Группийн түүх: 2019 оны II улирлын тайлан (зураг)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Зуны нэгэн гайхалтай өдөр ийнхүү аялагч гишүүн Г.Гүндалай Ц.Энхбаяр хоёул Өмнөговь аймгийн чиглэлд 6-р сарын 27 өдрийн өглөө 7цагт УБ хотоос гарав.
Нар хур тэгширсэн сайхан өглөө байлаа. Чийг үнэртэж адуу янцгаасан хөдөө талд гараад жийлээ. Салхи бидний талд орж араас түрэн өөд газар(35км цаг) урууд(60км цаг) тэгш газар(55-60км цагын хурдтайгаар өглөөн сэрүүнд сүнгэнсээр нэг л мэдхэд хөшигтийн хөндий ороосон байлаа. Өлсөж цангаж ядарсан зүйлгүй тул тэр эрчээрээ явсаар 10:00цагт ногоон даваан дээр гарч хэсэг татав хотоос гараад 80км явцан байдаг шүү. Хэсэг амсхийж дахин тэр л эрчээрээ цааш давхина. Ширээ гол дээр ирж дахин хэсэг татаад цааш явав. Яг л бидний хүсэн хүлээсэн зуны сайхан өдөр болж нялх таана газрын өнгийг чимж ногоорон харагдана, салхи мөн адил бидний араас л байлаа. Бэлтгэл сайн байсан тулдаа ядрахгүй урагшилна, Зуны сайханыг мэдэрч жаал юм ярин инээж хөөрч явсаар (Довын гуанз)-н дээр 1цагт ирэв. Сайхан хооллоод амраад авав.
Цаг шахуу амарч аваад цааш хөдлөн явав. Тэнгэр бүрхэж чийг үнэртэн бороо ганц нэг дуслана. Бидний эхний зорилго (Дундговь аймаг) орж хонох байлаа, цаг эрт тул тайван жийлээ. Нэг л мэдхэд 240км-ийг туулан Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд ирэв. Өвөөгийндөө ирж өвөө эмээдээ үнсүүлж урам орж аваад Дундговь аймгийн төврүү 2цаг гаран жийгээд 19:20минутад ирэв зураг татуулан зуны дулаахан нам жимийг мэдрэн тэр хавиар танилцан жаал жийгээд ахындаа очин сайхан амрав. Ожго ах ярьж маргаашын явах зөвлөгөө өгч км-ийг бодон урам өгөв. Өглөө болж гэрийн эзэгтэй хоол хийж өгөн гаргаж өгөв. Салхи үлээж сэрүүхэн байв, Хурдан шарга азраганы хөшөөн дээр зураг татуулан 05:00 цагт Дундговь аймгийн төвөөс гаран ширүүхэн салхийг сөрөн жийв. 50км-ийг нилээн тэсвэр тэвчээрээр туулан Луус суманд 09:20минутанд ирэв салхинд цохиулсан тул нилээн бараагаад хэсэг амраад нэгэнт л эхэлснээс хойш дуусгана хэмээн цааш жийв. Гэтэл салхи бидний талд орон баярлуулан эрч хүч оров. Дугуйчин хүнд тэр тусмаа хол аялаж явахад салхи бидэнд хамгийн их нөлөө үзүүлдэг билээ.
Засмал зам эвдрэлтэй тул хаасан байсан тул 30 гаран км-ийг шороон замаар туулав. Говьд яваа тул элс их, дугуй хүн хоёрын хүчийг их авна. Засмал замтай нийлж аваад салхиндаа түрүүлэн сүнгэнэн явсаар нэг л мэдэхэд Дундговь аймгаас гараад 120км яван Цогт-Овоо суманд ирэв. Өдрийн цайгаа ууж амарч аваад 2:00 цагт хөдлөн цааш их хөндийгөөр явна. Бидэртэн шаргалтан зэрэглээн дундуур зурайсан засмалаар аз жаргалтайгаар урагш зүтгэнэ.
Дугуйнууд минь аргагүйл итгэл дааж эвдрэл гэмтэлгүй байлаа тэнгэр бүрхэг сэрүүн салхитай тул халууцах зүйлгүй сүнгэнэнэ. Оройн 20:00цагт зорисон газар болох (Өмнөговь аймагт) ирлээ. Хүссэнээ гүйцэтгэсэн баатрууд шиг л аз жаргалаар дүүрэн Админ:
Ojgo Erdenebat ахруугаа ярин мэдээ өгөөд сэтгэл уужран, зураг татуулаад ахындаа очиж амраад оройн сэрүүнд Даланзадгад хоттой танилцаж маргааш нь үзэсгэлэнт Ёлын ам Гурвансайхан уултай танилцан зорисон хэргээ бүтээгээд гэрийн зүг буцлаа. Нийт км-ээ бодов (600) км-ийг нэг хоногт л туулсан байв.
Энэ аялалд явахад дэмжиж тусалсан УУДАГ-ийн бүх гишүүддээ баярлалаа. Өмнөх өөрийн босгосон ханаа нурааж чадвал хүн бүхэн зорилгодоо хүрч чаддаг юм.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Г.Гүндалай | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2626 км |
Ц.Энхбаяр | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1540 км |