Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Нартай цэлмэг өглөөний 9 цаг 4 минут. Ожго ах энэ удаад ажилтай амжихгүй болсон тул би аялалыг ахлахаар болж аялагчдадаа энэ тухай дуулгав. Санасныг бодоход олон хүн ирсэн байлаа. 33 аялагч 6 буудлаас аялалаа эхлүүллээ. Зөөлөн салхийг олуулаа ажрахгүй жийсээр Жигжид дээр эхний таталтаа хийж байтал араас аялагч гишүүд болох Төгөлдөр, Гантөмөр ах, Түвшинтөгс, Алтан-Оргил Жамъяанпүрэв нар нэхэн ирж нийлснээр 38-уулаа боллоо.
Жигжидээс цааш хөдлөн шарга морьтийн давааруу чиглэн жийж эцэс дээр аялагч эгч Цолмон Золзаяа болон Найданцэрэн нар нийлэн бид 41 үүлээ болж манай аялалын түүхэнд гараагүй хамгийн их аялагчтай аялал боллоо. Араас салхилах салхинд Шаргын өөд жийх нь жийж түрэх нь түрсээр даваан дээр гаран амсхийлээ. Зураг даруулан бүгд нийлэн даваа уруудаж байхдаа бүгд хувийнхаа зургаа даруулав. Даваа уруудан явж байхад манай аялагч 005 дугаартай Гантулга Өглөө -ийн гэргий болох Maanii Maanii маань утасдаж манайхаар ороод цай уугаад яв гэлээ. Бид ч тэднийд зочлон халуун цай уун өдрийнхөө хоолийг идэж бяцхан танилцах уулзалт болж шинэ гишүүдтэйгээ танилцав. Цааш хөдлөн араас салхилах салхинд Хадатын чулуурхаг замаар өгсөн жийсээр даваан дээр гарлаа. Зам үзэхээр явсан Гантулга маань Хадатын ар шавар ихтэй байгааг дуулгасан учир буцаж уруудан уулын бэлээр тойрон улиастайн хөндийрүү нийлсэн урт уруу газар араас салхилах хүчтэй салхинд туугдан 58км/цаг хүртэл хурдтай нисэж уруудав. Тэр чигтээ араас салхилах салхинд Улиастайн хөндийгөөр уруудсаар Шар хадны эцсийн буудал дээр ирэн аялал маань өндөрлөв. Зарим нэг маань хөнгөхөн газардсан. Ганц нэг дугуй хагарсан. Хамгийн их аялагч оролцсон, хамгийн цөөхөн зогсож татсан, бие биетэйгээ танилцсан, нэг гишүүн маань замын дугуйгаар эхнээс нь дуустал оролцсон, аялалын 80% нь араасаа хүчтэй салхитай байсан онцлогтой аялал боллоо. Хэдий 56 км аялал боловч амаргүй 2 том даваа давсан өөрөө өөрийгөө ялан дийлсэн аялагчдаа баяр хүргье. Тэр дундаа эмэгтэй аялагчид болох Уянга, Тэрхэн, Цолмон, Золзаяа нартаа баяр хүргье.Халуун цайгаар дайлсан Гантулгын гэр бүл, аялагчдын бүртгэл болон бусад зүйл дээр тусласан Уянгаадаа баярлалаа. Хамт аялсан шинэ гишүүд болох Тэнгисболд Түвшиндалай Батхуяг Энххуяг Давааням Түвшинбаяр Ган-Эрдэнэ Б.Гантулга Хансүндэр Найданцэрэн Жамъяанпүрэв нартаа баяр хүргье.
Дурсамж дүүрэн сайхан аялал боллоо. Зүгээр л жий!