Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #73 - СОНГОДОГ ЧИГЛЭЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/114
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
60 км
Давааны тоо
2
Өндөр авалт
971 м
Өндөр алдалт
-974 м
Их өгсөлт
18.2 %
Их уруудалт
-24.6 %
Оролцогчдын тоо
31
Эхлэх цаг
2019 оны 4 сарын 13 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Зургаан буудал Оргил худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.962472, 106.917472
47°57'44.9"N, 106°55'2.9"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Нартай цэлмэг өглөөний 9 цаг 4 минут. Ожго ах энэ удаад ажилтай амжихгүй болсон тул би аялалыг ахлахаар болж аялагчдадаа энэ тухай дуулгав. Санасныг бодоход олон хүн ирсэн байлаа. 33 аялагч 6 буудлаас аялалаа эхлүүллээ. Зөөлөн салхийг олуулаа ажрахгүй жийсээр Жигжид дээр эхний таталтаа хийж байтал араас аялагч гишүүд болох Төгөлдөр, Гантөмөр ах, Түвшинтөгс, Алтан-Оргил Жамъяанпүрэв нар нэхэн ирж нийлснээр 38-уулаа боллоо.

Зураг 1. Манай баг. Бэлхийн зүүн салааны амны хойд даваа
Жигжидээс цааш хөдлөн шарга морьтийн давааруу чиглэн жийж эцэс дээр аялагч эгч Цолмон Золзаяа болон Найданцэрэн нар нийлэн бид 41 үүлээ болж манай аялалын түүхэнд гараагүй хамгийн их аялагчтай аялал боллоо. Араас салхилах салхинд Шаргын өөд жийх нь жийж түрэх нь түрсээр даваан дээр гаран амсхийлээ. Зураг даруулан бүгд нийлэн даваа уруудаж байхдаа бүгд хувийнхаа зургаа даруулав. Даваа уруудан явж байхад манай аялагч 005 дугаартай Гантулга Өглөө -ийн гэргий болох Maanii Maanii маань утасдаж манайхаар ороод цай уугаад яв гэлээ. Бид ч тэднийд зочлон халуун цай уун өдрийнхөө хоолийг идэж бяцхан танилцах уулзалт болж шинэ гишүүдтэйгээ танилцав.

Зураг 2. Хадатын хамар ороон давж, Улиастай голын хөндий рүү уруудах зам
Цааш хөдлөн араас салхилах салхинд Хадатын чулуурхаг замаар өгсөн жийсээр даваан дээр гарлаа. Зам үзэхээр явсан Гантулга маань Хадатын ар шавар ихтэй байгааг дуулгасан учир буцаж уруудан уулын бэлээр тойрон улиастайн хөндийрүү нийлсэн урт уруу газар араас салхилах хүчтэй салхинд туугдан 58км/цаг хүртэл хурдтай нисэж уруудав. Тэр чигтээ араас салхилах салхинд Улиастайн хөндийгөөр уруудсаар Шар хадны эцсийн буудал дээр ирэн аялал маань өндөрлөв.

Зураг 3. Давааны уруудах замд
Зарим нэг маань хөнгөхөн газардсан. Ганц нэг дугуй хагарсан. Хамгийн их аялагч оролцсон, хамгийн цөөхөн зогсож татсан, бие биетэйгээ танилцсан, нэг гишүүн маань замын дугуйгаар эхнээс нь дуустал оролцсон, аялалын 80% нь араасаа хүчтэй салхитай байсан онцлогтой аялал боллоо. Хэдий 56 км аялал боловч амаргүй 2 том даваа давсан өөрөө өөрийгөө ялан дийлсэн аялагчдаа баяр хүргье. Тэр дундаа эмэгтэй аялагчид болох Уянга, Тэрхэн, Цолмон, Золзаяа нартаа баяр хүргье.

Халуун цайгаар дайлсан Гантулгын гэр бүл, аялагчдын бүртгэл болон бусад зүйл дээр тусласан Уянгаадаа баярлалаа. Хамт аялсан шинэ гишүүд болох Тэнгисболд Түвшиндалай Батхуяг Энххуяг Давааням Түвшинбаяр Ган-Эрдэнэ Б.Гантулга Хансүндэр Найданцэрэн Жамъяанпүрэв нартаа баяр хүргье.

Дурсамж дүүрэн сайхан аялал боллоо. Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Наранхүү У.Найданцэрэн С.Эрдэнэ Х.Гантулга Т.Хангарьд Т.Буянбаатар Ц.Цэнд-Аюуш Т.Тэрхэн Б.Бас-Оргил Э.Даваасүрэн Д.Гантөмөр Б.Батбаатар Б.Алтан-Оргил С.Гарьд Н.Даваасамбуу Г.Гүндалай С.Энхбаатар Ц.Гантулга Г.Түвшинтөгс Э.Уянга Г.Бат-Оргил Д.Мөнхнаст Т.Баярсайхан С.Бадрал Г.Ганбаяр Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Ж.Октябрь Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
У.Найданцэрэн
  • 827 км дутуу
  • 432 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Эрдэнэ
  • 760 км дутуу
  • 499 км
  • 7
  • 0
  • 0
  • 0
  • 0
Х.Гантулга
  • 684 км дутуу
  • 575 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Хангарьд
  • 624 км дутуу
  • 635 км
  • 7
  • 1
  • 0
  • 0
  • 1
Т.Буянбаатар
  • 584 км дутуу
  • 675 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ц.Цэнд-Аюуш
  • 492 км дутуу
  • 767 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 1
Т.Тэрхэн
  • 377 км дутуу
  • 882 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Бас-Оргил
  • 345 км дутуу
  • 914 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
Б.Батбаатар
  • 3223 км
  • 22
  • 1
  • 0
  • 1
  • 1
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Зүгээр л жий!