Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #11 - ГҮНЖИЙН СҮМ 2019

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/118
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
205 км
Давааны тоо
4
Өндөр авалт
1834 м
Өндөр алдалт
-1829 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-12.8 %
Оролцогчдын тоо
14
Эхлэх цаг
2019 оны 4 сарын 27 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Жил бүрийн 4 сарын сүүлийн 7 хоногийн Бямба, Ням гаригт Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хөх Чулууны голын эх, Баянгийн сарьдагийн өвөрт орших түүх, соёлын дурсгалт Гүнжийн сүмийн чиглэлд хоногийн аялал зохиодог юм.

Зураг 1. Аяллын цомог

4 сарын 26 өдөр, Баасан гариг
Улаан шуурга дэгдсэн хаврын бүрхэг өдөр хотоос бид гарлаа. Салхи баруун зүгээс үлээж, араас "түлхэнэ". Группийн гишүүн Ч.Мажигсүрэн (036), Г.Түвшинтөгс (067), Э.Уянга (074) нар Дүнжингараваас гарган өгч, гишүүн С.Гарьд (115), Н.Баасансүрэн (143) нар Гацуурт суурин хүртэл хамт жийгээд (40 км) амжилт ерөөн үлдлээ. Манай баг 4 гишүүнтэй, энэ өдрийн зорилго хотын төвөөс 45 км жийж Хоёр даваа даван, Шилжрээнгийн даваа дээр отоглон хонох байлаа.

Ачаатай дугуй аргагүй л ачааны автомашин мэт пүн пүн дуугарч, шороо бужигнуулан, замын чулууг "өшигчих" нь сүртэй. Гэхдээ л яахан "шалдан" дугуй шиг гар, хөлийн аясаар ухасхийж чадах билээ. Их хуандий ам өгсөн салхинд туугдан өгссөөр ... Хоёр давааны бэлд ирээд шууд л түрлээ. Гэхдээ "шинэ зам"-аар ой дундуур зүтгэн гарав. Даваа уруудах замд дугуйнууд бага зэрэг жолоо булаах, сул тавивал солир мэт сүнгэнэхэд бэлэн байсан. Хошуугаа ороон Шилжрээнгийн даваа руу жийлээ. Манай залуус харин жийсээр байгаад даваа дээр гарлаа. Бид дугуй, ачаандаа бага багаар дассаар л байна даа.

Аялал эхлээд 5 цаг болсны дараа ийнхүү отоглов. Бидний араас оройхон гарсан гишүүн Н.Даваасамбуу (134) шөнө болсон тул маш зөв шийдвэр гаргаж хот руу (60 км) буцаж байгаа мэдээг бидэнд утсаар хэлэв.

4 сарын 27 өдөр, Бямба гариг
Тэнгэр бүрхэг боловч тогтуун өглөө болов. Салхины чиг өөрчлөгдсөнгүй. Өглөө манай баг 9.50 цагт даваа уруудан (бас л "шинэ" замаар уруудсан) Тэрэлжид ирлээ. Үндсэн багынхан ирчихсэн байв. Дэлгүүр орж ус унд, хүнсээ базаан 11.00 цагт 7 дугуйчин хөдлөв.

Зураг 2. Манай баг, Гялалзахын голын дэнж дээр
Тэрэлж голын сүүлийн салаа гарахын өмнө гишүүн Ч.Мажигсүрэн (036), Э.Уянга (074) нар Mitsubishi Pajero автомашинтай давхиад ирэв. Бидэнтэй хамт явна гэнэ, бас дугуйгаа аччихсан Гүнжийн сүм рүү жийнэ гэв. Бөөн баяр хөөр, сэтгэл нэг л тайван нөмөр нөөлөгтэй боллоо. Баг 9 хүнтэй болов. Энэ аялал нь ирэх зун Хөвсгөл аймагт зохиогдох олон хоногийн аяллын өмнөх сорилт аялал байсан тул манайхан ачаагаа автомашинд "өгсөнгүй". Бүгд үндсэн зорилгоо ойлгож байлаа. Баруун Баян голын хөндийд гэр бүлийн хамт автомашинтай аялаж байгаа гишүүн Ш.Бат (086)-тай таарсан.

Зураг 3. Баруун Баян голын хөндий рүү орох замд
Ачаатай дугуйны давуу болон сул талыг хүн бүр л ойлгон мэдэрч ёстой л гялалзтал жийсэн дээ. Салхи араас байсан нь мэдээж эерэгээр нөлөөлж байв. Бороо орсонгүй, тэнгэр бүр цэлмэж эхлэв. Баруун Баян голыг гатлахад, Т.Баяраа ах (Merida УБ клубын гишүүн)-ын ОП цувны гутал, автомашин маань бидэнд туслав. Өдрийн 14.00 цагт бид зорьсон газраа отоглолоо.

Зураг 4. Отоглох газар дээр ирлээ
Майханаа барьж, хоол цайгаа хийж тухлан амраад 15.30 цагт Гүнжийн сүм рүү 8 дугуйчин жийлээ. Энэ удаа зам харьцангуй хуурай (нийт 18 км орчим) байсан.

Зураг 5. Баруун Баян сарьдагийн өвөрт орших Гүнжийн сүм рүү зорих замд
Бид 18.30 цагт отог дээр буцан ирэв. Төв аймгийн ОБЕГ-ын фургон автомашинтай эргүүл бидэнтэй уулзаж ой хээрийн түймрээс сэргийлэх заавар зөвлөгөө өгөөд явлаа. Бидний унадаг дугуйг ажаад тэдэнд хүндлэл төрж байгаа нь эрхгүй анзаарагдсан. Мөн аяны хийн тулгыг хараад дотроо илт сайшааж байх шиг санагдсан. Сайхан орой болсон доо.
Зураг 6. Гүнжийн сүм

4 сарын 28 өдөр, Ням гариг
Уулын "мөсөн" Гялалзахын голын дэнж дээр хоносон болоод ч тэр үү хүйтэн шөнө болжээ. Өглөө хяруу унасан байв. Тэнгэр цэлмэг, бөртийх ч үүлгүй байв. Салхи харин нөгөө л чиглэлээс үлээнэ. Эртлэн босож цай хоол хийж, ачаа бараагаа баглан, дурсгалын зургаа татуулан 10.30 цагт отогоос хөдлөв. Салхиа ч сөрлөө дөө. Буцах чиглэл алсдаа уруу тул эрчээ авсан ачаатай дугуй газрын уруу харин ч нэг сайн "шарика"-даж хурдаа харьцангуйгаар хадгалж байсан. Ачаатай дугуйны ачаар Баруун Баян голын хөндийг 40 минутанд эвхчихлээ. Туул голын хөндийд орлоо. Салхи улам л хүчтэй байв. Хамтын хүч хэрэглэв. Тэрэлж голын хөндийд орж чиглэл өөрчлөгдсөн ч салхи мөн л урдаас үлээнэ. Шамдуухан махийсаар 14.30 цагт Тэрэлж дээр ирэв.

Зураг 7. Зорилго биелсэн. Одоо буцна даа
Энд группийн гишүүн М.Алтан Өлзий (176), Б.Батбаатар (186), Б.Тайванхүү (Merida УБ клубын гишүүн) нар угтлаа. Өглөө 7.00 цагт хотоос гараад бидний явсан замаар жийгээд 12.00 цагт Тэрэлжид иржээ. Та нартай хамт УБ хот руу жийнэ гэсэн баяртай мэдээ дуулгав. Мөн биднийг УБ-2 ресторанд урьж үдийн хоолоор дайлав. Эндээс зарим гишүүд төлөвлөгөө ёсоор хот руу автомашинаар явав. УБ хотын зүг 72 км зам туулахаар 15.30 цагт 7 дугуйчин жийлээ. Хөдлөхийн өмнө автомашинд дугуйны цүнх, ачаануудаа өгөв. Тэнгэр бүрхэж, салхи тогтворгүй хуйсагнаж, баруун зүгт борооны үүл хуралдана.

Горхийн даваа даван засмал замаар "нисэн" уруудаж, Туул голын гүүр хүртэл 33-36 км/цагын хурд барин атгасан шагай шиг хамтдаа жийлээ. Бороо шивэрч байв. Салхи баруун урдаас үлээнэ. Засмал замаас салан Туул голын хөндий рүү орох үед бороо зогслоо. Голын хойд эрэг барин дэндүү танил чиглэлийн шороо, чулуу, элстэй замаар тачигнуулан жийсээр Гацуурт сууринд 18.30 цагт ирсэн билээ. Энд амарч хуушуурдаж, cola-даад, улмаар Дүнжингаравын талбайд 20.00 цагт ирж аялал маш амжилттай дууслаа. Аяллын нийт зай 205 км. Замын ангилал 2В.

Аяллыг автомашинтай дэмжсэн, мөн аяллын явцын зураг бичлэг хийсэн гишүүн Ч.Мажигсүрэн (036), Э.Уянга (074) нар, УБ хотоос гарган өгсөн гишүүд, Тэрэлж дээр угтаж (130 км) УБ хот руу хамтдаа аялсан гишүүд, УБ хотод угтсан анд та нартаа гүн талархал илэрхийлье. Та нар бүгдээрээ манай баг тул энэ аялалд 14 аялагч оролцжээ. Мөн хоёр гишүүн энэ аяллаар аялагчийн Хөх тэмдгийн болзол хангасан болно.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Түвшинтөгс Д.Баасансүрэн Н.Даваасамбуу Д.Мөнхнаст М.Алтан-Өлзий Б.Батбаатар Б.Батжаргал С.Гарьд А.Төгөлдөр А.Энхжин Э.Уянга Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр Э.Ожго
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
Б.Батбаатар
  • 3223 км
  • 22
  • 1
  • 0
  • 1
  • 1
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
А.Төгөлдөр
  • 814 км дутуу
  • 445 км
  • 4
  • 1
  • 0
  • 0
  • 0
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Гарьд Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2500 км
Н.Төгөлдөр Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2449 км
А.Энхжин Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1456 км
Зүгээр л жий!