Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #78 - ШИЛЖРЭНГИЙН ДАВАА БУЮУ АНДУУД

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/123
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
80 км
Давааны тоо
1
Өндөр авалт
707 м
Өндөр алдалт
-704 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-13.6 %
Оролцогчдын тоо
14
Эхлэх цаг
2019 оны 5 сарын 19 Ням гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Группийн Бямба гаригийн аяллыг "хойшлуулан", Ням гаригт Мерида УБ клубын аялалд нэгдэн хамт аялахаар болсон билээ. Өглөө манай багийнхан Гацуурт сууринд цуглаж 9.30 цагт аялал эхлэв. Нийт 25 дугуйчин, арын албаны 3 хүн нэг автомашины хамт аялалд оролцов.

Шар хоолойн ам өгсөн салхи сөрж жийсээр дундаа нэг таталт хийгээд шууд л Шилжрэнгийн даваа руу зүтгэлээ. Салхи араас дэмжин даваа өөд манай багынхан жийсээр 13.00 цагт гарлаа.

Зураг 1. Аяллын замд
Давааны өвөрт модон дунд нөмөр газар арын албаны баг буудаллаж хонины халуун хорхог хийж байлаа. Халуун кофе, цайгаар Мерида клубын аяллын менежер Ч.Нэмэхбуян бүсгүй биднийг дайлж, удалгүй тос даасан халуун чулуу, тэгээд сайхан амттай мах бэлэн болов. Андуудын хөгжилтэй яриа ой модон дунд цуурайтан, нөхөрсөг нэгэн халуун бүл үдийн хоол идэн тавтай амарлаа.

Зураг 2. Манай баг. Шилжрэнгийн давааны баруун өвөр
Даваа уруудсан ширэгтэй замаар сүнгэнэтэл өнхөрсөөр нам газар ирж таталт хийлээ. Нэг гишүүний дугуй хагарсан байв. Бүгд урд, хойд сүмбэн голоо шалгаж, дугуйндаа хий нэмэж бяцхан засвар хийгээд араас бас хажуугаас жишүүдүү салхилах салхины аясаар Их хуандий ам уруудав. Хар хошуугаа тойрч Гацууртын Монгол шилтгээний талбайд 14.10 цагт ирэв. Автомашинтай гишүүд урд салхи авч биднийг хамгаалан, Гацууртын замаар хоёр эгнээ болон жирийсээр Дүнжингарав дээр 15.20 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 80 км. Замын ангилал 2А.

Зураг 3. Даваа уруудах замд
Өнөөдөр аялагч гишүүн болсон С.Энхсайхан (203), бидэнтэй нэгдэн анхны аяллаа амжилттай дуусгасан шинэ гишүүн Б.Мөнхбат, А.Батболд, аяллын цувааг итгэлтэй цоожилсон аялагч (бас гэрэл зураг авсан) гишүүн Б.Батбаатар (186), үүрэгт ажлаа чадмаг гүйцэтгэн аяллын агшинг мөнхөлсөн Ногоон тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) болон багийн хамт олондоо халуун талархал дэвшүүлье. Хүн бүхэнд баяр бэлэглэсэн сайхан аялал боллоо.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Бас-Оргил А.Одхүү С.Энхсайхан М.Алтан-Өлзий О.Дарьхийхүү Б.Батбаатар Д.Ганбат Л.Батболд Д.Мөнхнаст Г.Ганбаяр Ч.Мажигсүрэн Ж.Октябрь У.Одбаяр Э.Ожго
Б.Бас-Оргил
  • 345 км дутуу
  • 914 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
А.Одхүү
  • 227 км дутуу
  • 1032 км
  • 12
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Энхсайхан
  • 1414 км
  • 11
  • 0
  • 0
  • 2
  • 1
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
Б.Батбаатар
  • 3223 км
  • 22
  • 1
  • 0
  • 1
  • 1
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Л.Батболд
  • 4779 км
  • 18
  • 3
  • 3
  • 1
  • 0
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!