Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Гүнтйин даваагаар ахин давж, нэвт уруудаад, Хүйн голын хөндий өгсөн Шижир багаар дайрч, Шижирийн даваа даван Найрамдал зуслан хүрэх чиглэлийн зам судалж жийхээр өглөө 10 цагт гэрээс гарав. Группийн гишүүн Э.Ижилмөрөн (013) дүү таньтай хамт судалгааны аялалд оролцоно гэж санаачлага гарган, Сансарын хойд талын ШТС-ын талбайд уулзан жийлээ.
Дарь эхийн замаар жийж явахад нойтон цас будран, зам устай байлаа. Удалгүй хойд дугуйнаас цацагдсан ус бид хоёрыг шүршсээр байгаад Шадивлан зуслан өнгөрөх үед бид хоёрын "доод эд анги" нэлээд норж хүндэрсэн байлаа.
Жийсээр Гүнтийн даваа дээр гарав. Доош шалчигнуулан уруудсаар, засмал зам дээр жийх гэтэл хүрд, араа, гинж хөлдөн мөсөн бүрхүүл болжээ. Мөн хоёулааа мэдэгдэхүйц норж, өмссөн хувцас нимгэдэж байгааг мэдэрлээ. Ийм маягаар цааш хоёулаа явж болохгүй нь ойлгомжтой тул хамгийн ойр Толгойтын даваа руу өгсөж яваад буугаад түрлээ. Алхахад удахгүй дулаацаж, бие халаад сайхан боллоо. Толгойтын баруун салааны шавартайхан зам уруу уруудан орох мөчид хөлдсөн дугуй гэсэж, араа шүд гинж эвэндээ орж ажиллаж эхэлсэнээр УБ хотод ирсэн юм.
Өнөөдөр цаг агаар нь тохиромжгүй байлаа. Дараагийн Бямба гаригт Гүнт, Шижирийн давааны аяллаа төлөвлөхөөр шийдсэн юм.