Аяллын тэмдэглэл
Өглөө товлосон газраа цуглан жийл 9.15 цагт эхлэв. Манай багт 21 дугуйчин (3 эмэгтэй) нэгдлээ.
Баянтөхөмийн амны айлууд дундуур жийсээр аажмаар Гүнжийн хоолойн шороон замд оров. Тэнгэр хэсэг бусаг үүлтэй байсан тул нарны сарнимал цацрагын туяан дор, салхи нь бараг үгүй "бүхчим" орчинд бага зэрэг халууцан Баянтөхөмийн амны зүүн салаа өөд өгсөн жийлээ.
Зураг 1. Манай баг. Баянтөхөмийн амХамарын даваа гэж нутгийнхан нэрлэсэн давааны "цагаан" замаар өгссөөр даваа дээр 11.40 цагт гарав. Модны сүүдэрт тухлан, агаарын цэвэр, сэвшээ салхи, хангайн үзэмжийг магтан үдийн хоол идэж амрав. Энэ үед хотоос оройтон гарсан нэг гишүүн маань бидэн дээр ирсэн.
Зураг 2. Манай баг. Баянтөхөмийн амны зүүн салааМодон дундуурхи замаар даваа уруудан хяр дээр гарч ирээд цааш огцомхон уруу болгоомжтой бууж, уулын шороон замаар тоос татуулан "ниссээр" Урд Баян голын ам руу орлоо.
Зураг 3. Даваа уруудах ойн замаарУлиастай голын модон дунд саатан, голын усанд орж, усаар байлдан хөгжилдөн амараад 13.20 цагт УБ хотын зүг гарлаа. Улиастайн айлуудын гудамжаар орж иртэл пүн хийсэн халуун нөмрөн авав. Дүнжингаравын дугуйн замаар жийсээр хотод 15.00 цагт ирж жийлт амжилттай дууслаа. Жийлтийн зай 67 км.
Зураг 4. Хотын зүг буцах замдБидэнтэй анх нэгдэн аялсан А.Оргил, аялагч гишүүн болсон У.Найданцэрэн (204), О.Маралгоо (205) охин, цуваагаа хамгаалан найдвартай цоожилсон Хөх тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) болон багийн нийт анд нартаа талархал дэвшүүлье. Жийлтийн явцын зургийг Хөх тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) авсан болно.
Зураг 5. 2018 он 4-6 сар, II улирал
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Б.Насанбат
У.Найданцэрэн
А.Оргил
О.Маралгоо
Д.Ганзориг
М.Алтан-Өлзий
Ц.Энхбаяр
Ж.Ванчинсүрэн
С.Гарьд
Г.Гүндалай
М.Урсгал
Д.Мөнхнаст
Ц.Наранхүү
Г.Ганбаяр
Б.Батжаргал
Ж.Октябрь
Н.Төгөлдөр
Д.Цолмон
У.Одбаяр
П.Золзаяа
Э.Ожго
У.Найданцэрэн
- 827 км дутуу
- 432 км
- 6
- 0
- 0
- 0
- 0
А.Оргил
- 771 км дутуу
- 488 км
- 8
- 0
- 0
- 0
- 0