүр байсан юм. Мөн хоногийн аялалд бүрэн ачаатай дугуй жийж аяллын замын бахархал болсон дайчин бүсгүйчүүд Д.Цолмон (193), П.Золзаяа (198) нарт халуун баяр хүргье. Багийн хамт олондоо талархал илэрхийлье.

7 сарын 6 өдөр, Бямба гариг
Өглөө 8.10 цагт тогтсон газраа цуглан аялал эхлэв. Манай баг 8 хүнтэй байв. Цэлмэг тэнгэр, өглөөний нар өмнө зүгээс салхилах салхи араас дэм өгөн ачаатай дугуй унасан манай цуваа Улиастай гол өгсөн жийж билээ. Шууд л "Еэвэнгийн" дэлгүүр дээр эхний таталт хийлээ.

Зураг 1. Манай баг. Еэвэнгийн дэлгүүр дээр ирлээ
Баруун голыг дугуйтайгаа жийж, бас туулж гаталлаа. Бурхант хошууны зүүн талаар Улиастай гол өгсөн бас голоо гарлаа. Энд бүгд л хөлөө усанд норгож сайхан "цайрлаа". Зүүн гол гатлан Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хил нэвтрэв. Санасныг бодоход энэ удаа зам бараг хуурай, шавар үгүй байв. Наран шарна, цуваа өгсөн урагшилна.
Зураг 2. Манай багийн гишүүд... нэг цэгээс
Удалгүй "концерт" эхэллээ дээ. Пүн хийсэн халуун голын хөндийд хуралдан, салхи хаа нэгтээ нуугдан, замын ховилоор ус урсана, биднийг тойрон шумбагч онгоц мэт хөхтүрүү эргэлдэн, шун хийн дайрч байв. Харин ч энэ нь бидэнд нэмэр болж амсхийлтийг мартан зүтгэнэ. Дарьхинтын давааны амнаас урсах Улиастай голын эх дээр хальтхан татаад Шургайтын даваа зорих шавар, чулуу бүхий замаар манайхан зүтгэв.

Зураг 3. Дарьхинтын давааны доод ам
Аялагч гишүүн М.Урсгал (194)-ын Шарга морьтын даваатай халзагнан жийсэн хэдэн удаагийн бэлтгэлийн үр дүн гарч байлаа. Шургайтын даваа дээр 13.11 цагт гарч ирлээ. Бас л нам гүм, дайсны онгоцууд эргэлдсээр, зарим нь толгойгүй болж годройтон унана.

Зураг 4. Шургайтын даваа
Өдрийн хоолоо идээд даваа уруудлаа. Огцом уруу, бас том чулуу яг л "гол" мэт байсан тул дугуйтай уруудах боломж маш бага байлаа. Түрээд л, өнхрөөд л, бас бууж түрээд л бүтэн цаг уруудан хөндийд орж ирэв. Адгийн гол гатлав, Шургайтын голыг 3 удаа гатлав, Баян голыг нэг удаа усаар бас модон гүүрээр гарч Хүрхэрээ гол гатлан Баян голын эрэг дээр 17.00 цагийн үед отоглов. Энэ өдөр бид 64 км бараг л "замгүй" зам туулжээ.

Зураг 5. Манай отог. Баян гол
Цайгаа уучихаад М.Урсгал гишүүн (76 км)-ийг төлөвлөгөө ёсоор Батсүмбэр сум руу үдэв. Голын харгиа, намуун салхи, шумуулгүй орчин, майхан, түүдэг гал, аргалын утаа май, амттай оройн хоолнууд, бяцхан тулга ... шөнө дунд хүртэлхи хөөрөлдөөн, тайван шөнө болж билээ.

7 сарын 7 өдөр, Ням гариг
Өглөө Баян голын эрэг дээр, үдээс хойш гэртээ ... үнэхээр хурдан хүлэг, унадаг дугуйндаа баярлалаа.

Зураг 6. Баян голын ам уруудах зам
Отогоо буулган өглөөний цай хоолоо хийж идээд 9.20 цагт хөдөллөө. Ердөө 2 км зам ч туулалгүй Баянголын хөндийн айлууд руу ороод ирлээ. Баянгол сууринд амсхийгээд УБ хотын зүг гарлаа. Хүйн голыг туулан засмал замтай нийлэн Ногоонтолгой суурин хүрч хуушуурдаад хөдлөв.

Зураг 7. Өдрийн хоол, хуушуур хүлээв
Гүнтийн даваа өөд зурайх засмал зам руу салж Шижир баг хүрч амсхийгээд Толгойтын даваа руу өгсөв. Тэнгэр бүрхэж шивэрээ бороо орж эхлэв. Хотоос манай группийн гишүүд даваа дээр угтахаар гарсан мэдээ ирлээ.

Зураг 8. Толгойтын даваа руу
Манайхан нэг л амьсгаагаар Толгойтын даваа өөд зүтгэж 14.20 цагт гарч ирлээ. Биднийг угтан Ч.Мажигсүрэн (036), Г.Ганбаяр (118), Д.Баасансүрэн (143) нар (50 км) ирлээ. Нэг гишүүн маань аялагчийн шар тэмдэгээ Толгойтын даваа дээр гардан авлаа. Бороо ч зогсов. УБ хотын захад 16,40 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын нийт зай 149 км. Замын зэрэглэл 2В.

ТАЛАРХАЛ
Энэ аяллын хамгийн том бахархал мэдээж манай 2 бүсгүй дугуйчин байв. Мөн бүсгүйчүүдээ хамгаалан У.Одбаяр (055) гишүүн цоожилж, багийн эрчүүд гол гатлах үед ачаатай дугуйг нь түрэх, даваа уруудан тосон бууж ачаатай дугуйг нь авах гэх мэтээр туслаж, дэмжиж явлаа.

Зураг 9. Аялал дуусаж байна. Угтан тосож авсан анд нарын хамт. Толгойтын давааны өвөрт
Манай 2 бүсгүй аяллын ачааллыг бүрэн дааж, нэр төртэй аялсан гэдгийг онцлон тэмдэглэе. Аяллын явцын зургийг аялагч гишүүн Ж.Ванчинсүрэн (091), Д.Цолмон (193), М.Урсгал (194) нар авсан болно.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Ганбаяр Д.Баасансүрэн Ч.Мажигсүрэн М.Урсгал Ж.Ванчинсүрэн Д.Ганбат Н.Төгөлдөр Д.Цолмон У.Одбаяр П.Золзаяа Э.Ожго
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11207 км
  • 82
  • 15
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12057 км
  • 79
  • 5
  • 3
  • 2
  • 6
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!