Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #77 - ЗҮҮН АЦ, ХАДЛАНГИЙН ДАВАА БУЮУ БҮРХЭГ ӨДӨР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/121
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
72 км
Давааны тоо
2
Өндөр авалт
859 м
Өндөр алдалт
-863 м
Их өгсөлт
13.4 %
Их уруудалт
-17 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2019 оны 5 сарын 11 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өнгөрсөн шөнө бага хэмжээний цас орсон тул өглөө жаварлаг байв. Аялал 9.10 цагт эхэллээ. Хойд зүгээс салхилах хүчтэй салхины эсрэг жийсээр Жигжид улмаар Майхан толгой хүрч, салхинаас "саллаа". Манай багахан цувааг группийн гишүүн У.Одбаяр (055), Г.Түвшинтөгс (067), Э.Уянга (074) нар автомашинтай Майхан толгой хүртэл гаргаж өгөв. Манай баг 10 дугуйчинтай байв.

Зураг 1. Манай багийнханы дурсгалын зураг
УБ хотын хойд хэсгээр урьд шөнө цас ороогүй байлаа. Дугуйчдын даваа хүртэл зам хуурай байв. Даваан дээр амсхийгээд уруудан Зүүн Ацын даваа руу өгсөх замд оров. Энэ давааны орой нь тэгшивтэр, ой модоор хүрээлэгдсэн маш том талбайтай юм билээ. Ёстой л бөөнөөрөө ирээд майханаа бариад "хэвтчихмээр" ...

Зураг 2. Зүүн Ацын давааны замд
Зүүн Ацын даваа уруудан ой мод дундуур км орчим үргэлжлэх тун боломжийн замаар "шарика"-дсаар Халзангийн аманд ирлээ. Бидний олон аялал энэ ам руу урууддаг байсан бол энэ удаа өгслөө. Манайхан ч махийтал жийсээр Хадлангийн давааны наад талын хяр дээр буудаллаж үдийн хоол идэв. Зам үргэлжлэн Хадлангийн даваа даваж Санзай руу уруудан засмал замтай нийлж, араас түлхэх салхины аясаар жирийтэл жийсээр УБ хотод 15.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 72 км. Замын зэрэглэл 2В.

Зураг 3. Манай баг. Майхан толгойн амны адаг
Бидэнтэй хамт нэгдэн аялсан шинэ гишүүн С.Алтанбагана, С.Энхсайхан (хоёр дахь удаа), аяллын гэрэл зурагчин Ногоон тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) болон багийн хамт олондоо талархал илэрхийлье.

Жич: Энэ замаар олуулаа дахин аялал зохиох саналыг гишүүд маань хэлж байсан болно. Уулын дугуйны сонгодог зам.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
С.Энхсайхан С.Гарьд А.Энхжин С.Энхбаатар Д.Мөнхнаст Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Ж.Октябрь Э.Ожго
С.Энхсайхан
  • 1414 км
  • 11
  • 0
  • 0
  • 2
  • 1
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!