Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #79 - МАЙХАН ТОЛГОЙ БУЮУ ЗУНЫ ХААЛТ 2019 ОН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/127
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
50 км
Давааны тоо
1
Өндөр авалт
473 м
Өндөр алдалт
-472 м
Их өгсөлт
9.1 %
Их уруудалт
-9.1 %
Оролцогчдын тоо
17
Эхлэх цаг
2019 оны 6 сарын 15 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Зургаан буудал Оргил худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.962472, 106.917472
47°57'44.9"N, 106°55'2.9"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Шивэрээ бороотой өглөө боллоо. Товлосон газар руу жийж явтал хотын хойд хэсгээр зам хуурай байв. Манайхан Оргил төвийн талбайд цуглаж 9.20 цагт аялал эхлэв. Зуслангийн замаар жийж явахад түр зуурын бороо орж, араас салхи дэмжин салхилсан таатай мөч үргэлжлэн Жигжид зусланд хүрээд ирлээ.

Зураг 1. Манай баг. Майхан толгой
Аяллын удирдагч админ Ч.Мажигсүрэн (036)-гийн заавараар Дугуйчдын даваа руу бид хөдөллөө. Шивэрээ бороо, нарс модны онцгой танил үнэр, харьцангуй нойтон ч саад болохооргүй уулын замаар өгсөж 11.00 цагт даваа дээр гарав. Модон дор гал түллээ. Аялагч гишүүн Д.Цолмон (193) багийн гишүүдийг аагтай сүүтэй халуун цай, амттай салат, хуушуураар дайлав. Бороо ширүүсэх маягтай болсон тул даваа уруудан Шарга морьтын зуслан руу салхи сөрөн жийлээ. Аялагч гишүүн М.Урсгал (194)-ийн зуслангийн байранд очиж буудаллав.

Улбар шар тэмдэгтэй гишүүн У.Одбаяр (055) гахайн дарсан мах, аялагч гишүүн М.Урсгал (194) тахиан шарсан махаар биднийг дайлав. Үдийн хоол, сайхан амттай байлаа. Мөн унадаг дугуйнуудыг усаар шүршиж угаалаа. Бие биедээ баяр хүргэн аялагчийн тэмдэг, бэлэг дурсгалын зүйл гардуулав. Мөн группийн лого-г унадаг дугуйн дээр наах зориулалтаар хэвлэж Улбар шар тэмдэгтэй гишүүн Э.Уянга (074) гишүүдэд тарааж өгөв. Мөн аялагч гишүүн О.Дарьхийхүү (050), А.Гүндалай (082), Г.Ганбаяр (118) нар бидэн дээр ирлээ.

Зураг 2. Манай баг. Доод Шарга морьтын зуслан
Энэ оны эхний хагас жилд бид өдрийн, хоногийн, олон хоногийн 23 аялал зохиож, 2642 км аяллын зам хамтдаа туулж, аялалд 495 дугуйчин оролцжээ.

Гал түлсэн дулаахан байшинд, тойрч суугаад өнгөрсөн аяллын адал явдал, хөгжилтэй, дурсамжтай түүх хуваалцан манайхан сэтгэл өөдрөг энэ өдрийг өнгөрөөсөн билээ. УБ хотын зүг салхи сөрөн хамдаа жийсээр 15.30 цагт хотын төвд ирэж, энэ жилийн зуны хаалтын аялал амжилттай дууслаа. Аяллын зай 50 км

Анхны аяллаа амжилттай дуусгасан шинэ гишүүн О.Маралгоо охин, Д.Эрхэмбаяр болон багийн нийт анд нартаа халуун талархал дэвшүүлье. Ийнхүү аялал, амжилтаар зузаан, хамт олноо гэсэн нинжин сэтгэлтэй бидний түүх үргэлжилсээр ... Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
У.Найданцэрэн Э.Баттуул Т.Энхтөр Ц.Тулгаа О.Маралгоо А.Энхжин Г.Гүндалай М.Урсгал Э.Уянга Ц.Наранхүү Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Ж.Октябрь Н.Төгөлдөр Д.Цолмон У.Одбаяр Э.Ожго
У.Найданцэрэн
  • 827 км дутуу
  • 432 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Баттуул
  • 581 км дутуу
  • 678 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
Т.Энхтөр
  • 112 км дутуу
  • 1147 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
О.Маралгоо
  • 1497 км
  • 17
  • 2
  • 0
  • 0
  • 0
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Э.Уянга Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4747 км
Ц.Тулгаа Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1300 км
Зүгээр л жий!