Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #74 - АЛТАНБУЛАГ СУМЫН НУТГААР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/116
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
110 км
Давааны тоо
4
Өндөр авалт
889 м
Өндөр алдалт
-884 м
Их өгсөлт
7.8 %
Их уруудалт
-8 %
Оролцогчдын тоо
23
Эхлэх цаг
2019 оны 4 сарын 20 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Төв аймгийн Алтанбулаг сум нь УБ хотод харьцангуй ойрхон оршдог билээ. Тэр жил энэ чиглэлээр групп аялаж эхлэхэд, сумаас гарахдаа буруу чиглэл аван төөрч, ухаа гүвээ бүхий нүцгэн уулсын хөндийд өгсөж уруудан явсаар Өндөр довын урд талаас төв замтай нийлж байсан юм. Дэржигнүүр ихтэй мөн сул хөрс, элсэн зурвас үе үе таардаг хатуу замтай чиглэл. Элсэнд шигдэн унах, тэр бүр санаагаар урагшлах аргагүй алсын өгсүүр, баруун хойд болон хойд зүгийн зонхилох салхинд хирэндээ зодуулдаг. Ер нь их шаанги (зам хордоггүй гэх юм уу даа) чиглэл.

Мөн энэ чиглэлд аялахаар багийн гишүүд гэмтээд байдаг сонин тохиолдол давхацдаг. Эхний аялалд нэг гишүүн мөрөө мулталсан, энэ аяллаар нэг гишүүн эгмээ хугалж, бас нэг гишүүн эвгүй онхолдон унаж нүүрэндээ гэмтэл авсан шүү. Болгоомж илүүдэхгүй гэдгийг үргэлж сануулдаг онцгой чиглэл мэт санагддаг.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өнгөрсөн шөнө -7 хэмтэй хоносон тул өглөө нартай ч чихний үзүүр чимчигнүүлсэн тунгалаг өдөр боллоо. Манайхан товлосон газраа тогтсон цагтаа цуглан 9.08 цагт аялал эхлэв. Морингийн даваа дээр эхний таталт хийв. Дасгалаа хийв. Бидний аялалд амжилт ерөөн гаргаж өгөөд, хотод ажилтай тул 3 гишүүн (40км) эндээс буцав.

Зураг 1. Морингийн даваа дээр татаж дасгалаа хийхэд тун тохиромжтой
Даваа уруудан баруун өмнөөс үлээх салхи сөрж хоёр эгнээгээр 21-25 км/цагийн хурд барин бөөндөө жийсээр Шувуу сууринд 10.10 цагт ирлээ. Араас бас нэг гишүүн нэхэн ирж бидэнтэй нэгдэв. Замын дугуйтай ирсэн нэг гишүүн шороон замаар жийгээд үзье, болохгүй бол буцнаа гээд хамтдаа хөдлөв. Туул голын эрэг дагасан дэржигнүүр, чулуу бүхий замаар дондогнуулсаар эхний овоо дээр ирлээ. Замын дугуйтай гишүүн хүрээд л ирж байна. Алтанбулаг сумын зүг Туул голын зүүн урд дэнжийг хөвөөлөн өгсөж уруудан, дэржигнүүрт "массаж" хийлгэн, зөөлөн элсэрхэг хөрсөнд шарванхан жийсээр сумын төвийн хаяанд 11.40 цагт ирэв.

Зураг 2. Манай баг. Алтанбулаг сум орох замд
Төв аймгийн "хэв шинжит" зам гэж нэрлэмээр нөгөө л танил чангахан замаар өгсөж Салхитын хөтөл даваа (1399 м) руу зурайх сайхан цагаан замтай золгов. Манайхан ч нэг амьсгаагаар огцомхон өгсүүр нугачаа бүхий толгой ороосон замаар тачигнатал өгсчихлөө. Даваа уруудан нөмөр газар үдийн хоолоо идэж, тааваар амрав. Даваа уруудах зам нь бага саг хадархаг илэрцтэй боловч ерөнхийдөө маш тохиромжтой цагаан.
Зураг 3. Манайхан Салхитын хөтөлийн замд
Гэм нь нутгийн хөрсний онцлогоос шалтгаалж уруудах зам дагуу салхиар зөөгдсөн элсэн зурвас элбэгтэй байлаа. Жалга гарч дараагийн даваа руу бас л эрчимтэйхэн өгсөн гарав. Шувуу суурингийн урд үзүүр харагдаад одоохон аялал дуусах мэт л бодогдоно. Цаг 13.15 болж байв. Манайхан ч сүнгэнээд Бөхөгийн хөндий рүү зурайх тод замаар жавхаатай жийсээр сүүлийн хөтөлийг өгсөх замаар бөөндөө даваад бараа тасрав.

Зураг 4. Салхитийн хөтөл даваа. Аргагүй л нэрэндээ тохирсон салхитай газар
Замын дугуй хагарчээ. Хагас цаг саатаад араас нь 3 хүнтэй сүүлийн групп жийлээ. Гэтэл Хөтөл уруудсан замын элстэй бүсэд зоогдон нэг гишүүн унажээ. Шувуу суурин дөхөж ирээд бас нэг гишүүн уналаа. Шувуу суурин дээр аяллын гэрэл зурагчин гишүүн биднийг (76 км) угтав. Хэдэн зураг ч дарж амжив. Хотоос автомашин дуудав. Унасан нэг гишүүнээ автобусанд суулгав. Нөгөө гишүүнтэй хамт цувааны сүүл барин аажим жийсээр бараг л Сонгино ороод ирэв. Бас нэг гишүүн хотоос угтан (60 км) ирээд унасан гишүүний дугуйг түрээд жийлээ. Манайхан торойтол хүлээж байв. Хаврын бүрхэг тэнгэрийн дор жихүүн зэврүүн салхи биднийг "хөрөөдөнө". Шар тэмдэгтэй гишүүн цувааг ахлан аяллын төгсгөлийн цэг болох Буян ухаа руу явлаа. Удахгүй хотоос автомашин ирж нэг гишүүнээ дугуйтай нь хамт суулгав. Хотын төвд 17.30 цагт ирж энэ удаагийн аялал дууслаа. Аяллын зай 110 км. Замын ангилал 2А.

Зураг 5. Шувуугаас хотын зүг
Бидэнтэй нэгдэн анх аялсан гишүүн Ө.Эрдэнэ Очир, аяллын цувааг бат цоожлон аялсан хөх тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069), аяллын замд амжилттай аялсан дайчин бүсгүй аялагч гишүүн П.Золзаяа (198), аяллын явцын гэрэл зургийг түүхэнд үлдээсэн ногоон тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) болон багийн хамт олондоо халуун талархал илэрхийлье. Бид яг л нэг гэр бүл шиг ... хүнд бэрх мөчид ч хамтдаа, хөөрөн баясан уруудахад ч хамтдаа, хэцүү зам огцом өгсүүрт ч хамтдаа, хэн нэгнээ хүлээхэд ч хамтдаа ... байж чаддаг та нартаа хайртай. ЗҮГЭЭР Л ЖИЙ.

ЖИЧ: Аяллын замд унасан гишүүд эмнэлгийн тусламж авч шинжилгээ хийлгэн үзүүлж, эмчлүүлж байгаа болно.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Даваасамбуу Д.Цолмон Б.Насанбат Д.Сонинбаяр Ч.Мажигсүрэн Т.Буянбаатар Ц.Цэнд-Аюуш Б.Бас-Оргил А.Одхүү Э.Даваасүрэн М.Алтан-Өлзий Б.Батбаатар А.Батхуяг С.Гарьд А.Эрдэнэдулам Д.Мөнхнаст Ц.Наранхүү Т.Баярсайхан С.Бадрал Г.Ганбаяр Ж.Октябрь П.Золзаяа Э.Ожго
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Т.Буянбаатар
  • 584 км дутуу
  • 675 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ц.Цэнд-Аюуш
  • 492 км дутуу
  • 767 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 1
Б.Бас-Оргил
  • 345 км дутуу
  • 914 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
А.Одхүү
  • 227 км дутуу
  • 1032 км
  • 12
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
Б.Батбаатар
  • 3223 км
  • 22
  • 1
  • 0
  • 1
  • 1
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!