Аяллын тэмдэглэл
Группийн Бямба гаригийн аяллыг "хойшлуулан", Ням гаригт Мерида УБ клубын аялалд нэгдэн хамт аялахаар болсон билээ. Өглөө манай багийнхан Гацуурт сууринд цуглаж 9.30 цагт аялал эхлэв. Нийт 25 дугуйчин, арын албаны 3 хүн нэг автомашины хамт аялалд оролцов.
Шар хоолойн ам өгсөн салхи сөрж жийсээр дундаа нэг таталт хийгээд шууд л Шилжрэнгийн даваа руу зүтгэлээ. Салхи араас дэмжин даваа өөд манай багынхан жийсээр 13.00 цагт гарлаа.
Зураг 1. Аяллын замдДавааны өвөрт модон дунд нөмөр газар арын албаны баг буудаллаж хонины халуун хорхог хийж байлаа. Халуун кофе, цайгаар Мерида клубын аяллын менежер Ч.Нэмэхбуян бүсгүй биднийг дайлж, удалгүй тос даасан халуун чулуу, тэгээд сайхан амттай мах бэлэн болов. Андуудын хөгжилтэй яриа ой модон дунд цуурайтан, нөхөрсөг нэгэн халуун бүл үдийн хоол идэн тавтай амарлаа.
Зураг 2. Манай баг. Шилжрэнгийн давааны баруун өвөрДаваа уруудсан ширэгтэй замаар сүнгэнэтэл өнхөрсөөр нам газар ирж таталт хийлээ. Нэг гишүүний дугуй хагарсан байв. Бүгд урд, хойд сүмбэн голоо шалгаж, дугуйндаа хий нэмэж бяцхан засвар хийгээд араас бас хажуугаас жишүүдүү салхилах салхины аясаар Их хуандий ам уруудав. Хар хошуугаа тойрч Гацууртын Монгол шилтгээний талбайд 14.10 цагт ирэв. Автомашинтай гишүүд урд салхи авч биднийг хамгаалан, Гацууртын замаар хоёр эгнээ болон жирийсээр Дүнжингарав дээр 15.20 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 80 км. Замын ангилал 2А.
Зураг 3. Даваа уруудах замдӨнөөдөр аялагч гишүүн болсон С.Энхсайхан (203), бидэнтэй нэгдэн анхны аяллаа амжилттай дуусгасан шинэ гишүүн Б.Мөнхбат, А.Батболд, аяллын цувааг итгэлтэй цоожилсон аялагч (бас гэрэл зураг авсан) гишүүн Б.Батбаатар (186), үүрэгт ажлаа чадмаг гүйцэтгэн аяллын агшинг мөнхөлсөн Ногоон тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) болон багийн хамт олондоо халуун талархал дэвшүүлье. Хүн бүхэнд баяр бэлэглэсэн сайхан аялал боллоо.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Б.Бас-Оргил
А.Одхүү
С.Энхсайхан
М.Алтан-Өлзий
О.Дарьхийхүү
Б.Батбаатар
Д.Ганбат
Л.Батболд
Д.Мөнхнаст
Г.Ганбаяр
Ч.Мажигсүрэн
Ж.Октябрь
Privacy
Э.Ожго
Б.Бас-Оргил
- 345 км дутуу
- 914 км
- 7
- 0
- 0
- 1
- 0
А.Одхүү
- 227 км дутуу
- 1032 км
- 12
- 0
- 0
- 0
- 0