Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Шивэрээ бороотой өглөө боллоо. Товлосон газар руу жийж явтал хотын хойд хэсгээр зам хуурай байв. Манайхан Оргил төвийн талбайд цуглаж 9.20 цагт аялал эхлэв. Зуслангийн замаар жийж явахад түр зуурын бороо орж, араас салхи дэмжин салхилсан таатай мөч үргэлжлэн Жигжид зусланд хүрээд ирлээ.
Аяллын удирдагч админ Ч.Мажигсүрэн (036)-гийн заавараар Дугуйчдын даваа руу бид хөдөллөө. Шивэрээ бороо, нарс модны онцгой танил үнэр, харьцангуй нойтон ч саад болохооргүй уулын замаар өгсөж 11.00 цагт даваа дээр гарав. Модон дор гал түллээ. Аялагч гишүүн Д.Цолмон (193) багийн гишүүдийг аагтай сүүтэй халуун цай, амттай салат, хуушуураар дайлав. Бороо ширүүсэх маягтай болсон тул даваа уруудан Шарга морьтын зуслан руу салхи сөрөн жийлээ. Аялагч гишүүн М.Урсгал (194)-ийн зуслангийн байранд очиж буудаллав.Улбар шар тэмдэгтэй гишүүн У.Одбаяр (055) гахайн дарсан мах, аялагч гишүүн М.Урсгал (194) тахиан шарсан махаар биднийг дайлав. Үдийн хоол, сайхан амттай байлаа. Мөн унадаг дугуйнуудыг усаар шүршиж угаалаа. Бие биедээ баяр хүргэн аялагчийн тэмдэг, бэлэг дурсгалын зүйл гардуулав. Мөн группийн лого-г унадаг дугуйн дээр наах зориулалтаар хэвлэж Улбар шар тэмдэгтэй гишүүн Э.Уянга (074) гишүүдэд тарааж өгөв. Мөн аялагч гишүүн О.Дарьхийхүү (050), А.Гүндалай (082), Г.Ганбаяр (118) нар бидэн дээр ирлээ.
Энэ оны эхний хагас жилд бид өдрийн, хоногийн, олон хоногийн 23 аялал зохиож, 2642 км аяллын зам хамтдаа туулж, аялалд 495 дугуйчин оролцжээ.Гал түлсэн дулаахан байшинд, тойрч суугаад өнгөрсөн аяллын адал явдал, хөгжилтэй, дурсамжтай түүх хуваалцан манайхан сэтгэл өөдрөг энэ өдрийг өнгөрөөсөн билээ. УБ хотын зүг салхи сөрөн хамдаа жийсээр 15.30 цагт хотын төвд ирэж, энэ жилийн зуны хаалтын аялал амжилттай дууслаа. Аяллын зай 50 км
Анхны аяллаа амжилттай дуусгасан шинэ гишүүн О.Маралгоо охин, Д.Эрхэмбаяр болон багийн нийт анд нартаа халуун талархал дэвшүүлье. Ийнхүү аялал, амжилтаар зузаан, хамт олноо гэсэн нинжин сэтгэлтэй бидний түүх үргэлжилсээр ... Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.