Энэ чиглэлийн замын дунд хэсэг нь Туул голын сав газрын хайрга, дайрга тээвэрлэдэг том ачааны автомашинуудын төв замтай давхацдаг тул ер нь "хаягдсан" чиглэл болсон. Үүнээс хойш нэг удаа энэ чиглэлээр аялаж байсан. Гэхдээ энэ замаар зурвас төдий Хүйтний ам руу өгсөх, уруудах чиглэл багахан газраар огтолцон өнгөрдөг. Туулын гүүр гараад таталт хийхгүй явах нь карьерийн замын тоос шорооноос дайжин гарах ач холбогдолтой.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Аялал Буянт Ухаагаас эхлэв. Олон хүмүүс шинээр ирсэн байв. Аяллын бүртгэлээ хийв.
Энэ аяллын хууч яриа: Аялалд шинээр оролцож буй залуу найзтайгаа хамт хотын төвөөс Буян Ухаа руу жийжээ. Найз нь нэг л явж ядаад, ядраад гэх мэтээр буцья гээд байж гэнэ. Одоохон очлоо, ойрхон гэж хэлэн жийж, дэмжсээр байгаад Буянт Ухаа дээр иржээ. Найз нь жаал амраад, одоо ингээд аялал дуусаж байна уу гэж асуужээ. Үгүй, одоо эхлэнэ гэсэн алдарт хариулт энэ өдөр ингэж төрсөн гэдэг. Хойшид, эдгээр залуус аялалдаа явсаар байгаад группийн бахархал, гарамгай жийдэг аялагч нар болсон юм.
Өнгөрсөн Пүрэв гаригт энэ замаар унадаг дугуйтай явсан тул сэтгэл тайван байж судалгааны аяллынхаа шимийг хүртсэн юм. Амгалан хотхон руу салж багахан толгойн араар тойрон Өлзийт хорооллын хашааны гудамж уруудан гялалзтал жийсээр засмал замдаа оров.
Туул голын гүүрээр гарч Сонгино хайрханы урд бэлээр ороон карьерийн замд дөхөж байв. Судалгааны аяллын үеэр энэ их тоос шороотой замнаас яаж зайлсхийх тухай бодож явсан тул энэ удаа зам дагасан хээрийн замаар жийлээ. Шар хөвийн дөрөлж чиглэн алсын өгсүүрт жийж, замдаа таарах жалганы дээд үзүүрээр тойрон даялан гарлаа. Цахилгааны дэд станцын харалдаа уулын бэл дээр татаж арын хүмүүсээ хүлээв. Манай хүүхдүүд уулын бэлээр дээш өгсөж гараад унадаг дугуйгаараар downhill хйиж биднийг баясгав. Шар хөвийн дөрөлж дээр ирж үдийн хоол цайгаа идэж ууж амрав. Шар хөвийн дөрөлж уруудсан замаар уруудан төдөлгүй шороон зам руу салаад Сонгино хайрхан уулын хойд биеэр тойрон жийсээр Туул голын хөндий руу бууж хаягдсан төмөр зам гаран бургас дундуур жийлээ. Нэг хүү маань бургасны бахим мөчирт санамсаргүй өлгөгдөн үлдэж, унадаг дугуй нь урагшаа явчихыг үзлээ. Туул голыг гүүрээр гарч Сонгино сууринд ирэв. Энэ газар фото зураг сонирхогч группийн зураг авалттай таарч манайхан зургаа авахуулаад хөдлөв. Бидний хаягыг авч үлдээд, хэдэн өдрийн дараа энэ аяллыг группийн хуудаснаа мөнхөлсөн гэрэл зургууд ирсэн билээ. Морингийн давааны замаар явалгүй уулын толгой ороон Туул голын салаа дагасан шахаатай замаар цуваагаа авч явлаа. Жийх газар нь жийсээр хадан шахаан дээр ирээд дээгүүр нь дугуйгаа үүрээд гарлаа. Морингийн давааны энгэрт байх бяцхан суурин хүрч, замтайгаа нийлэн Нисэхийн нэгэн дэлгүүрийн гадаа амарч, кола-даад Буянт ухаа хүрэн аялал амжилттай болж дууслаа.